Нийтлэл 01 сарын 29, 2016

#MADEINMONGOLIA: Цагаан сарын бэлгэнд санал болгох онцлох 5 брэнд

Монгол Улсад нийт 730 мянга гаруй өрх айл байдаг ба сар шинийн баярын үеэр нэг айл дунджаар 200,000 төгрөгийг бэлгэнд зарцуулдаг  гэсэн тооцоолол бий.  Гэтэл энэ мөнгө Монголын эдийн засгийг эрчимжүүлэх биш Эрээний эдийн засгийг хөгжүүлэх их үйлсэд хувь нэмэр оруулдаг талаар энэ инфографикаас харж болно. 

Тиймээс бид  танд Эрээний бэлгээс эх орныхоо үйлдвэрлэл рүү хөрөнгө оруулж, цагаан сарын бэлгэндээ сонгох Монгол брэндийн онцлох 5 бүтээгдэхүүнийг санал болгож байна. 

Lhamour брэнд  

Lhamour брэнд хонины сүүлээр хийсэн гар, нүүр, биеийн органик байгалийн гаралтай савангаараа хэрэглэгчдийн сайшаал магтаалыг ихээхэн хүртээд байгаа билээ. Мөн түүгээр зогсохгүй Lhamour  брэндийн хонины сүүлтэй саван ОУ-ын зах зээлд нэлээдгүй эрэлттэй байгаа юм. Тиймээс танд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин цагаан сарын бэлгэдээ сонгох эхний бүтээгдэхүүнээр Lhamour брэндийг санал болгож байна. 

Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:  эндээс

Халгай брэнд  

Ирсэн зочиндоо эрүүл мэнд үс арчилгаанд нь тустай бэлэг сонгохыг хүссэн танд бидний санал болгох Монгол брэндийн бүтээгдэхүүн бол Халгай шампунь билээ. "Монкрем"ХХК-иас "Монгол хүн та Монголд үйлдвэрлэсэн ХАЛГАЙ шампунийг худалдан авснаар 7 тэрбумаас 20 тэрбум төгрөгийг Монголдоо үлдээхэд хувь нэмрээ оруулна" гэсэн тооцоог гаргажээ. Тиймээс та үндэсний үйлдвэрлэлээ дэмжин Халгай шампуниа бэлэглээрэй. 

Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:  эндээс

BIOMON

 Монос Косметик ХХК-ын Biomon брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг та цагаан сарын бэлгээр сонгосноор хайртай дотнын хүмүүсийнхээ гоо сайхан, эрүүл мэндэд хувь нэмэр оруулахаас гадна улс эх орныхоо хөгжилд үнэтэй хөрөнгө оруулалт хийх юм. 

Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:  эндээс

 Goo's eco beauty брэнд

Ирсэн гийчиндээ хэрэгцээт бэлгийг нь барьж, итгэл төгс эх орныхоо үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг хүсч байгаа бол танд Гоо Монгол брэндийн төрөл органик гоо сайхны бүтээгдэхүүнийг мөн санал болгож байна. Тус үйлдвэрийн хамт олон айлчлан ирж буй БИЧИН жилд зориулан хэрэглэгчиддээ "МОНЬДКО" савангаараа бэлэг барьж байгаа бөгөөд цагаан сарын баярын хямдралтай худалдааг мөн хийж байгаа ажээ. 

Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:  эндээс

Хөсөг брэнд 

Одоо харин танд санал болгох 5 дах брэнд бол цэвэр эсгийгээр хийсэн эдэлгээ сайтай, чанартай, чамин хийц загвартай бэлгэнд өгөхөд мөн өөртөө авч явахад нэн тохиромжтой Хөсөг брэндийн тэмдэглэлийн дэвтрийн хавтас, утасны гэр, түрийвч, iPad, нөүтбүүк, шилний гэр юм. Та цагаан сарын бэлгэндээ дээрх гоо сайхны бүтээгдэхүүнээс сонгосон  ч баглаа боодлын асуудал таныг сэтгэлийг зовоож байгаа бол Хөсөг брэндээс сонголтоо хийхэд болох юм байна. 

Бэлгийн багцийн үнэ, зарагдаж байгаа байршлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Husug.brand/?fref=ts

Сэтгэгдэл бичих

    • ЗОЧИН
    • 2016-01-31

    Харин тийм ээ Монгол бүтээгдхүүнээ бэлгэнд өгвөл их зүгээр юм .Даан ч үнэ н арай л өндөр юм аа.Нэг ширхэг Хонько саван хямдрал зарлаад 6000 гэнэ үү..

    • Зочин
    • 2016-01-31

    Монгол бараанууд хэдий оригналь байгалийн бутээгдэхуун ч гэлээ манай Монголчуудын эх орны бараа хэтэрхий ендер унэтэй. Замын зардал бла2 гэх зуйлсгуй байж тэнгэрт хадсан унэтэй. Африкийн ядуу буурай орны цалинтай, америкийн иргэдийн зах зээлийн ханштай. Ийм унэтэй бутээгдэхуунийг бэлэглэж чадах хун ховор л байх болов уу.

    • Зочин
    • 2016-01-30

    mash heregtei niitlel bna. tnx

    • Зочин
    • 2016-01-29

    Hun bolgon iim unetei beleg og chadahgui l bh ereenii beleg ogdog ailuus bas yadruuhan l ailuud bdag.

arrow icon