1. СХД, 30,31, 23-р хороо, БГД-ийн 21-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбох авто зам, 6 гүүр
Үр дүн : Энхтайваны өргөн чөлөө, Өнөр хорооллын гудамж замын автомашын ачааллыг бууруулж, зүүнээс баруун руу чиглэсэн хөдөлгөөнийг сааруулна. 1-р хорооллын арын гэр хороолол доторх дэд бүтэц сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
2.Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэлх авто зам, гүүрийн хамт барих гарц
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2.25 м
Замын нийт урт 3.6 км
Үр дүн
Энэхүү зам баригдсанаар хотын баруун болон хойд чиглэлээс зүүн болон урд чиглэлд зорчиж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг Улаанбаатар хотын төвөөр дайруулахгүй дамжин өнгөрүүлэх транзит урсгал бий болно. Мөн Улаанбаатар хотын төвөөс Авто худалдааны цогцолбор чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд зөвхөн "22-ын товчоо" чиглэлийн замаар дайралгүй Нисэх-Сонгинын замаас очих боломжтой болно.
3. М.Гандигийн гудамжны авто замын шинэчлэлт
Зорчих хэсгийн өргөн 14 м
Явган замын өргөн 2 м
4. Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлт
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 2.1км
5. Орбит-Баянголын уулзвараас Найрамдал зуслан хүртэлх авто зам, гүүрийн өргөтгөл шинэчлэлт
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган зам, дугуйн замын өргөн 2м
Замын нийт урт 15.3км
Үр дүн
Баянголын ам, Орбит, Тахилт орчмын дэд бүтэц сайжирч, нийтийн тээврийн үйлчилгээ илүү хүртээмжтэй болно.
6. Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон Төмөр зам дээгүүрх гүүрэн гарц
Нийт урт 435.02 у/м
Гүүрийн нийт өргөн 17.2м
Явган хүний гүүрэн гарцын нийт урт 100м
Үр дүн
Нарны зам болон Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзварын ачаалал буурч, хотын зүүн хэсэг болон Энхтайваны гүүр, Нарны гүүрийн хөдөлгөөний эрчим сайжирна.
7. Нарны зам, Дүнжингаравын авто замыг холбосон авто зам, төмөр зам доогуурх явган зорчигч болон суудлын хөнгөн тэргэнд зориулсан нүхэн гарц
Зорчих хэсгийн өргөн 14м
Явган замын өргөн 2.25м
Замны нийт урт 0.30км
ЗӨВ ШҮҮ МАНАЙ 120 МЯНГАТЫН ЗАМЫГ ЯАЖ ШИНЭЧЛЭХ ВЭ?