Завгүй уншигчиддаа: Өнөөдрийн эдийн засаг, зах зээлийн тоймыг 90 секундэд
-Энэ оны эхний хоёр сарын эцсийн байдлаар Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 8.3 хувьтай
байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 нэгжээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хөдөлмөрийн байгууллагад бүртгэлтэй, ажил хайгч иргэдийн тоо 48 мянга байгаа аж. Түүнчлэн зах зээлд бүртгэлтэй, нээлттэй ажлын байрны тоо 7000-д хүрчээ. Харин уул уурхайн салбарт хамгийн их ажлын байр бий болгож, үзүүлэлт нь жил бүр өсөлттэй байсан бол 2015 оноос жилийн дүнгээр буурч, өнөөдрийн байдлаар энэ салбарт 41 мянган ажилтан байгаа ажээ. Уул уурхайн салбараас ажилгүй болсон иргэдийн тоо 9.3 мянга болжээ.
-Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг БНХАУ-ын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлвийг тогтвортой түвшнээс буулган "сөрөг" гэж үнэллээ.
-Улсын хэмжээнд сонгуулийн 2091 хэсэг байгуулж, сонгогчдын нэрийн жагсаалтыг burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан гэж Улсын, Бүртгэл Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ. Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөг байхаар Үндэсний Аудитын Газраас тогтоожээ. "Хоёрдугаар сарын 1-ний байдлаар 2,004,048 сонгуулийн насны иргэн бүртгэгджээ.
-Дэлхийд хамгийн томд тооцогдох Японы Засгийн газрын тэтгэврийн хөрөнгө оруулалтын сан өнгөрсөн улирлын хувьцааны үнийн өсөлттэй холбоотойгоор активаа 42 тэрбум ам.доллараар өсгөжээ.
-Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн 2015 оны дөрөвдүгээр улирлын мэдээгээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу 837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.
-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын болон орон нутгийн төсөвт 22,9 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Мөн өнгөрсөн онд тус компани нэг их наяд 54 тэрбум төгрөгийн орлого олсон ч 79,9 тэрбум төгрөгөөр орлого нь тасарчээ.
Сэтгэгдэл бичих