- 2016 оны эхний сард арилжааны банкууд 387 иргэнд орон сууцны ипотекийн зээл олгосон нь 2013 онд бага хүүтэй зээлийн хөтөлбөр эхэлснээс хойших хамгийн бага үзүүлэлт боллоо.
Зээл олголт өмнөх сараас 50 орчим хувиар, нэг жилийн өмнөхөөс 68.2 хувиар буурсан
байна - АSЕМ-ийн Мэдээллийн төвийг албан ѐсоор нээж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ази, Европын дээд хэмжээний уулзалт болон дагалдах хурлыг сурвалжлахаар дэлхийн 50 гаруй улсын 1000 орчим сэтгүүлчид Монгол Улсад ирж ажиллах юм.
- БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс хоѐрдугаар сард 49 нэгжтэй гарлаа. Энэ нь 49.3 нэгжтэй тэнцэнэ гэсэн шинжээчдийн таамагт хүрээгүй тааруу дүн болсон байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн сард
үйлчилгээний салбарын индекс 52.7 нэгж болж, сүүлийн 7 жилийн доод түвшинд хүрсэн
болохыг тус улсын Үндэсний Статистикийн товчооноос мэдээллээ. - ОХУ-ын эдийн засгийн өсөлт нэгдүгээр сард саарсан үзүүлэлттэй гарсан байна. Тухайлбал нэгдүгээр сарын байдлаар ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.5 хувиар буурсан талаар тус улсын Эдийн засгийн яамнаас мэдээллээ.
- Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 1-нд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд дээрх хуулийг нийтэлснээр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх боломжтой боллоо. Монгол Улсын хувьд Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулахаар болсон юм.
- Нефть экспортлогч орнуудын байгууллагын (ОРЕС) гишүүдийн хоѐрдугаар сарын нефтийн олборлолт буурсан дүн гарсны дараа хар алтны үнэ гурван хувиар нэмэгдлээ.
Сэтгэгдэл бичих