Нийтлэл 02 сарын 25, 2016

Эх оронтой байх сайхан

Тэр ангид Шотландаас ирсэн нэг залуу,Африкаас ирсэн Уганда залуу, хоёр Втетнам, хоёр Япон, Нэг АНУ-гаас ирсэн залуу тэгэээд хоёр Монгол сурдаг байлаа. Дээд сургуулийн хэлний бэлтгэл хийдэг ангид ганц хөгжил муутай улс нь Монгол гэсэн ойлголт ноёлж, ямар нэгэн хөгжил, техник технилогийн тухай яриа гарангуут л багш өнөөх хоёр Монголд ангийн хүүхдүүдийн ярилцаж байгаа сэдэвийн тухай ярьж тайлбарлаж ойлгуулах гэж хичээнэ. Харилцан ярианы хичээл орж байв.
Жэний гэртээ угаалын машин худалдаж авах гээд дэлгүүр орлоо.
- Худалдагч: Танд хэдэн кг-ын угаалгын машин хэрэгтэй вэ? Хагас уу бүтэн автомат угаалын машин уу?
- Жэни: Надад бүрэн автомат хамгийн том угаалгын машин хэрэгтэй байна. Ямар брэндийнх байна?
гэх мэт харилцан яриа болж байв. Хоёр хоёроороо худалдагч, Жэни хоёр болж гадаадаар ярилцах ёстой. Яг хоёр Монголын ээлж болоход багш:
- Уучлаарай та хоёр угаалын машин гэж мэдэх үү? Ягаав ийм гээд гар утаснаасаа зураг харуулав. Дотор нь хувцсаа хийгээд кноп дарж угаана гээд л.. Хоёр Монгол чимээгүй л толгой дохино.
Маргааш нь мөн л харилцан ярианы хичээл ороход өнөөх Жэни гэгч хүүхэн дэлгүүрээс видео камер худалдаж авах гэж байна.
- Худалдагч: Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та ямар камер сонирхож байна?
- Жэни: Надад багтаамж сайтай Full HD камер хэрэгтэй байна.... Багш гэнэт санаа зовсон янзтай хоёр монгол руу хараад камер гэж мэдэх үү? Ингэж барьж байгаад бичлэг хийдэг гэх мэтчилэн дохиж үзүүлэв. Хоёр монгол тэвчинэ тэвчинэ гэхэд яаж тэвчихэв нэг тэсэлгүй ам нээх гэхэл өнөөх нь гараараа амыг нь таглаж чимээгүй л инээж толгой дохилоо. Тэгсэн амаа таглуулсан Монгол нь чимээгүй бухимдаж суусаар хичээл дундуур гарч одлоо. Үлдсэн Монгол нь яг хичээл дуусахын алдад босоод хэлэв:

- Уучлаарай ангийнхаан. Маргааш би та нарыг хоолонд урьж байна. Хичээл тараад орой 19:00 цагт далайн эргийн "Том Далай" хоолны газар уулзъя гэж хэлэв. Би та нарыг даана. Бүгдээрээ ирээрэй. Багшаа та ч гэсэн намайг хүндлээд ирээрэй. Би хүлээж байх болно.

 

Хичээлээсээ хөлсний байрандаа очиход өнөөх найз нь согтуу гэртээ унтаж байлаа. Түүнд юу ч тайлбарлаад нэмэргүй болхоор шууд л хувцасаа сольж хоол хийж идсэн болоод шөнжингөө компьютерийн ард суулаа. Хүсэн хүлээсэн маргааш болж хичээл ч тарж болзоот цагтаа "Том далай" хоолны газар нэг монгол нь очиж хүлээнэ. Өнөөх Монгол нь мөн л тэнд байх Монголчуудтай бааранд суухаар явсан юм. Ангийн хүүхдүүд нэг нэгээрээ цувсаар АНУ-аас ирсэн залуугаас бусад нь бүгд ирлээ. Бүгд баярлаж сүши захиалж, мөн загасны цуутай мах шарж идлээ. Бүгд цадаж ганц хоёр шар айраг задалсны дараа өнөөх Монгол залуу компьютерээ нээдээ. Хоолойгоо засаад тэнд байх ангийнхаа хүүхдүүд рүү зөөврийн компьютер руу анхаарлаа хандуулахыг хүслээ. 

- За би миний эх орны тухай танилцуулъя гэж бодож байна.

Хүннү гүрнээс авахуулаад эх орныхоо түүхийг харуулсан зураг үзүүлж, байлдан дагуулалт түүхийн талаар ярив. Хятад улсыг хэрхэн эзэлж Юань гүрнийг байгуулсан тухай. Япон руу  дайрах гэж Хубилайн усан флот хэрхэн далайд бэлдэж байсан тухай... Удалгүй 21-р зууны хөгжлийн талаар ярив. Дэлхийн хоёр том гүрний дунд 2,8 саяуулаа хэрнээ хэрхэн монгол соёлоо авч үлдэж тэмцсэн тухай. Халх голын тэнгэрт дэлхийн хамгийн том агаарын тулалдаан болсон. Японыг нутгаасаа хөөж гаргасан тухай. Бичиг соёлын талар ярив. Монгол залуугийн хоолойд эх орноороо бахархсан, мөн ангийнхандаа бухимдсан өнгө аяс цухалзаж, өөртөө итгэлтэй хүчтэй ярина. Манайд Монел гэж брэнд байдаг. Mongol electron гэсэн үг. Манайд үйлдвэр байхгүй ч гэсэн гадны улсад захиалж өнгөт зурагт, камер, угаалын машин плетка хийдэг. Тэгснээ гэнэт ярианыхаа өнгийг өөрчилж хоёр япон руу зааж танай сумо-д одоо хэн ноёлж байгаа билээ? гэж асуулаа.

Хоёр Япон хүүхэн сандарч бие бие рүүгээ харахад монгол залуу Асашёрюү Дагвадорж, Хакухо Даваажаргал гэж хоёр хүчтэн гэж хэлж өгөв. Гэнэт тэр хоёр япон хүүхэн гэнэт уулга алдаж "Wow we know. Asa is Super star" гэж биширсэн янзтай хэлэв. Манайд LV, Dior, Сhanell гээд дэлхийн бүх алдартай брэнд бий. Хип хоп, поп, рок урсгал маш их хөгжсөн. Хөөмий, уртын дуу нь дэлхийг гайхагддаг. Тэгж яривал хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүртэл манай уртын дуугаар нээж байсан гээд Хонгорзул МУГЖ-ын зургийг үзүүлэв. NBA-д ч Баатар нэртэй сагсчин байдаг. Улаанбаатар хотод нэг сая хүн амьдардаг. 20 давхраас дээш өндөртэй барилга хэд хэд бий. Олон барилга байшин баригдах гэж байгаа. Тун удахгүй манай улс метротой болно. Би Монголын их дэлгүүрээс энэ iPhone утсаа худалдаж авсан. Би өөрөө FREE COLOR нэртэй компьютерийн дэлгүүр ажиллуулж зардаг. Дэлхийд уул уурхайн экспорт, зэсний нөөцөөр дээгүүр ордог. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр нэгт ордог. Танай улсыг 10 дахин том нийлүүлсэн юм шиг газартай. Хөвсгөл далай гэж далайтай. Том том жуулчны бааз хөгжсөн. Тэнд хоол идэж байсан ангийн хүүхдүүдээс гадна бусад ширээний хүмүүс чив чимээгүй болж, тэр ч байтугай хоол зөөж байсан зөөгч болон, текний ард зогсож байсан бармен хүртэл ширээгээ арчихаа больж гайхаж харна. Энэ үед тамхи татаж байсан Шотланд залуу тамхиа үнсний савтай андуурч ундааруугаа хийлээ. Бүгдээрээ  Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов. Манай ноолуур дэлхийн хамгийн үнэтэй хувцаст зүй ёсоор ордог. Зөвхөн манай GOBI, Goyo гэх мэт брэндийн ноолууран ороолт малгайг авахын тулд хүмүүс алс холоос ирдэг, хүний хөл хүрээгүй Дорнод аймгийн мэнэнгийн их тал гэх мэт онгон байгаль зөндөө гэх мэтчилэн ярилаа. Гэнэт ангийн багш нь сандарч:

- Wow ёстой гайхалтай түүхтэй улс. Миний энэ зүүж байгаа ягаан ороолт.... Өө бурхан минь Goyo гэж байна шдээ. Mongolian cashmier гэж байна. Энэ ороолтыг миний хайртай залуу бүр зорьж очиж Бээжинд байдаг найздаа хэлэхэд өнөөх найз нь Монгол руу утасдаж захиж өгсөн гэсэн. Би 2 жил зүүж байна. Үнэхээр гайхалтай зөөлөн ороолт гэж хэлэв. Ам ихэд цангажээ. 30 минут нэг ч зогсолтгүй ярьж заримдаа хашгирч байлаа. Ярьж дуусаад чимээгүйхэн сандалдаа сууж  нэг хундага сакэ уухад тэнд байсан бүх хүмүүс нижгэнэтэл алга ташиж Монголын тухай ийм сайхан ойлголт бидэнд өгсөнд баярлалаа хэмээн ширээ болгон хундага өргөв.

Бид нар л нэг нэгнийгээ үзэхгүй муулж, сайлж, хийсэн зүйлсээ үнэлэхгүй газар дор ортол нь муулдаг болохоос Вьетнам, АНУ гэх мэтийг бодвол арвин түүхтэй сайхан улсад бид амьдардаг. Тэндээс бүгд сэтгэл хөдлөлтэй салцгааж гэр гэрийн зүг явав. Харин хоёр япон, нэг шотлонд, тэнд байсан африк залуу дахин Монголын талаар гайхалтай түүх сонсохын тулд хоёр тор дүүрэн шар айраг авангуутааа араас минь дуудаж, хамт танай байрны гадаах цэцэрлэгт сууж болох уу гэж асууж билээ. Эх оронтой байж, бахархах сайхан.

Сэтгэгдэл бичих

    • Name
    • 2016-02-26

    iimerxuu yum toxiolddog l baisan. bi bol shuud surguuliinx ni zaxirald medegdej, bolovsroliin yaamand ni gomdol gargaj, tsagdaad ni bi yalgavarlan gaduurxagdchixlaa gej zarga uusgej l yavlaa. ter neg muu yadarsan bagsh, xyamdxan surguulid bol xoorxon xundrel uchruulj, xunkuun daramtalsan. gexdee neg tegeed show xiigeed, ter asuudlaaraa tsagdaa shuuxeer yavaad uzchixeer suuldee mergeshix shaxuu bolood yum l bol asuudal gargaj taviad baidag bolchixdog yum bilee. xun er ni yaaj ch dooshoo orj bolno, uls ornoo bol doromjluulj bolkuu. manai mongolchuudad uursdud ni ix uchir baidag. tenegteel, bid nar xyatadiig ezelsen, moskvag shataasan, islam nuxduudiig bugdii ni shaxuu alj xyadsan geed l baxarxaj yariad baidag. nadad l lav xen neg yapon xurch ireed bid nar xyatad, solongos, zuun umnud aziin nuxduudiig budaa bolgoj uxtel aldag bailaashte geed l; germanuud neg evrei nuxurluu zaagaad manai Hitler ederiig yostoi xuigaar ni alsiishte geed l aminchilj yariad baival asar zevuutsej, yamar ch argaar xamaagui ter nuxriig doosh ni xiinee. manaixan yag iim avir uursduu gargadag.

arrow icon