Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
Сүүлийн гурван ажлын өдөр дараалан ам.долларын ханш төгрөгийн эсрэг буурч, өнгөрсөн долоо хоногт 2007 төгрөг даваад байсан ам.долларын өсөлт саарч эхэллээ.
Ам.долларын ханш сүүлийн яг нэг жилийн хугацаанд 3.2 хувь орчмоор өсөөд байгаа бол он гарсаар 0.5 хувиар өссөн нь огцом өсөлт болон савлагаа бага байгааг харуулж байна.
Арилжааны банкууд 2015 оны 12 дугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна. 12-р сарын 10-аас арилжааны банкууд ипотекийн зээлээ түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тухайн сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар буурчээ. Дэлхийн санхүүгийн хамгийн том зах зээл болох Их Британи, Хойд Америкийн валют арилжааны зах зээл өнгөрсөн 10-р сард өмнөх оны мөн үеэсээ 20 хувиар агшсан байна.
“iPhone” утасны борлуулалт өнгөрсөн оны 10- аас 12-р сард 300 мянгаар өсч, 74.8 сая хүрчээ
. Шинжээчид дор хаяж 75 сая “iPhone” утас борлогдоно гэж таамаглаж байсан юм. Гэхдээ өсөлт удааширсныг үл харгалзан “Apple” компанийн орлого 75.9 тэрбум ам.доллар, цэвэр ашиг 18.4 тэрбум ам.доллар хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаас хойш банк (7 банк)- ууд нийт 759 зээлдэгчид 47.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ. Үүнээс 6 банк 110 зээлдэгчид 5.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ.
Сэтгэгдэл бичих