Нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл, үнийн уналт болон Хятадын гангийн эрэлт буурснаас шалтгаалан зах зээл таагүй байгаа энэ үед Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation зүгээс 2017 онд эргэн төлөгдөх 600 сая ам.долларын бондын бүтцээ шинэчлэхээр болжээ
. Тус корпораци бондын бүтэц шинэчлэх ажлын зөвлөхөөр “J.P. Morgan Securities”-ийн ази номхон далайн бүсийн салбар нэгж болон Хонгконгийн “S.C. Lowy Financial” байгууллагыг сонгосон байна.
Өнгөрсөн мягмар гаригт MMC бондын ханш 17.5 центээр буурчээ
. Мөн бонд эзэмшигчиддээ хандан "комисс гаргаж, хэлцэл хийхийг" уриалжээ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Хятад улсын гангийн үйлдвэрлэл болон эрэлт аль аль нь буурч эдийн засгийн өсөлт саарсан үзүүлэлттэй байгаа юм. Хятад улс энэ онд гангийн үйлдвэрлэлээ 150 сая тн-с 100 сая тн болгон бууруулахаар төлөвлөжээ. Далиан боомт дээрх коксжих нүүрсний фючьерс үнэ өнгөрсөн жил 23% унаснаар MMC компани 3 жил дараалсан алдагдалтай ажиллаж байгаа юм.
Компанийн мэдэгдэлд дурьдсанаар Хятадын гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээ буурсан нь тус шийдвэрт голлох нөлөөөг үзүүлсэн байна.
Мongolian Mining 3-р сарын 29-нд бондын хүү 26.6 сая ам.доллар төлөх хуваарьтай байгаа бөгөөд хэрэв тус төлбөр төлөгдөхгүй бол энэ нь Азийн 4 дэхь нүүрсний компани зээлийн асуудлаас шалтгаалан дефольт болох болно
хэмээн Bloomberg-т дурьджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Winsway Enterprises Holding, Hidili Industry International Development Ltdболон PT Berau Coal Energy гэсэн 3 компани долларын бондын төлбөрийг төлж чадахгүйгээс дампуурлаа зарлаад байгаа аж.
“Mongolian Mining Corporation” өнгөрсөн онд, наадмын дараагаар сул зогсолт зарласан ч, оны сүүлээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Мөн өнгөрсөн онд “Таван Толгой”-д хөрөнгө оруулахаар “Shenhua Energy” болон “Sumitomo” корпорацитай хамтран засгийн газартай хэлэлцээ хийж эхэлсэн байгаа. Хэдийгээр хэлцэл ерөнхийдөө зогсонги байдалд ороод байгаа ч, корпорацийн хувьд өрсөлдөх чадвараа сайжруулахад стратегийн ач холбогдолтой энэ хэлэлцээрийг орхих бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл бичих