Нийтлэл 01 сарын 07, 2016

Менежерүүдэд: Бизнесийг хөгжүүлэх япон менежментийн 7 зарчим

Япон менежментийн 10 бурхан нийтлэлээр орчин үеийн Япон орныг бүтээсэн бизнесмэнүүдийн амжилт, бүтээлээс танилцсан. Тэдний амжилтын нууц, менежментийн нийтлэг зарчим юунд байв? Японы менежментийн загвар ерөнхийдөө “Бид нэг гэр бүлийнхэн” гэсэн философид үндэслэгддэг. Тийм ч учраас япон менежерүүдийн үндсэн зорилт нь ажилтнуудтайгаа найрсаг харилцаа тогтоох, ажилчид-менежерүүд бол “нэг гэр бүл” гэдгийг ойлгуулахад оршдог. Энэ аргыг нэвтрүүлсэн олон компани амжилтад хүрчээ. Тухайлбал, алдарт “Сони” корпорацийн ажилтнуудын дунд явуулсан санал асуулгаас тэдний 75-85% нь “нэг багийнхан”, эрчимтэй хамтын хүч багийн бүх гишүүдэд ашиг тус авчирна гэж боддогоо илэрхийлжээ.

Японы удирдлагын систем ажилтнуудаа үнэн сэтгэлээс нь ажиллуулж сургадаг. Жишээ нь, японы ажилчид амралтын өдрөө ховор амардаг, өмнөх ажлаа үг дуугүй гүйцэтгэдэг, ээлжийн амралтаа бүтнээр нь эсвэл нэг дор олон өдрөөр авдаггүй, хэрэв тэгвэл компанийн өмнө “нүүр буруулсан”-д тооцдог. Мөн Японы компаниудад боловсон хүчний халаа сэлгээ бараг байдаггүй, машины үйлдвэрийн 1000 ажилтнаас жилд ердөө 25 нь л ажилдаа нэг удаа ирээгүй гэсэн судалгаа бий. Ингэж төлөвшүүлсэн Япончууд удирдлагын арга барил Европ, Америкийнхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна? Тэдний баримталдаг удирдлагын гол тулгуур нь хүний нөөц байдаг. Японд удирдах ажилтны өмнө тавигдах зорилго нь “Ажилтны бүтээмжийг өсгөх замаар үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” байдаг бол Европ, Америк менежмент “Хамгийн бага зардлаар хамгийн ихийг олох” хандлага илүү давамгайлдаг. Ингээд та бүхэндээ Японы менежментийн судлаач Хидеки Йосихарагийн тодорхойлсон удирдлагын 6 шинжийн талаар хүргэе. Эдгээрийг хэрэгжүүлснээр та бусдыгаа сайн удирдах боломжтой.


АЖЛЫН БАЙР, ИТГЭЛЦЛИЙН БАТАЛГАА
Энэ баталгаа хангагдсанаар хүмүүс ажилд орж, гарах урсгал эрс багасдаг. Тогтвортой байдал нь ажилтнуудын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх, удирдлагатай дарга болон ажилтны эсрэг харьцааг зөөллөх зэрэгт тустай. Байгууллагын үйл ажиллагаа сайжрахад удирдлага – ажилтны харьцаа онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Энэ баталгаа нь Европт төдийлөн байхгүй “Насан туршийн ажил” системийг бүрэлдүүлдгээрээ онцлог юм.

МЭДЭЭЛЭЛ
Хэрэгтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулах, тэдгээрийг үр дүнтэй ашиглах нь чанарын болон үйлдвэрлэлийн эдийн засгийн ашгийг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй гэж япончууд үздэг. Удирдлагууд сар бүр орлого, үйлдвэрлэлийн тоо хэмжээ, чанар, цэвэр ашгийг төлөвлөж байсан хэмжээндээ хүрсэн эсэхийг шалгадаг. Энэ нь ирж буй хүндрэл, саадыг мэдрэхэд тустай бөгөөд үүнийг тодорхойлж гаргаснаар аливаа бэрхшээлийг даван туулах бэлтгэлээ аль хэдийнэ базаасан байдаг. Хоорэнсоо буюу мэдээллийн урсгалыг таслахгүй байх ухааны тухай эндээс уншаарай.

ЧАНАР
Компанийн удирдлага бүр чанарын хяналтын талаар байнга ярьж, үйлдвэрлэлийн явцад ч санаа тавьсаар байдаг. Өөрийн удирдаж буй тасаг, үйлдвэрийн чанарт сэтгэл хангалуун байх нь хамгийн гол чадвар гэж үздэг байна. 

АЖЛЫН БАЙРАНДАА ҮРГЭЛЖ БАЙХ

Гарсан хүндрэл, аливаа асуудлыг шийдэхийн тулд удирдлагын ажлын байрыг үйлдвэрлэлийн талбай дээр байлгадаг. Өөрөөр хэлбэл япон даргын ажлын өрөө ажилтнуудтайгаа хамт байхаар зохион байгуулагдсан байдаг. Тэд асуудлыг шийдэх бүрт шинэ санаа, журам гаргаж байдаг бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал, чанарын дугуйлан зэрэг системийг Японд өргөнөөр ашигладаг ажээ.

ЭМХ ЖУРАМ, ЦЭМЦГЭР БАЙХ

Чанарын үзүүлэлтийн гол илэрхийлэл нь эмх цэгц, цэвэр байдал юм. Японы үйлдвэрийг удирдлагууд барааны чанарын баталгаанд эергээр нөлөөлөхүйц тийм эмх цэгц, цэвэр байдлыг бүрэлдүүлэхийг эрмэлздэг.

ҮНЭТ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БАЙХ

Компанийн үнэт зүйл, тодорхой байх чанар маш чухал. Аль ч түвшний ажилчид, удирдлага байгууллагынхаа төлөв хандлага, зорилт, явуулж буй бодлогын талаар мэдэж байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид ба удирдлагын харилцаа, тасгуудын харилцан ажиллагаа зэрэг нь тухайн компанийн ҮНЭТ ЗҮЙЛС болохыг ажилчин бүрт мэдүүлэхийг удирдлагууд нь хичээдэг. Мөн тэрхүү үнэт зүйлсээ бүх түвшинд тасралтгүй барьж байхыг зорьдог байна. Ерөнхийдөө, японы удирдлагын систем хүний харьцаан дахь зохицол, хамтран ажиллах чадвар, хувь хүний чанар, ажилчид удирдлагын хоорондох найрсаг байдал, ажлын байрны тогтвортой байдал зэргийг сайжруулахад тулгуурласан гэж ойлгож болно.

ГИРИ – ХҮНДЭТГЭЛИЙН ТӨЛӨӨС

Түүнчлэн “Гири” буюу хүндэтгэлийн өр төлөөс гэсэн ойлголт байдаг. Энэ нь хамт олон, бүлгийн өмнө хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил юм. Нэг ёсондоо үүрэг, ажил хувь хүнийг нэг бүлгээс өөр бүлэгт буюу гэр бүл, сургууль, дээд сургууль, байгууллага, хэлтэс гэх мэт шилжих явцад хувьсаж байдаг. Энэ зарчим тухайн бүлэг доторх ашиг тусыг тодорхойлж, бүлгээс гадуурх харилцаанд оролцох шаардлагагүйг тусгадаг ч япончууд хэн бүхэнд туслахад бэлэн байдаг. Японы компаниудад жил бүр “Компани байгуулагдсан өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд сайн ажилтныг урамшуулах систем маш сайн хэрэгждэг. Урамшууллын олон хэлбэр бий. Тухайлбал, албан тушаал дэвшүүлэх, шагнал өгөх, бэлэг хүртээх, зохиогчийн гэрчилгээ, тусгай арга хэмжээ, хүлээн авалт, компанийн бүтээгдэхүүний хямдрал урамшуулал, хэвлэлд нийтлэх, гэр бүлтэйгээ амралтанд амрах эрхийн бичиг, машин тавих тусгай талбай гэх мэт. Энэ орон газар нутгаар жижиг, хүн ам шигүү, байгалийн баялаг хомс учраас тэд маш сайн нэгдэж чаддаг. Бүлгээрээ илүү үр дүнтэй, ялангуяа хүнд хэцүү асуудлыг шийдэхдээ Европчуудаас хол давуу байдаг

Сэтгэгдэл бичих

    • Zochin
    • 2016-11-22

    Orchuulgiin um hereggui gedeg n odoo hend ch oilgomjtoi bolson tsag ue shuu dee. Tsalin hamgiin chuhal naaduul chini uamar tsalin hols avch bna,manaikh gazar tenger shig ualgaatai.Zaluuchuud gadagsh garaad Mongoltoi adil tsalin avdag bol hen ch uavakhgui. Ene talaas n sudlaad bicheed baival ikh l zugeer bolov uuu!!

    • munguu
    • 2016-11-22

    temee yamaa haritsuulj baina gedegee medeh uu uuruu???. mongold ene magtaad baigaa 6 zarchim chini hezee ch bielehgui . mongol muudaa bish zugeer l hurs suuri ni baihgui.iim yum biyluuleh geed ch neg ih amjilt o,ohgui l bolovuu.uchir ni yaponchuudiin ene ajildaa unench zan chanar chini etseg uvug aav eej niigmeesee suraltsdag yapon hunii tuluvshil ni gol tulhuur ni bolj ugdug.ternees bish chinii helj baigaa neg zahiral orj ireed mundag sanaachlaga gargaad uurchildhihsun yum bish. jiriin companid orood darga ni neg sanaachlaga gargahad duugai l dagadag . ene bol yapon hunii tuluvshil yapon hun uuruu.yapond yagad ajildaa unench baidag ve geheer ert deereesee neg yumaa duustal ni hiideg yapon hunii zan chanar soyol yumdaa. ajilaas garaad uur ajild orhod tuhain hund itgeh itgeltsuur unelemj buurah magadlaltai uchraas neg zuildee tuushtai baihiig neg zuildee tuushtai baihiig ermelzdeg. hii hooson suil magtaj baharhahaa bolij uz.uhamsar ahuigaas uudeltei uchiraas iim yum saraachihiin orond mongoliin huuhediin bolovsrol ntr gesen boditoi yum saraachsan ni deergui yu

    • Зочин
    • 2016-04-07

    Өөрөөр хэлбэл япон даргын ажлын өрөө ажилтнуудтайгаа хамт байхаар зохион байгуулагдсан байдаг. Тэд асуудлыг шийдэх бүрт шинэ санаа, журам гаргаж байдаг бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал, чанарын дугуйлан зэрэг системийг Японд өргөнөөр ашигладаг ажээ. Харин Манай улсад үүнтэй төстэй, тухайлбал, өмнөх нийгмийн үед 'Чанарын бригад', 'Шинэ бүтээл, оновчтой саналын зөвлөл' байв.

    • Зочин
    • 2016-01-07

    Сайхан мэдээ байнаа. Маш их таалагдлаа баярлалаа

    • Зочин
    • 2016-01-07

    ЗӨВ ШҮҮ

arrow icon