Нийтлэл 02 сарын 29, 2016

Надад үлгэр хэрэгтэй байна

Надад ямар нэгэн үлгэр хэрэгтэй байна. Ямар нэгэн үлгэрлэх зүйл хэрэгтэй байна.

АНУ-ын хүүхдүүд хүүхэд байхдаа Spider man эсвэл Captain America шиг болохыг хүсч, түүний хувцасыг өмсөж, түүний зурагт номнуудыг уншиж, хэт итгэсэн нэг хүү өөрийгөө ниснэ гэж бодоод super man-ийн хувцастай өндөр байшин дээрээс үсэрч байхав дээ. За энэ ч яахав.

Хүн болгон хүүхэд байхаасаа ахуулаад өөрийгөө хэн болох, хэн шиг болох вэ? гэж боддог. Хэнээс үлгэрлэх вэ? гэж боддог. Өөрөөр хэлбэл урам зориг авдаг. Тэр бахархаж хүндэлдэг хүнээс үлгэр жишээ авдаг. Түүний талаар судалдаг. Түүн шиг байхыг хичээдэг. Би жишээлбэл хүүхэд байхдаа гэртээ "Гэртээ ганцаараа" киноны жүжигчин Кевен шиг болохыг хүсдэг байв. Нэг тийм том байшинд. Тэгээд өөрийн гэсэн өрөөтэй. (Би өөрийн гэсэн өрөөтэй байсан л даа. Даанч хулгайч орж ирэхгүй.) Нэг тийм гэр бүлийнхэнийгээ хамгаалаад л. Биеэ даасан. Дунд сургуульд байхад тэр хүүхэд том болж хар тамхичин болсоныг сонсоод дахиж тэр талаар бодохоо больсон. Одоо сагсчин Леброн Жеймс, хөлбөгчин Мессиг хүндэлж, тэр хүмүүсийн тухай номыг цуглуулж уншиж суралцаж, аливаа зүйлийг яаж давж гарсан, хэрхэн амжилтанд хүрсэн түүхийг нь судалж, алхам бүртээ үлгэр жишээ авч яавахыг хүсдэг. За тэр гаднынхан яахав.

Манай монгол бахархалууд хаана байна? Сайхан дуучин гэх юм. Даанч үсээ хусуулаад, хар тамхи татаад аавын хаалга татаж элдэв муу муухай мэдээлэл сонсогдох юм. Сайхан бөхчүүд байх юм. Хүн амьтан барьж авч зодоод эсвэл улс төрд хүч үзээд, хүмүүс дургүй болчих юм. Сайхан жүжигчин юм аа. Тэгтэл эхнэрээсээ салаад, олон хүүхнүүдтэй нэр холбогдоод, эсвэл маниасаа зарим нь долоон дор амьдарна. МУГЖ Дамчаа гуай байна, дээвэр дээрээс нь дусаал гоождог, паар нь халдаггүй байранд насыг барсан гэж дуулдана. ... Чойном л гэнэ. Явуухулан л гэнэ. Их эрдэмтэн Ренчин гуай л гэнэ. Дандаа байхгүй хүмүүс. Тэгээд бид нар хэнээр бахархаж амьдрах болж байна. Лхагвасүрэн гуай хэлж байсан. Хүмүүсийн хамгийн буруу хоол бол бахархлаа барьж авч идэх гэж. Бүх зүйлийг ашиглана. Ямар ч үнэ цэнэгүй болтол нь. Чойжамц гуайг муу хүн л гэнэ. Ганданг мөнгөний байгууллага болгож өөрчилсөн, баян гар гэнэ.

Нэг удаа Чойжамц гуай Солонгос улсад болсон Буддын шашины дэлхийн уулзалтанд очихоор уригдсан гэнэ. Тэгээд Солонгосын онгоцны буудал дээр буутал аюулгүй албаныхан баривчлаад авч. Бичиг баримт нь бага зэрэг зөрчилтэй байсан юм байх. Хэчнээн тайлбарлаад нэмэргүй. Чойжамц гуай даруухан л байж гэнэ. Тэгээд энэ Монгол аягүй бол манай улсад харлах гэж байгаа гээд бүр түр саатуулах байранд хорьсон гэнэ. Тэгсэн яасан байх нь уу? Солонгосын талаас маш том лам хүн ирэх ёстой гээд хараад байдаг байхгүй. Хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх гээд хайгаад, буудалд хүргэх гээд хамгаалагч, жолооч, хөтөгч гэх хүмүүс нь хүлээлээ байдаггүй. Яав ийв гээд хайсан чинь баахан Монгол руу албадан явуулах гэж байгаа хүмүүстэй хамт камерт хийчихсэн байдаг. Солонгосын тал уучлалт гуйж хамт саатуулагдсан байсан харласан Монголчуудын визийг гарган өгч том хүндэтгэл үзүүлж уучлалт гуйсан байдаг. Тэрнээс хойш Монголчуудад хандах визний зарим журам өөрчлөгдсөн гэх...

Манайдаа бол шашины, мөнгөний байгууллага ажилуулдаг, аль ч намд зүтгэдэг нэр хүндгүй өвгөнийг Солонгост тэгж хүндэлж, урилга хүртэл явуулсан байх жишээтэй. Ингээд бодоход бид нар бахархлаа идээд дуусч байгаам биш үү? Бидэнд бахархах зүйл юу байнаа? Олимпын аврага Түвшинбаярыг харцага цол авахад олон нийтээрээ зэвүүцэж гомдоосон. Японы ерөнхий сайд, АНУ-ын өмнөх ерөнхийлөгч, эсвэл одоо цагт байгаа жинхэнэ эр хүнийг хэн гэж нэрлэх вэ? гэсэн асуултанд дээгүүр байранд жагссан Аса аваргаа бариад идчихсэн. Бидэнд нээх гоё бахархал хэрэгтэй байна. Хүндэлж хайрлаж, биширч, түүн шиг болохыг хүсдэг тийм бахархал. Солонгост, Японд, АНУ-ын гэх хөгжилтэй улсыг хараад байхад тэдэнд бахархах хүмүүс их олонтой юмаа. Хамтлаг, дуучин, жүжигчин, улс төрчид гээд. Тэд ч өөрсдөө нэр хүндээ хичээж, хүмүүсээр хайрлуулж, тэдний хайрыг дааж авч явж чадах юм. Манайд Их эзэн Чингис хаан, 13-зууны байлдан дагуулалтаас өөр юу ч алга. Монголоороо омогшиж байна гэж архи тамхин дээрээ зургийг нь хэвлэж, хэдэн залуучуудаа архчин болгосоноос өөр зүйл хийсэнгүй. Тэгээд хамгийн түрүүнд татан буулгаж, дайрдаг салбар Соёлын яам. Би шинэ засаг байгуулагдаад Соёлын яам гэж яам байгууллагдлаа гэхэд ямар их баярлаж байваа..даанч хоёр жилийн л настай яам байлаа. Надад үлгэр хэрэгтэй байна. Надад бахархал хэрэгтэй байна. Тэр тусмаа Монголоо гэсэн бахархал, Монголоо гэсэн омогшил хэрэгтэй байна. Бидэнд үлгэр ярьж өгөөч. Гэхдээ сургамжит. Олон жилийн настай үлгэр.

Сэтгэгдэл бичих

    • DR. UROLOGIST
    • 2022-04-03

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

arrow icon