Нийтлэл 02 сарын 21, 2016

Та ёотон зажлах дургүй мөртлөө яагаад гаазтай ундаа уудаг вэ? 

Та ёотон зажлах дургүй мөртлөө яагаад гаазтай ундаа уудаг вэ? Яагаад гэвэл ёотон ууж байгаагаа мэдэхгүй байгаа болохоор.  Эсвэл ёотон шиг харагдахгүй байгаа болохоор.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад эрүүл мэндийн инститүцүүдээс нэг өдөрт авах сахарын  хэмжээг 25 граммаас багагүй буюу 6 жижиг халбагаас ихгүй хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг. Хүүхэд, том хүн, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэглээний стандартад бага зэрэг ялгаа байдаг ч 25 граммаас хэтрүүлэхгүй хэрэглэж чадвал олон төрлийн өвчнөөс сэргийлдэг байна.

Харин бид  330мл-ийн лаазтай нэг хийжүүлсэн ундаа уухдаа л энэ хэмжээг хэтрүүлж байдаг байна. Нэг лааз 330мл хийжүүлсэн ундаанд 7-оос дээш халбага сахар агуулагддаг. 1 литрийн кола өмнөө тавьж байгаад уучихдаг хүн бол 7 хоногийн сахарын хэрэглээгээ нэг өдөрт хэтрүүлж байна гэсэн үг. Өдөр тутам нэг лааз хийжүүлсэн ундаа уудаг хүн чихрийн шижин тусах магадлал 20% нэмэгддэг.

Дээрх мэдээллийг уншсаны дараа ч та хийжүүлсэн ундаа байнга уухаа болихгүй бол, дэлгүүр ороод нөгөө л том том савтай гаазтай ундаагаа авч байвал өөрийн бие, эрүүл мэндээ, мөн таны эрүүл мэнд муудвал хамгийн их зовох ойр дотнын хүмүүсээ хайрлахгүй байна гэсэн үг. Хийжүүлсэн ундаа уухдаа ундааны аяганд дүүрэн ёотон хийгээд усанд хутгаж уусгаад ууж байна гэж төсөөлөөд өөртөө болон хүүхдэдээ өгөх эсэхийг шийдэж байгаарай

.

Сэтгэгдэл бичих

    • Oyun
    • 2021-11-03

    Хүн бүр мэдэх ёстой

arrow icon