Нийтлэл 02 сарын 15, 2016

Гунигт дуу бүү аял буюу УИХ-д суудал бүхий нам, бие даагч нарт өгөх иргэдийн үнэлгээ

Улаанбаатар хотод амьдардаг сонгуулийн насны 1000 иргэдээс сар бүр авдаг нийгэм, улстөрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжийн 2016 оны 1-р сарын судалгааны дүнгээс танилцуулж байна. УИХ-д суудал бүхий нам, бие даагчдын рэитинг ямар байдалтай байна вэ? 

Сонгуулийн жил эхэлж байгаа тул том намууд том хөзрөө зах зухаас нь шидэж эхэлсэн. Гэсэн ч тэдний шидсэн уургандаа зүүсэн “сонгуулийн өгөөш” олон нийтийн сэтгэл зүйг хөдөлгөж эс чадсан бололтой. Сүүлийн 20 жил ардчилсан сонгууль гэх “театр”-т нам гэх “продакшны” найруулан үзүүлдэг жүжиг “сонгогч” үзэгчдийг уйдааж гүйцсэн бололтой. Жүжигчид нь ч, найруулга нь ч өөрчлөгддөггүй, үзэгдлийн дараалал, өгөгдөл нь давтагдсаар байдаг улигт жүжиг үзсээр байгаа юм чинь залхах нь аргагүй биз. Цоо шинэхэн тоглогч ХҮНам улс төрийн тайзан дээр буй хүлээлт, хоосон орон зайг бөглөх чадваргүй хэвээрээ л байна.

 


 

Жич. Судалгааны аргачлал: 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 01-р сарын 5-нд эхлүүлж 2016 оны 01-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon