Нийтлэл 02 сарын 03, 2016

Хойд дүр ч бас шашны улстөр

Хойд дүр... дахин төрөх... өмнөх төрөл...

Иймэрхүү юманд итгэдэг үү?
Буддын шашинд бол
хүн олиггүй явбал хойд дүрдээ хонин гүрвэл болно
гэх мэтээр номлодог.
Христийн шашинд болохоор
төрлөө, үхлээ, шүүгдлээ, тэгээд там эсвэл диваажин руу ачигдлаа.
гэсэн "ганц л амьдрах" тухай номлодог.
Ямар ч байсан ядаж нэг нь бүлтэрч байнаа гэсэн үг (эсвэл 2уулаа ч юм уу?)
 
Гэхдээ 2уулаа л гагцхүү үнэнийг номлодог супер монополь шашингууд.Аль нь худлаа бол? Хойд дүр худлаа юм бол уу?
гэхээр бас бишээ. Яалт ч гүй л өмнөх төрлөө санадаг барьдаг хүмүүс хаа сайгүй сонсогддог.
Тэрнээс гадна бидний хайрт Төвдийн ДАЛАЙ ЛАМ багш маань байна. 14 дахиад төрчихсөн хайрхан шүү дээ.
Манай Богд маань бас 9 дахин төрчхөөд байна. Удахгүй 10 дахь дүрийг нь тодруулах биз.
Яаж тодруулдаг юм гэж үү? Тэр их учиртай. Тэрийг ярихын тулд Төвдийн шашны түүхийг ярих хэрэгтэй болно..

Далай ламын түүх 1578 онд Монголын Алтан хааны зарлигаар Төвдийн лам Сонамжамцад Далай Лам гэдэг цол хайрласнаас эхэлсэн бололтой. 1578 он гэхээр, уул нь ч саяхны түүх л дээ...

Буддын шашин Төвдөд дээр үеэс түгээмэл байсан боловч нэг чухал асуудал үргэлж байдаг байж.
Ер нь ямар ч шашинд байдаг байх, хүчирхэг харисматик шинжтэй удирдагч зайлшгүй хэрэгтэй. Тийм хүн байхгүй бол сургаал номыг нь хүмүүс тоож цуглахгүй, ойлгомжтой. Эсрэгээрээ хүчирхэг мундаг ламтай хийдэд хүн их цуглана, мөнгө ч их олно. Даанч ямар ч мундаг лам байгаад нэг л өдөр үхээд өгнө. Эндээс хамаг асуудал эхэлнэ.
Таныг үхчихвэл хийд маань цаашаа яанаа, багшаа?
Яахав мэдээж, шавь нар дотроосоо хамгийн дөнгүүрийг нь залгамжлагчаараа сонгоно л доо. Тэглээ гээд тэр нь өөр шиг нь нэр хүндтэй хүчирхэг лам болоо ч уу, гүй ч үү. Болж чадахгүй бол тэгээд сүсэгтнүүдээ алдана, зах зээлээс хусагдана, дампуурна. Тэгэхээр энэ бол хийдийн хувьд үхэл амьдралтай холбоотой нэн чухал проблем юм.

Тухайн үед Төвдэд буддын шашны голлох 4 том урсгал (Нямава, Сажава, Гармава, Гэлүгва) хоорондоо өрсөлддөг байж. Тэдний нэг Гармава урсгалын лам нар,  дээрх асуудлыг шийдэх маркетинг менежментийн супер шийдэл бодож олжээ
Лам багшийнхаа хойд дүрийг олж авчраад залчихъя.Багш маань манай хийдийн брэнд, бидний хамгийн том капитал. Үүнийг устгалгүй үргэлжлүүлээд явбал сүсэгтнүүд биднээс холдохгүй. Эврика!!!.
Тун мэргэн санаа. Тэр дор нь хэрэгжүүлж үзэв. Хаа хамаагүй айлд явж очоод хүүхдийг нь харуутаа
Наадах чинь манай багш ламын хойд дүр мөн байна
Аав ээж нь баярлах харамсахын дундуур хүүхдээ өгч л орхино. Тэгээд нөгөө юу ч мэдэхгүй нусгай жаалыг хийддээ аваачиж ном эрдэм зааж, сургаж хүмүүжүүлж аваад, "Багш ламын хойд дүр" гээд нийтэд зарлачихна.
Тэгсэн, тэр дороо СУПЕР ХИТ. Бөөн амжилт. Нөгөө Гармава урсгал чинь гараад өгч. Одоо багш ламтан минь үхчих вий гэж санаа зовох ч шаардлагагүй. Үхчихвэл "Хойд дүр" ийг нь авчираал тавьчхад гүйцээ. Сүсэгтнүүдийн хувьд хойд дүр шиг супер энтертэйнмэнт гэж юу байх билээ, орлилдоол шаваад байх нь тэр...
Байдал ийм дээрээ тулсан тул бусад урсгалууд нэгэнт шуударчээ
Манай багш ламтан нас барсан. Энэ хүү түүний хойд дүр нь
За ингээд бүх урсгалууд хойд дүрийн технологийг өөриймшүүлж, хойд дүрийн БҮҮМ бий болов оо..

Ийм л байна даа. Жишээ нь
Хэзээнээс эхэлснийг мэдэхгүй. Ямар ч л байсан Төвдийн лам нар дандаа л дахин төрж, түмэн олны замыг заагаад явдаг
байсан бол нэг хэрэг. Гэтэл ердөө л саяхнаас гэв гэнэт учир зүггүй бөөн бөөнөөрөө дахин төрөөд эхлэхээр даанч ойлгомжтой худал зүйл байгаа биз?
Ингээд "Хойд дүрийн" системийнхээ ачаар Гармава урсгал цэцэглэн хөгжлөө. Гэхдээ түүнийг нь дуурайсан Гэлэгва урсгал бүр их ажилтанд хүрэв.
Тэд тухайн үеийн цэргийн хүчирхэн гүрэн Монголын Алтан хааны ивээлд багтаж чаджээ.
Таны үр ач дотроос Монгол Хятадыг нэгтгэсэн хүчирхэг Монголын Эзэнт Гүрнийг дахин байгуулах хүн төрнө
гэж зөгнөжээ. Ийм дайны панал бол шашны түүхэнд байдаг л зүйл.
Ингээд зөнчид Алтан хаан 3-р Далай лам цол хайрлав.
1 биш 2 ч биш, шууд 3 аас эхэлсэн байгаа юм. За тэгээд 4-р Далай лам нь шууд цагаандаа гарав.
Далай их ламын хойд дүр болбоос, Алтан хаан таны ураг төрлийн хүн байх болой
Гэлэгваийн зарим лам нар ичсэндээ
Арай азаарын биш үү?
гэцгээж байв. Гэхдээ л ямар ч байсан энэ савангийн дуурийнхаа ачаар тэд Монголын ивээлд багтаж чадлаа.
Цаашаагаа 5-р Далай ламын үед Монгол цэргийн хүчээр бусад шашны урсгалуудаа бүгдийг нь зодон дарж авснаар, 1642 онд Далай Лам засгийн эрхэнд гарваа.
Ингээд Төвдийн удирдагч болмогцоо өөрийн нэр төрийг өргөхийн тулд, өөрийн өмнөх төрлөө Бурхан бодисатвагаас эхлэлтэй болгож, Түвдийн түүхэн дэх агуу хүмүүсийг бүгдийг нь Далай Ламын өмнөх дүр байсан болгов. Үр дүнд нь Төвдийн энгийн иргэд
Төвд улс үүссэн үеэс л Далай Лам байсан
гэсэн бат ойлголттой боллоо.

Тархи угаалт амжилттай дууслаа, "Далай лам" ажиллагаа ч зорьсондоо хүрлээ.
Одоо тэрээр Төвдийн хэмжээгүй эрхт эзэн хаан болсон. Энэ хүрэхээр цаашаагаа түүнд уруудах ганцхан л зам буй.
Дараагийн 6-р Далай лам ёс суртахууны доголдолтой, архи хүүхэнд дуртай нэгэн байж, сүүлдээ хүчээр далай ламаас татан буугдаж, яаралтай "зөв" 6-р далай ламыг залж байсан наргиантай түүхтэй.
Ингэж явсаар 9-р Далай лам дээр ирэхэд Далай лам системийн сул тал нь дээд цэгтээ хүрчээ.

Анхнаасаа, юу ч мэдэхгүй нялх хүүхдийг барьж ирээд "Чи дараагийн Далай Лам шүү" гээд суулгачхаар, мэдээж тийм хүүхэд яаж шашин төрийг удирдан залах билээ. Түүнийг ном сурч, өсч том болтол өмнөөс нь хэн нэг нь улсын ажлыг залгуулах болно. Тэр хүн нь гол төлөв, тэр хүүг олж тодруулсан лам багш нь байна.
Өөрөөр хэлбэл Далай багшийг олж тодруулсан лам, агуу их эрх мэдлийг гартаа оруулах аж.
Тэгэхээр Далай багш үхээ л бол бүх лам нар хойд дүрийн эрэлд гарна. Мэдээж бүгд хойд дүрийг нь олоод ирнэ.
- Далай багшийн хойд дүрийг оллоо!!!  
Байз даа, наадуулын чинь аль нь жинхэнэ хойд дүр юм бэ?
Ингээд "Оддын эрэлд 2" гэдэг шиг уралдаант шалгаруулалт эхэлнэ ээ.
Тэр нь ерөнхийдөө асуулт хариултын хэлбэртэй.
- Далай багшийн өмнөх дүрийн хэрэглэж байсан эд зүйл аль нь вэ?
- Энэ миний урьд насандаа хэрэглэж байсан сувдан шигтгээтэй зааны ясан ... байна шдээ
- Хувийн дугаар 3 номерийн оролцогч зөв хариуллаа. пин пон пин пон
Ийнхүү шигшиж явсаар хамгийн сүүлд үлдсэн нь "жинхэнэ" хойд дүрээр тодрох юм биз дээ.
Гэхдээ энэ хооронд зай ч байна, лай ч байна. Шалгалтын явцад тестийн хариу задрах бол энүүхэнд. Өнгөнд яваа хүүхдүүд учир битүүлгээр үхэж эхэлнэ.
Жинхэнээсээ 9 - 12-р Далай ламууд бүгд хар багадаа нас барцгаасан. Тэднийг бүгдийг нь жамаараа явсан гэж бодох нь тун үнэмшилгүй. Харин 13-р Далай лам урт насалжээ. Түүнийг тун хашир болгоомжтой хүн байсан гэлцдэг.
За тэр ч яахав

Төвдийн шашны үнэн дүр нэг иймэрхүү л байна. Юун нөгөө уулын орой дээрх бурхны ариун орон байхав. Хаа газар байдаг л алаан хядаан, худал хуурмаг.


Жич: Гэхдээ 14-р Далай лам бол өөр өө. Тэр хүн Төвдийн түүх соёлыг хүндэтгэдэг ч, Далай лам системийн гажуудлыг хүлээн зөвшөөрдөг. Болбол энэ системээс татгалзах ёстой гэж үздэг юм гэсэн шүү.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-11-17

    muuhai yum bichdeg ooriinhoo sanaag tulgasan gar we. shaal hudlaa tvvh zohioj bicheed. Oortoo l taarsan tomyogoo bodood suujii. Bitgii medehgui yumaaraa oroldood bai.

    • э
    • 2016-02-03

    Одоо дахиж Далай Лам төрөхгүй надаар дуусна гэж хэлсэн гэсийшд

    • Irgen
    • 2016-02-03

    Zorigtoi uneniig helj chadaj baigaad bayarlalaa.

    • Зочин
    • 2016-02-03

    Shashinuudiig bugdiig ni mongoloos gargah heregtei. Shashingui uzeltei japaniig haraldaa ta nar

arrow icon