Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэх талаар салбарын сайдад төрийн тэргүүн чиглэл өгсөн болохоо мэдээллээ. Харин бизнес эрхлэгчид Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 4-р сараас хэрэгжиж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.
Монгол Улсын Засгийн газрын бондын “В2” үнэлгээг “Moody's” агентлаг хэвээр үлдээсэн байна.
Төлөвийн хувьд "сөрөг" байгаа талаар мэдээлэв.
2015 онд эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 28 хувиар өсч, 647 тэрбум төгрөгт хүрсэн байна. Ингэснээр 2015 гүйцэтгэлээр тус салбар сүүлийн 10 жилд анх удаа алдагдалгүй буюу 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах хүлээлттэй байгаа талаар Засгийн газраас мэдээлэв.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 2015 онд Монгол Улсад 467 сая еврогийн санхүүжилт олгосон нь 2014 оны 117 сая еврогийн санхүүжилтээс өссөн дүн болжээ.
2015 оны эцсийн байдлаар инфляци жилийн дүнгээрээ 1.9 хувьтай гарсан болохыг Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа.
ХАА бирж нийт хувьцааныхаа 51 хувь буюу нийт 106 сая 350 мянган хувьцааг арилжааллаа
. Төрийн эзэмшилд үлдэж буй 49% энэ оны эхний хагаст 34 хувь болгож бууруулахаар болжээ
Сэтгэгдэл бичих