Стэнфордын их сургуулийн судлаачдын багийнхан найман жилийн турш аз жаргалтай, аз жаргалгүй хүмүүсийн хооронд харьцуулсан нэгэн сэтгэл зүйн судалгааг хийсэн байна. Судалгаагаар материаллаг зүйлс болох хөрөнгө мөнгө, эд баялгаас гадна сэтгэл зүйн зуршлууд аз жаргалтай амьдрахад хамгийн их нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мэдээж амьдралдаа сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрахад баян, ядуугийн ялгаа, материаллаг зүйлс нөлөөлдөг ч түүнээс илүүгээр амьдралын өдөр тутмын сэтгэл зүйн дадал зуршил, хандлагууд маш их нөлөө үзүүлдэг байна. Судалгааны үр дүнд аз жаргалтай амьдарч байгаа эсрэгээрээ сэтгэл гутралтай амьдарч байгаа хүмүүсийн хооронд дараах сэтгэл зүйн зуршил, хандлагын ялгаа байдгийг тогтоожээ.
Ирээдүйд хэт их итгэл найдвар хүлээлгэдэг
Зарим хүмүүс би ирээдүйд тэгж аз жаргалтай амьдарна, тийм амжилтад хүрнэ гэж мөрөөдөж ирээдүйдээ хэт их итгэл найдварыг хүлээлгэдэг. Энэ нь бодит амьдрал дээр эсрэгээрээ болох тохиолдол олон гардаг. Тухайлбал, бид хэн нэгэнд хэт их итгэл хүлээлгэх үед тэр хүн урмыг минь хугална, хэн нэгэнд, эсвэл өөртөө хэтэрхий их итгэл хүлээлгэснээр бодит байдал дээр сөрөг үр дүн гарахад хүмүүсийн ихэнх нь сэтгэл гутралд орж улмаар аливаа зүйлийг хийхэд айдастай, зориггүй болдог байна. Энэ нь таны аз жаргалаас хумсалж байдаг эхний шалтгаан ажээ.
Өөрийгөө хэтэрхий 'голдог'
Аз жаргалгүй, сэтгэл гутралтай явдаг хүмүүсийн ихэнх нь өөрийгөө маш сул дорой, юу ч хийж чадахгүй гэх мэтээр харж аливаа зүйлд тийм сэтгэл зүйгээр ханддаг байна. Нэг үгээр хэлбэл, энэ нь өөртөө итгэлгүй зан юм. Гэтэл таны аливаа зүйлийг хийж мэдэхгүй,сураагүй чадвар тань бус өөртөө итгэлгүй байх хандлага тухайн зүйлийг хийж чадахгүйд хүргэж
улмаар таныг сэтгэл гутралд оруулдаг байна. Тиймээс эерэг хандлагыг өөртөө бий болгох нь амжилтад хүрэх, аз жаргалтай амьдрахад чухал үүрэгтэй
ажээ.
Гутранги хандлага
Аз жаргалгүй, сэтгэл гутралтай явдаг хүмүүс ихэнхдээ маш гутранги үзэл, хандлагатай байдаг
байна. Юу ч хийсэн болох талаас нь бус болохгүй, бүтэхгүй, энийг хийвэл тийм муу зүйл тохиолдоно, тийм сөрөг хандлагатай байж мэднэ гэсэн гутранги үзэл, хандлага нь таны амжилтаас хойш татаж, улмаар таныг маш ихээр сэтгэл гутралд оруулдаг байна.
Гомдоллох сэтгэл
Гомдоллодог зан таны амьдралын маш том аз жаргалаас хумсалж байдаг байна.
Ажил нь бүтэхгүй бол хэн нэгнийг буруутгаж эсвэл өөртөө гомдоллоно. Ийм хандлагатай хүмүүс хэн нэгнээр өөрийгөө өрөвдүүлэх, туслуулах гэсэн үзэл хандлагатай байдаг. Гэтэл нь бусдаар өрөвдүүлж, эвийлүүлж чадаагүй үедээ маш их сэтгэл гутралд орж би хэнд ч хэрэггүй амьтан гэх мэтээр гомдоллодог байна. Танд хэрвээ ийм хандлага байдаг бол бусдын төлөө бус өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэдгээ дахин нэг бодоод үзээрэй.
Бусадтай өөрийгөө харьцуулах сэтгэл
Бусадтай өөрийгөө харьцуулах сэтгэл нь хэтийдсэн тохиолдолд таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж улмаар таныг сэтгэл гутралд оруулдаг байна. Тэр ийм зүйлийг хийж байхад би л чадахгүй байна, бусад хүн амжилтад хүрээд өндөр цалинтай ажилд орчихсон байхад би л ингэж амьдарч байна гэж өөрийгөө битгий бусадтай харьцуулаарай. Энэ мэтээр хэн нэгэнд атаархаж, тэрсэлдэх нь таны сэтгэлийн тавгүйтүүлж амьдралдаа сэтгэл гонсгор, аз жаргалгүй болоход нөлөөлдөг ажээ.
Сэтгэгдэл бичих