Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Энэ улирлаас “Gazprom” компанийн Европт нийлүүлэх байгалийн хийн үнэ 2005 оноос хойш байгаагүй доод цэгтээ хүрч, 37 хувиар хямдарч магадгүй байна. “Gazprom”-ийн хувьд байгалийн хийн урт хугацааны гэрээний үнийг брентийн ханшид уяж тооцдог. Он гарсаар брентийн дундаж ханш 32 ам.доллар байгаа юм.
“Moody's” агентлаг Монгол Улсын 2015 оны эдийн засгийн бодит өсөлтийг 2.5 хувь байхаар таамаглаж байна
. Ам.долларын ханш эрчимтэй өсч байгаагийн дээр, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн ханш унасан нь хөгжиж буй орнуудын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж байна гэж “Moody's” үнэлгээний агентлаг онцолж байна.
БНХАУ-ын төв банк репо гэрээ ашиглаж санхүүгийн системд 400 тэрбум юань нийлүүллээ. Ингэснээр энэ сард санхүүгийн зах зээлд нэг тэрбум гаруй юань нийлүүлээд байна. Цагаан сарын баярыг тохиолдуулан бэлэн мөнгөний эрэлт баярын өмнөх өдрүүдэд гурван их наяд юаниар нэмэгдэх хүлээлттэй байгаа тул мөнгөний эргэлтийг эрчимжүүлэх шаардлагатай болжээ.
2008 оноос уламжлал болгон зохион байгуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ыг дөрөвдүгээр сарын 6-нд “Корпорэйт” зочид буудалд зохион байгуулахаар болжээ
.
2015 оны эхний 12 сарын байдлаар гадаад худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 334.4 сая ам.доллараар нэмэгдсэнээр 872.3 сая ам.долларын ашигтай гарлаа. Энэ нь экспорт 19.1%-иар буурсан ч импорт түүнээс өндөр дүнгээр буюу 27.5%-иар буурсантай холбоотой байна.
Сэтгэгдэл бичих