Түүхэн хугацааны зураглалыг харвал энэ онд улс орнуудын өрийн дарамт нэмэгдэж дампуурлаа зарлах эрсдэл өсөх магадлал өндөр
байна. 1800 оноос эхлэн дэлхийн эдийн засаг олон мөчлөгийг давж, улс орны өр зээлээс шалтгаалсан дампуурлын хэмжээ 0-50% хооронд хэлбэлзэж байжээ. Гэвч зарим арван жилд дампуурлын мөчлөг бага түвшиндээ очиж байгаад гэнэт огцом өсөх хандлага доорх зурагнаас ажиглагдана.
Хамгийн сүүлийн дефолт цикл хөгжиж буй улсуудын өрийн хямралаас үүдэн 1980-1990 онуудад тохиосон
. 1990 оны дунд үед ихэнх орнууд гадаад өрийн асуудлаа шийдэж чадсан ч, бага дунд орлоготой дийлэнх орон одоог хүртэл өрөө төлж чадаагүй өрийн хугацаагаа хойшлуулсан хэвээр байгаа юм. Бага орлоготой орон эсвэл бага хэмжээний зээлтэй орнууд өрөө төлж чадахгүй болсон тохиолдолд зээлдүүлэгчийн зүгээс хугацааг сунгах, эсвэл өрөөс чөлөөлөх арга хэмжээ авдаг. Гэвч энэ нь тэдгээр орнуудыг хямралаас гаргаж эдийн засгийг тогтворжуулахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна. Мэдээж дэлхийн эдийн засгийн нөхцөл тэр дундаа таваарын үнийн уналт, голлох эдийн орнууд болох АНУ, Хятад, хүүгийн өөрчлөлт зэрэг нь өрийн дефолтыг нэмэгдүүлэх шалтгаан болдог.
2016 он эхэлмэгц өрийн дефолт үүсэх магадлал өндөр болж ирж байна. Сүүлийн жишээ бол Грек улс бөгөөд урт хугацаанд эдийн засаг тогтвортой байж чадахааргүй болтол засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байсан юм. Өнгөрсөн 7 сард Европын зөвлөл, Европын Төв банк, ОУВС зэргээс зээлсэн өрийн дүнгээ төлж чадахаагүй болж дефолт болсноо зарласан. Өөр нэгэн эдийн засгийн хүнд үетэй нүүр тулсан улс байгаа нь Пуэрто Рико бөгөөд одоогоор засгийн газрын өрийн хэмжээ 73 тэрбум ам.долларт хүрсэн нь ноцтой үр дагаварт хүрэхээр байна.
Хятадын дэд бүтцийн салбарын гэнэтийн өсөлт нь таваарын зах зээлийн хэмжээ, үнийг хөөргөдөж хөгжиж буй орнуудын экспортын орлого огцом өсгөсөн. Дээрээс нь АНУ-ын бодлогын хүүгийн бага түвшин нь Хятад улс руу орох капиталын урсгалыг нэмэгдүүлж, хөгжиж буй орнуудад эдийн засгаа огцом өсгөх боломж гарч ирсэн. Гэвч саяхан АНУ-ын Төвбанкны зүгээс бодлогын хүүгээ өсгөсөн нь Хятад болон бусад томоохон хөгжиж буй орны хувьд капиталын гадагшлах урсгалыг бий болгох, бусад орны эдийн засгийн өсөлт саарч урт хугацааны тогтвортой өсөлт бий болохгүй байх эрсдэлийг нэмэгдүүллээ. Тиймээс ирэх жилүүдэд эдгээр улсад засгийн газрын өрийн дарамтаас үүдсэн дефолт болох магадлал тун өндөр болж байгааг шинжээчид анхааруулж байна.
Монгол улсын хувьд ч мөн улсын өрийн хэмжээ нэмэгдэж, дефолт болох эрсдэл байгааг үгүйсгэхгүй. 2015 оны гуравдугаар улирлын байдлаар Монгол улсын засгийн газрын гадаад өр 10.1 их наяд төгрөг, дотоод өр 3.7 их наяд буюу нийт 13.9 их наяд төгрөг болсны дээр төсвийн алдагдал өндөр хэвээр байгаа нь дефолт хийх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Mongol udahgui Greek-iin araas orohiig uguisgehgui