Нийтлэл 02 сарын 23, 2016

8-ААС 5 ИЛҮҮ буюу УИХ-ын үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад УИХ-ын үйл ажиллагаанд  иргэдийн өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна. 

Судалгаанаас харахад, УИХ-ын үйл ажиллагааг иргэдийн 24 хувь нь маш муу, 34 хувь нь муу, 30 хувь нь дунд гэж дүгнэжээ. Харин судалгаанд хамрагдсан   иргэдийн 2 хувь нь л  УИХ-ын үйл ажиллагаанд сайн гэсэн хариултыг өгчээ. 

Судалгааны дүн нэгтгэж гаргасан өдөр УИХ ипотекийн зээлийн зүүг 5% болгох шийдвэр гаргасан. Арай өмнөхөн, хэдхэн хоног түрүүлж энэ хууль батлагдсан бол ч УИХ маш сайн ажиллаж байна гэсэн үнэлгээ суга өсөх ч байсан юм билүү. “Ядаж нэг ч гэсэн гэнэтийн өсөлттэй үнэлгээ харах юмсан гэж заримдаа бодох л юм байна шүү, судалгаанд хамрагдаад байгаа гэнэтийн байдлаар сонгогчид оо!” гэж хэлмээр санагдах юм заримдаа ч…


 

Жич. Судалгааны аргачлал: 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 01-р сарын 5-нд эхлүүлж 2016 оны 01-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon