Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 оны 5 сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр дурдагдсан 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын талаарх яриа хэлэлцээрийг энэ оны 3 дугаар сард хийх төлөвтэй байна.
Энэтхэгийн The Hindu хэвлэлд өгсөн албаны хүний мэдээгээр “Монголын төлөөлөгчид Энэтхэг улсад 3 сард айчлах бөгөөд
энэ үеэр өндөр дээд албан тушаалтнууд Ерөнхий сайд Модигийн 9 сарын өмнө мэдэгдсэн мега зээлийн шугам, дэд бүтэц, мэдээллийн технологи, боловсрол зэрэг салбарын төслүүдийн талаар яриа хэлэлцээр хийнэ” гэж мэдэгдлээ.
Энэтхэг Улсаас Монгол улсад 20 сая ам.долларын зээлийн шугам нээсэн байсан ба үүний 1.5 сая ам.доллар нь мэдээллийн технологийн зөвлөх төсөлд ашиглагдаж байна. Энэтхэгийн Exim банкны албаны хүний мэдээгээр 1 тэрбум ам.долларын зээлийн шугамын хувьд дэд бүтцийн төслүүдэд зориулагдах юм.
The Hindu
Boliod uguusei..zeel awaad l bna awaad l bna eh orniihoo gazar nutgiin zarimiig hurtel baritsaand tawiad ur zeel awaad l bhiin yasan ichdeggvi zalhdaggvi hugiin amitas baidgiin be..zeel awsanii hereer uls oron hugjij baigaa ni haa bna..ulam doroitool tuildaad baihiin..zarim heseg ni hagartlaa idej uugaad hanahgvi tsaichihsan baliar huwalznuud we..ene ih uriig yaj tuluhiin boldoo..araa bodoochee...arai arai denduu eum..heleh ug ch oldohgui ni..