Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
“МИК Холдинг” компанийн “МИК Актив-8” тусгай зориулалтын компани орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан 3311 зээлдэгчийн материалыг багцалж, хоёрдогч захад 186.3 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргалаа
.
2015 оны эхний хагаст аж ахуй нэгжүүдийн гадаад пассив буюу гаднаас татсан хөрөнгө оруулалт 2014 оны бүтэн жилийн дүнгээс давж, 757.3 сая ам.долларт хүрсэн байна. Монгол Улсын гадаад актив буюу гадагш хийсэн хөрөнгө оруулалт сүүлийн гурван жилд дараалан нэмэгджээ
. 2015 оны эхний хагасын байдлаар 11.7 сая ам.долларын үлдэгдэлтэй байсан тухай Монголбанкнаас танилцуулсан гадаад хөрөнгө оруулалтын позицын судалгаанд дурджээ.
Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Засгийн газраас Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоох төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ингэхдээ Төрийн эзэмшлийг тусгай төрлийн 3 хувийн роялтигаар орлуулахаар төлөвлөж байгаа юм. Мөн анхны хөрөнгө оруулалт 230 сая ам.доллар байхаар “Centerra Gold” компанитай тохиролцжээ.
“Таван Толгой”-н орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг шийднэ
гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдлээ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу 14.4 их наяд төгрөгийн хөрөнгө ил болоод байгааг мэдээлсэн юм.
Сэтгэгдэл бичих