Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
2011 оны нэгдүгээр улирлаас хойш уул уурхайн компаниудын үнэлгээ нийтдээ 1.4 их наяд ам.доллараар буурчээ
. Энэ нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй гэгдэж буй Apple, Google-ийн толгой байгууллага Alphabet болонExxonMobil- ийг нэгтгэснээс илүү их хэмжээний дүн болж байна.
“Mongolian Mining Corporation”-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг энэ сарын 8-нд чөлөөлжээ. П.Очирбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бөгөөд түүний оронд эдийн засагч Ч.Хашчулууныг томилсон байна.
Түүхий эдийн зах зээлд хараар бичигдэж үлдэх 2015 онд гадаад худалдааны бараа эргэлт 23 хувиар буурсан байна. Гэхдээ гадаад худалдааны тэнцэл 872.3 сая ам.долларын ашигтай гарлаа.
Гэр Хорооллын Хөгжлийн газрын мэдээлснээр Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн төсөл хэрэгжиж байна. Мөн гэр хороололд амьдардаг 10 иргэн тутмын нэг нь "Гэр хорооллын дахин төлөвлөлт"-ийн төсөлд хамрагджээ
.
2015 оны эцсийн дүнгээр Монгол Улсын хилийн боомтуудаар нэвтэрсэн зорчигчдын тоо 2013 болон 2014 оныхоос жилийн дүнгээр 200 гаруй мянган хүнээр нэмэгдсэн байна
Гангийн үйлдвэрлэлээрээ БНХАУ-д тэргүүлэгч Хэбэй муж агаарын бохирдол болон нийлүүлэлтийн илүүдлийг бууруулахын тулд үйлдвэрлэлээ танахаар төлөвлөж байна
. Тус муж энэ онд гангийн үйлдвэрлэлээ 8 сая тонноор бууруулах аж.
Сэтгэгдэл бичих