Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Олон улсын валютын сан (ОУВС) энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.6 хувиас 3.4 хувь руу буулгалаа
. Ойрхи дорнодын нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэйгээр газрын тосны ханшийн унасан, улс төрийн зөрчилдөөнөөс үүдэж Бразилын эдийн засгийн хямарсан, ам.долларын ханш өссөн, хөгжиж буй зах зээлийн эдийн засаг суларсан зэрэг хүчин зүйлс өсөлтийн төлөвийг бууруулахад хүргэжээ.
Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа гаргалаа. 2015 оны дүнгээр 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж,600,000- 700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм. 2015 онд 2014 онтой харьцуулахад уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9,баяжмалын үйлдвэрлэл 39.9,зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар өсчээ.
Ираны эдийн засгийн хориг цуцлагдсантай холбоотойгоор газрын тосны сайд нь гарцаа нэмэгдүүлэх үүрэг өгчээ.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн өөрчлөлтөөр иргэд ипотекийн зээлээр худалдаж авсан орон сууцаа бусдын өмчлөлд шилжүүлэх бол барьцаалагчаас зөвшөөрөл авна. Харин бусдад түрээслэх, хөлслөх зэргээр бусдын эзэмшилд шилжүүлэх тохиолдолд зөвшөөрөл авахгүй байх зохицуулалт хийжээ. Засгийн газрын хуралдаанаар ипотекийн 8 хувийн зээлийн хүүг 5 хувь болгох тухай асуудлыг хэлэлцэж, судалгаа түвшинд яригдаж байна
.
Сэтгэгдэл бичих