Нийтлэл 02 сарын 01, 2016

Макро эдийн засгийн тойм (2015 оны 12 дугаар сарын байдлаар)

Мөнгөний нийлүүлэлт

Эдийн засгийн идэвхжил буурч, зээл олголт саарснаар зах зээл дэхь мөнгөний нийлүүлэлтийн бууралт үргэлжилсээр байна. Тиймээс Монгол банкны зүгээс өнгөрсөн 12-р сард бодлогын хүүг нэг нэгжээр бууруулан 12% болгож 2016 оны 1 сараас хэрэгжиж эхэлсэн зэх зээлийн идэвхжлийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.

Мөнгөний нийлүүлэлт 2015 оны 12-р сард 10,0 их наяд төгрөг болж өмнөх сараас 240,39 тэрбум төгрөг буюу 2,5% өссөн бол өмнөх оны мөн үеэс 585,6 тэрбум төгрөг буюу 5,5 хувиар буурчээ . Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 706,9 тэрбум төгрөг болж өмнөх сараас 0,5 тэрбум төгрөг буурсан бол банкнуудын харилцах хадгаламж өмнөх сараас 543,4 тэрбум төгрөгөөр буурч 9,548 тэрбум төгрөгт хүрчээ.

Дотоодын зээлийн өсөлт саарсан, гадаад цэвэр актив буурсан нь мөнгөний нийлүүлэлтийн бууралтад голлох нөлөөг үзүүлжээ. Мөнгө, зээлийн өсөлт 2014 оны эхнээс саарч байна. Монгол банкны мөнгөний уламжлалт бус бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн зээл хуваарийн дагуу эргэн төлөгдөж байгаа, Хөгжлийн банзны санхүүжилтэд буурч байгаа нь  мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг сааруулж буурахад нөлөөлжээ.

Мөн зээлийн эрэлт болон нийлүүлэлт аль аль нь хумигдсан нь голлох нөлөөг үзүүлжээ.

Үүнээс үүдэн Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 1 хувь бууруулж 12 хувь болгосон нь цаашид хатуу мөнгөний бодлогыг сулруулж зах зээлийн идэвхжлийг сэргээх эерэг нөлөө үзүүлэхээр байна.

Гадаад худалдаа

Засгийн газрын болон хувийн хэрэглээ буурснаар импортын хэмжээ буурч гадаад худалдааны ашиг 2014 онтой харьцуулахад 62 хувь өсчээ.

Гадаад худалдааны тэнцэл 2014 онд  537,7 сая ам долларын алдагдалтай байсан бол 2015 оны эцэст 872,3 сая ам,долларын ашигтай гарчээ. 2014 онтой харьцуулахад экспорт 1,104,8 сая ам,доллар , импорт 1,439 сая ам доллар буурч гадаад худалдааны эргэлт нийтдээ буурсан байна. Түүхий эдийн үнэ буурсан, Хятадын эдийн засгийн өсөлт саарсан нь гадаад эрэлт буурч экспортын бууралтад нөлөөлж байгаа бол, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, уул уурхайн салбарын экспорт татарсан нь хэрэглээ буурахад нөлөөлжээ.

Экспорт өмнөх оныхоос 1104,8 сая ам.доллар буюу 19,1 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 1113,1 сая ам доллар, нэхмэл бүтээгдэхүүнийх 36,1 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 24,6 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 15,8 сая ам.доллар, ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 15,5 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

Импорт өмнөх оныхоос 1439,5 сая ам доллар буюу 27,5 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 527,5 сая ам.доллар, авто агаар, усан замын тээврийн эд ангийнх 247,7 сая ам.доллар, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд ангийнх 199,2 сая ам доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 166,9 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ.

Улсын төсөв

Түүхий эдийн үнэ уналттай байгаа тул төсвийн нийт орлогын 20 хувийг бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүний татварын орлого саарч төсвийн орлого бүрдэхэд хүндрэл учруулж байна.

Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцэл 2015 оны эцэст 1,163,2 тэрбум төгрөгийг алдагдалтай гарчээ. Алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 295,2 тэрбум төгрөгөөр өсөхөд зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 4,7 хувиар илүү байгаа нь нөлөөлжээ. Нийт орлого 2015 оны 12 сарын гүйцэтгэлээр 5,973,8 тэрбум төгрөгт 98,4 хувийн гүйцэтгэлтэй өмнөх оны мөн үеэс 4,8% буюу 302,8 тэрбум төгрөгөөр бага, нийт зарлага 7,136,9 тэрбум төгрөг буюу 98,4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 121,1 тэрбум төгрөг, дотоод зээлийн үндсэн төлбөрт  5,3 тэрбум төгрөг, Засгийн газрын богино хугацаат бонд 1077,9 урт хугацаат бондын төлбөрт 992,3 тэрбум төгрөг тус тус төлсөн байна.

Хэдийгээр 2016 онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж хөрөнгө оруулалт сэргэх, импортын татвар нэмэгдсэнээр энэ онд төсвийн орлогод сайнаар нөлөөлөх хандлагатай байгаач дэлхийн зах зээлд дээрх түүхий эдийн үнэ уналт нь төсвийн орлогод томоохон сөрөг нөлөө үзүүлж магадгүй байна.

Валютын ханш

Төгрөгийн ханшийн уналт үргэлжилсээр байна

Монгол банкны төгрөгийн ам.доллартой харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны 12-сар; 1995,84 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6,0 хувь суларчээ. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ энэ оны 11-р сарын мэдээгээр 1458,7 сая ам доллар байгаа нь өмнөх жилээс 7,8% өссөн дүн болжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт бууралттай, гадаад валютын албан нөөцийн хэмжээ багассантай холбоотой төгрөгийн ханш сулрах дарамт үргэлжилж байна. Төгрөгийн ханш  сулрах дарамтын эсрэг Монгол банкнаас 2013-2014 онд хийсэн интервенцийн хэмжээ 3 тэрбум гаруй ам.доллар хүрчээ.

Инфляц

Дотоод эрэлт хумигдаж, хүнсний бүтээгдэхүүний инфляц буурсан нь улсын инфляцийн төвшин нам доод төвшинд хүрлээ.

2015 оны 12 сард жилийн инфляци улсын хэмжээнд 1,9%, Улаанбаатар хотын хэмжээнд 1,1% болж буурчээ. Дотоод эрэлт хумигдаж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт багассан, импортын хэмжээ буурсан зэрэг нь голлох нөлөөг үзүүлжээ. Инфляцийн огцом бууралтад хүнсний бүтээгдэхүүн, махны нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой үнийн бууралт голло нөлөөг үзүүлж байна.

Төлбөрийн тэнцэл

Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл ашигтай гарсан хэдий ч урсгал тэнцэл алдагдалтай гарсан нь төлбөрийн тэнцэл 133 сая ам. Доллар алдагдалтай гарахад нөлөөлжээ.

2015 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үеэс 64,0 хувиар буурч -489,4 сая ам.доллар, хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг 34,0 хувиар буурч 486,4 сая ам.долларт хүрснээр нийт төлбөрийн тэнцэл 133,5 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

2017 онд хийгдэх бондын үндсэн төлбөр 1,080 сая ам.долларын улсын секторын гадаад өрийн эхний ээлжийн төлбөр төлөхөөр байгаа нь төсөвт ирэх дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь их хэмжээний урсгал тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд хангалтгүй байгаа юм. ГШХО 2015 оны 11-р сард 78,4 сая ам.доллар байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлж гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийн хэрэгцээг өсгөж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon