Нийтлэл 01 сарын 21, 2016

Ажил дээрээ дуу биш ая сонсох нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

Та ажил хийж байхдаа хэр их дуу, хөгжим сонсдог вэ.  Английн Бирмингэм их сургуулийн судлаачид хөгжим сонсгож, бүтээмж хэмжсэн судалгааны дүнд  ажил дээрээ намуухан хөгжим сонсох нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Учир нь таны анхаарлыг сарниулахааргүй намуухан хөгжим сонсох нь таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, тэр хэрээрээ ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг байна. Тэгвэл ямар дуу, хөгжим сонгож ажил дээрээ сонсвол таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх талаар сэтгэлзүйчийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна. 

Байгалийн чимээтэй ая сонго 

Английн Rensselaer политехникийн дээд сургуулийн судлаачид  байгалийн ямар нэг чимээтэй ая, хөгжим сонсох нь  сэтгэлзүйд эерэгээр нөлөөлж , ажилдаа илүү анхаарлаа хандуулахад нөлөөлдгийг тогтоожээ. Тиймээс та ажил хийх явцдаа  усны хоржигнох чимээ, шувуудын жиргэх чимээ гэхчлэн байгалийн дууг сонсох нь таны сэтгэлийг илүү тайван болгож ажлаа илүү бүр бүтээлтэй хийхэд нөлөөлнө.  

Та өөрийнхөө сонсох дуртай дуугаа сонго 

Майами их сургуулийн дуу хөгжмийн эмчилгээний хөтөлбөрийн туслах профессор Тереза Lesiuk нэгэн судалгаараа өвчтэй хүмүүсийг эмчлэхдээ дуртай дуу хөгжмийг нь сонсгох нь чухал ач холбогдолтойг онцолсон байна. Нэг үгээр хэлбэл, та стресст орсон үедээ, яаран шийдвэр гаргах болсон үедээ, хэт ажлын ачаалалтай үедээ өөрийнхөө дуртай дууг сонсоход таныг тайвшруулж, үр бүтээлтэй ажиллахад номер нэг хамтрагч болдгийг профессор Тереза зөвлөжээ. Гэхдээ таны дуртай дуу хэтэрхий дуу чимээтэй, таны анхаарлыг төвлөрүүлэх биш сатааруулах бол та өөр дууг сонгоорой. 

Ажил дээрээ дуу гэхээсээ илүү хөгжмийн аяыг сонго 

Ямар нэг үгтэй дуу ажилд саад болдог. Та дуу биш хөгжим сонсох нь таны ажлын бүтээмжид сайнаар нөлөөлнө. Учир нь янз бүрийн үгтэй дуу таны сэтгэлийн тайвшруулах бус эсрэгээрээ амар тайван байдлыг алдагдуулдаг байна. Тиймээс та ажил хийх үедээ уянгын болон намуухан хөгжмийг сонгоорой. 

Хэмнэл нь тохирсон дуу сонго

Хөгжмийн хэмнэл нь таны сэтгэл зүйд хамгийн ихээр нөлөөлдөг зүйл болохыг судлаачид тогтоосон байна. Хэтэрхий хурдан хэмнэлтэй хөгжим нь хүний сэтгэлзүйг тогтворгүй болгоход нөлөөлдөг байна. Тиймээс та ажил дээрээ илүү амжилттай ажиллахын тулд сонсож байгаа хөгжмийнхөө хэмнэлийг тааруулан сонгоорой. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon