Хүн төрөлхтөн бидний амьдралд өдөр тутам хэрэглэгдэж байгаа бүхий л эд зүйлс, хоол хүнс, эрчим хүч бүгдийг нь дэлхий дээрх байгалийн нөөц баялгийг олборлон боловсруулж гарган авдаг билээ.
Улс төрчид, байгаль хамгаалагчид, хэвлэл мэдээллийнхэн уул уурхайг эсэргүүцсэн мэдээллүүдийг нийгэмд байнга түгээдэг боловч ашигт малтмал, эрдэс баялаг нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд, дэлхийн улс орнуудын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд ямар чухал ач холбогдолтой болохыг огтхон ч дурсдаггүй. Ашигт малтмалыг олборлож ашиглахгүйгээр та амьдрахгүй байх таван шалтгааныг цөөн хэдэн үгээр илэрхийлэхийг зорилоо.
- Та
Та эрүүл амьдрах, сайхан харагдахыг хүсдэг үү? Эмчилгээний болон гоо сайхны бүтээгдэхүүнийг ашигт малтмал олборлож хийдгийг мэдэх үү?
Эрдэс баялаг нь таны өдөр тутам хэрэглэж байдаг витамин, саван, оо, шампуньд ч байдаг. Мөн таны иддэг хоол хүнсэнд ч бас эрдэс баялаг орсон байгаа. Бас таны эдэлж хэрэглэдэг зүйлс мөн л ашигт малтмал, эрдэс, металлаар хийгдсэн байдаг. Үнэт чулуу, үнэт эрдэс баялагууд уул уурхайгаар л дамжиж танд ирдэг. Үүний цаана томоохон уурхайнууд ажиллаж байдаг юм. Ингээд бодоход та өглөө босоод өглөөний цайгаа уухаас эхлээд л таны өдөр тутмын амьдралд уул уурхай байсаар л байна
.
- Таны гэр
Таны байшингийн суурь бетоноос эхлээд бүх барилгын материалууд уул уурхайгаас л гардаг. Таны гэрийн эд хогшил, гоёл чимэглэл мөн л ашигт малтмал олборлож, боловсруулж хийсэн байдаг. Та зөвхөн модоор бүгдийг хийгээд болно гэдэгт итгэлтэй байж чадах уу? Чадахгүй.
- Таны шилжилт хөдөлгөөн
Таны машин, автобус, галт тэрэг, онгоц, завь бүгд л уул уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг боловсруулж хийсэн
байдаг. Таныг шилжилт хөдөлгөөн хийхэд, аялахад зориулж автозам, төмөр зам, явган хүний зам хийсэн нь мөн л адил ухаж, олборлож, боловсруулж бэлтгэсэн ашигт малтмал юм.
- Таны ажил
Таны ажлын газрын байшингийн суурь бетоноос эхлээд бүх барилгын материал уул уурхайгаас л гардаг. Таны ажлын байрны эд хогшил, гоёл чимэглэл мөн л ашигт малтмал олборлож, боловсруулж хийсэн байдаг. Та зөвхөн модоор бүгдийг хийгээд болно гэдэгт итгэлтэй байж чадах уу? Чадахгүй. Танай байгууллага уул уурхайгаас гарсан бүтээгдэхүүнийг ашиглахгүй бол та ажил хийх үү?
- Таны эрчим хүч
Орчин цагт та цахилгаан, эрчим хүчгүйгээр амьдарч чадах уу? Цахилгаан эрчим хүчийг нүүрс, газрын тос, байгалийн хий гэх мэт уурхайлан олборлодог бүтээгдэхүүнээс л гаргаж авна. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэж үзэхэд тэр том сэнс болон нарны самбарууд, цахилгаан дамжуулах шугамуудыг барьж байгуулах суурь, түүхий эд, хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг мөн л ашигт малтмал олборлож боловсруулсан түүхий эдээр л хийдэг.
Та одоо ч бас уул уурхай чухал биш гэж бодсоор байна уу?
Тэгвэл та түр зогсоод өөрийгөө, орон гэрээ, эргэн тойрноо ажигла. Ашигт малтмал таны амьдралд хэрхэн ашиглагдаж байгааг тодорхойл. Та амьдрахын тулд ажиллах хэрэгтэй, цалин авах хэрэгтэй учраас уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнүүд байх шаардлагатай байгаа биз. Уул уурхай хэрэггүй, байж болохгүй гээд зурагтаар, хэвлэлээр яриад байгаа тэр үед та тэдгээр хүмүүсийн өмссөн зүүсэнийг хар, барьж байгаа хэрэгслүүдийг нь хар, цахилгаан бараа болох ТВ гээ бас нэг хар.
Эцэст нь хэлэхэд бид уул уурхайгаа эсэргүүцэж, улс төржүүлж, гацааж улс орны эдийн засгаа уруудуулж байхын оронд уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлэхийг шаардах нь л зүйтэй
.
Zuv hugjuulehgui manaih shig ingej gol usaa bohirduulj shirgeej ongon saihan eh ornoo arai denduu bolgoj hayj bna yamarch hariutslaga alga
Уул уурхайн талаар эерэг талаас нь харж бичжээ. Үнэн. Гэхдээ нүүрс, барилгын материалаас бусад нь таний хэлснээр Монголын үйлдвэрүүдэд очиж байгаа билүү. Уул уурхайг өнөөдөр Монголд зөвхөн мөнгө олж гэнэт баяжих хэрэгсэл болгосон шүү дээ. Уул уурхайн лиценц аваад гадныханд зарж, их мөнгөтэй болох, уул уурхайгаас гарсан бүтээгдхүүнийг түүхийгээр нь экспортох иймэрхүү л дүр төрхтэй байна шүү дээ. Уул уурхайн түүхий эдийг үйлдвэр байгуулаад Монголчууддаа өргөн барьсан нь хэд билээ, барилга, түлшийг оролцуулахгүйгээр. Нийт ард түмний өмч гэсэн мөгтлөө ашиг нь ард түмэнд очдог гэдэгт эргэлзэж байна. Тэгээд нөхөн сэргээлт хийдэг билүү. Байгаль сүйтгээд л , хоттой хонь руу орсон чоно шиг л байдаг шүү дээ. Ядаж Эрдэнэт шиг хот боссон билүү. Тиймээс уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлэхийг шаардах нь л зүйтэй. уул уурхайг хариуцлагатайгаар хөгжүүлэхийг шаардах нь л зүйтэй.
Уул,уурхайгүй байсаар ч ирсэн , байсаар ч байна, байсаар ч байх болно.
хэн боль гээд бгаан бэ байгальд ээлтэй ард олондоо өгөөжтэй цөөн тооны ордоо ашиглаж болно тэнэг хүн ч ойлгоно харин монголд эсргээрээ яваад бн эх орноо сүйрүүлэх хэмжээнд оччихсон бн
Holboo, suljee mun adil gar utas computer geed hun buriin udur tutmyn hereglee bolson zuil.
Олон түмэн уул уурхайг огт хэрэглэхгүй гээгүй ш дээ. Гол нь дэс дараатай хойч үедээ үлдээсэн, нөхөн сэргээлтээ бүрэн гүйцэд хийсэн, үр ашиг нь түмэнд хүртээлтэй улс оронд харагдаруйц байхыг л хүсэцгээж бна . Өдөр тутамд хэрэгцээнд хэрэглэдэг бол хойч үе чинь юугаа идэж хэрэглэх болж бна
Та асуудлыг буруу тавиад бна. Уурхайгүй байя гэж яриагүй шүү дээ!!!
Ene buhniig byryytagasan hun alga mongol ylsiin hyyli togtoomjiig bieluulehgui bol yamar ch yyrhai hereggui hedhen hun bayjaadd mongoliin ard tumend yhsan gazar l uldej bna
Монгол орны ихэнх эвдэгдсэн газар алтны шороон ордын олборлолтын нөлөөгөөр үүссэн. Үүнийг хорих л хэрэгтэй байна даа
Эрхэм дүү энгийнээр маш сайн ойлгуулжээ. УУЛ УУРХАЙГ ЗӨВ БОДЛОГООР ЦЭГЦТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ Л ХАМГИЙН ЧУХАЛ. МАНАЙ ОРОН ШИГ мал сүрэг, АН амьтан элбэг нүүдлийн соёл иргэншлийн онцлогоос харгалзан төрийн бодлого зайлшгүй чухал байнаа.
Хэсэг хөдөлмөрч хүмүүс нь баяжчихлаа гээд залхуу хүмүүсийн шээс нь гоожих гээд байгаа. Дунд сургуулиа ч олигтой төгсөж чадаагүй, Монголоороо зөв ч бичиж чадахгүй залхуу, өрөвдмөөр, зүгээр мөнгө олох гэсэн баагийнууд шанаган тогооны үлгэр боллоо. Хөөрхий.
Уг нь зөв юм шүү. Уул уурхай байхгүйгээр Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол гэж байхгүй.
Chadku bj hamag yumaa sendiichej uhaad malgui, usgui, malchidgui, etses suuldee eh orongui boloh deeree tulaad bhad Yun sonin erunhii yum bicheed bgan
Санал нэг бн.
хэдхэн гэр бүл хахаж цадталаа баяжаад байвал бидэнд яаж ашгаа өгөх юм бэ? бүгд ижил ашгаас нь хүртмээр байна шүү дээ
Сүртэй сүртэй шаанаа.Баялагаа зүгээр л харийн доншуучлагдад өгөхөөр улайрч байхаар өөрсдөдөө яаж ашгийн хүртэх вэ гэдгээ саын бодоо ч ёстой тодгойн ажилдаггүй дагзнууд юм аа.Чацга царайлаад сууж байдаг
Уул уурхайгаас олсон мөнгөө үргүй тараахгүй маш чанга хатуу зөв зүйлд зарж ирээдүйд өндөр үр өгөөжтэй зүйлд хөрөнгө оруулбал бид уул уурхайг бишрэх болно.
Уул уурхай дээрээ түшиглээд бусад салбаруудаа хөгжүүлмээр байгаа юм даа. Уул уурхай чинь өөрөө дуусдаг баялаг , зөв менежмент, алсын хараа чухал. Катар улсаас үлгэр дууриалал авах хэрэгтэй.
mongold baylag ilreegui bol ediin zasag hoosrohgui urund orohgui bh blaa eh ornoo uhaj sendiichsen novshnuud
Уул уурхайгаас өөр үйлдвэрлэл хийгээд улс орны эдийн засгийг аваад явж чадах юм бол хамаа алга харин уурхайн үйл ажиллагаа зогсонги байдалд ороход улсын төсөв нь бүрдэхгүй цалингаа тавьж чадахгүй болж байгаа шүү дээ. Модны мөчир дээр суучихаад угийг нь бүү хөрөөд, уул уурхайг улс төртэй бүү хутга.
uul uurhai gai bolj bga 100 shaltgaan bna
GADAADAAR UHUULAAD SHAWHRUUG NI DOLOOGOOD AMIDARHUU AYLAL JUULCHLALAA HOGJUULEED AMIDRAHUU UHAAD DUUSSNII DARAA YAHUU AIN
Дуучин Жавхалан л ганцаараа амьдарч чадах байх.
Uul uurhai hergteishdee buh uul uurhaigaa haagaad onoodor amudral ysmr bolovdoo bugd ajilgui l bolloo shdee
Хүмүүсийг өөрсөд шигээ тийм тэнэг гэж бодоо юу???? Энэ дэлхийн дулаарал юунаас үүсээд байгаа гэж бодоод байнаа аа мэдэх үү??? Энэ уул уурхай, үйлдвэржилт, консьюмеризм дэлхийг там болгоод байна. Зөвхөн байгалийн гамшигаар зогсохгүй хүмүүсийн оюун ухаан шуналаар дүүрчээд байхад ийм ухамсаргүй юм бичиж байдаг.
Хаха уул уурхайгүй амьдах тэрбум сайхан арга байга
УУЛ УУРХАЙГҮЙ МОНГОЛЧУУД САЯ САЯ ЖИЛ БОЛООД ИРСЭН! БИТГИЙ ХУЦ!
Ha ha ha. baga angiin huuhduuded hicheel zaaj bga bish. Erchim huchnii tuuhii ediig olborlolgui yahav dee. Oyutolgoi s manai dulaanii stantsuid nuursee avdag yum uu. Tavan tolgoigoos tulshindee nuurs heregledeg uu. gadagshaa gargaj bga ter ih ursgal ter ih heel hahuuli busad surug asuudliig l bolih heregtei. Manaid olborloj bga altaar yu hiideg yum haashaa gargaj bna . Uhaad bugdiig ni bid nar heregledeg/ ashigiig ni uzdeg avdag/ bsan bol asuudal uur shuu. Ta nar Tamsag bulagiig har. tarhi ugaalt
Hervee avilga ugui uhaalag turtei bol itgej boloh yum. Ulsuj uheh gej bgaa yum shig yum uzeegui heden ulun gedesnuudeer udirduulj baigaa ene ued bol bitgii dongos l gej helii dee.
Ogloo tsaindaa talh idhed unet metal ymar hamaatai ym be, hund uildwer aj uuldwerjsen bus uul uurhaitai chn duitsehuits heregtei bna
Битгий ухуулага хийгээд бай ацнуудаа.