Нийтлэл 03 сарын 03, 2016

ЯАГААД БОЛОВСРОЛТОЙ ХҮН ТӨР БАРИХ ЁСТОЙ ВЭ?  

Монголын төр, нийгмийн удирдагч асан Ж.Батмөнх гуайн гэргий А.Даариймаа гуай өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа:

Талийгч маань хүүхэд талханд очерлож байгаад гишгүүлж үрэгдсэнийг дуулаад харваж бие нь муудсан, тэгээд ер нь эргэж нэх тэнхрээгүй дээ

гэж дурссан байдаг.

Хүүхэд байхдаа уншсан энэ гунигт явдал яагаад ч юм бэ ой тойнд тод үлджээ. Талханд очерлож байгаад хүүхэд үрэгдсэнийг өөрөө анх удаа уншиж, цочирдсоноос болсон байж магадгүй. Хүн ямар нэг цочир, хурц мэдрэмжтэй хамт авсан мэдээллийг барагтай бол мартдаггүй.

Дараа нь арай ухаан сууж, элдэв хүнтэй таарч үзээд хүний хүүхдийн төлөө харватлаа харууссан хувь хүнийг нь хүндэлмээр санагдах болов. Дахиад дараа нь хүний тархины онцлог, шинэ мэдээлэлд хандах риакц хаанаас гардгийг мэдэж аваад энэ явдлыг арай өөр гэрэлд, өргөн агуулгад нь ойлгохоор болсон гэж боддог.

Энэ удаа дээрх жишээнээс сэдэвлээд муусайн хулгайчууд, жинхэнэ эх оронч хэрэгтэй байна гэхчлэн улиглах биш яагаад төрд боловсролтой хүн гаргах ёстой тухай хүний тархины онцлог талаас нь зарим нэг мэдээлэл өгье гэж бодов.

Англи хэлэнд өөр өөр мэдээллийг холбож шинэ ойлголт авахыг connect the dots буюу цэгүүд холбогдох гэж хэлээд байдаг. Энэ хэлц хүний тархи шинэ ойлголт хэрхэн бүрдүүлдгийг  шууд илэрхийлсэн их сонирхолтой хэлц. Монгол хэлний “ойлгох” гэж үг бүр сонирхолтой. Ойлгох гэдэг үгийн өөр нэг хэрэглээ байдгийг та мэднэ, толинд дүрс ойлгох, усанд дүрс ойлгох гэх мэт. Тархи үнэхээр л шинэ ойлголтыг мэдээллүүдийг холбох буюу цэг холбох замаар, эсвэл өмнө нь авсан хуучин мэдээллүүддээ тусгах(ойлгох) замаар бүрдүүлдэг байна.

Доорх зурагт тархины бор гадаргууг бүрдүүлж байгаа мэдрэлийн эс невронууд болон тэдний сүлжээ харагдаж байна. 200 тэрбум орчим байгаа гэгдэх мэдрэлийн эс, нэг нь хэдэн мянган синапс буюу мэдрэлийн  эсийн  холбоос бүрдүүлж бусад эсүүдтэй холбогдсон аварга нетворк сүлжээ. Энэ аварга сүлжээнд хоёроос дээш мэдрэлийн эс синапсаар дамжин мэдээллээ солилцож, синхронизац(iPhone-ыг iTunes-д холбож хоёр талын датабэисээ ижилхэн болгож,  синк хийдэг шиг) хийхэд шинэ ойлголт төрдөг байна. Өөрөөр хэлбэл ямар нэг юмыг “ойлгох” гэдэг нь тархинд “хоёроос дээш мэдээлэл холбогдож, эвлэсэн” гэсэн үг.  “Улаанбаатар утаатай байна” гэсэн мэдээллийг ууртай хүлээж авахад Улаанбаатар гэж юу вэ, утаа гэж юу вэ, мөн утаа эрүүл мэндэд хортой гэх мэт нэгж ойлголтууд амархан холбогдож, хурдан ойлгодог.

Үүнийг нөгөө талаас нь харвал тархинд нь шинэ мэдээлэл ойлгох(тусгах), шинэ мэдээлэлтэй холбогдчихоор суурь мэдээлэл байхгүй бол ерөөсөө аливааг ойлгож чадахгүй гэсэн үг.

Улаанбаатар, утаа гэх мэт аж ахуй, амьдралын туршлагаар бүрдэх мэдээллүүд байх. Нөгөөтэйгүүр, таталцлын долгион,  хүний эрх, төрийн үүрэг, удирдагчийн хариуцлага гэх мэт илүү өндөр түвшний мэдээллийг системтэй өгч, невроны сүлжээг тэлж, хөгжүүлж өгөхийг л боловсрол гэдэг(тархи чинь огт нугалаагүй байх гэх мэт хэрүүл эндээс гаралтай, илүү том сүлжээ үүсэх тусам тархины бор давхаргат нугалаа үүснэ). Боловсрол бол цол бичсэн диплом биш, өндөр хөгжсөн невроны сүлжээ. Энэ хоёр нэг утгатай байхаа больсон нь системийн гажуудал юм. Түүн дундаа байгалийн хуулиудад суурилсан шинжлэх ухаанаас гадна  хэдэн мянганы турш хөгжүүлж ирсэн хүний нийгмийн харилцааг зохицуулах философийн үнэлэмжүүдийг олгох боловсролыг liberal art буюу нэг утгаараа хүмүүнлэгийн эрдэм гэж нэрлэж ирсэн. Сайн хүний үр гэлцэх гэрийн хүмүүжил сайтай хүмүүн бол аав ээжийн нөлөөгөөр либерал үнэлэмжүүд шингээж төлөвшсөн бие хүн.

Огт дипломгүй ч либерал боловсролтой хүн байх нь байх, гэхдээ абстракт үнэлэмж, ухагдахуунуудаас бүрддэг тусмаа бие даан эзэмших тийм амаргүй. Багшаар цэгцтэй заалгах, зөв номоо олж унших, лекц бичих(бичих их нөлөөтэй), хэлэлцэх, мэтгэлцэх, дасгал ажиллах, шалгуулах, алдах, турших, хэрэгжсэн жишээг нь нүдээр үзэх, итгэж үнэмших...за даа зовлогоо зовоож байж л бага сага дөртэй болно. Өөрийгөө ингэж зовоох сэтгэлийн тэнхээтэй хүн ховор, кредит, диплом, зэрэг цол мэтээр ташуурдаж байж сургадаг их сургуулиуд, боловсролын системийн үүрэг ролийг үгүйсгэх аргагүй. 

Ингэж зовлогоо зовоогоогүй, дээд сургууль төгссөн нэртэй ч халтуурны цаас аваад төгссөн, суурь либерал үнэлэмжгүй хүн төрд гарчихаар яадаг вэ? “Хүүхэд хүчирхийлэлд өртөж байна” гэдэг 4 үгийг ойлгохгүй шүү дээ. Тусгаж ойлгож авах толь мэт невроны сүлжээ нь хөгжөөгүй амьтад чинь.

Ийм 4-хөн үгийг ойлгоход л “хүний эрх”, “хүүхдийн эрх”, “томчуудын хариуцлага”, “хүчирхийлэл”, “төрийн үүрэг” гэх мэт  нэлээн олон суурь үнэлэмжийг яс махандаа шингэтэл өөрийн болгосон либерал боловсрол хэрэгтэй.  Монголд бугласан асар олон асуудлыг энэ мэт statement мэдэгдлүүд хийгээд тэдгээрийн суурь нэгжүүдэд задалж үзэж болно. Тэдгээр нэгж мэдлэгүүдийг ойлгох хэмжээний боловсрол олох цаг зав, боломж угаас бага байх карьер хөөсөн эсэн бусын хог төрд цуглуулсныхаа горыг бид хүртэж амьдарч байна. Наад захын жишээ, Ц.Элбэгдорж жинхэнэ либерал хийгээд эдийн засгийн боловсролтой байсан бол монгол хүн ийм нөхцөлд амьдарч байхад өсөлт авчирдаггүй асем гэж шоу зохион байгуулахгүй. Э.Бат-Үүл либерал боловсролтой байсан бол монгол хүүхэд баастай хортой хөрсөн дээр тоглож байхад уут хэвлэж, даншиг наадах биш ядаж хөрс сэргээх ёстой гэдэг дохиог хар аяндаа цаанаасаа тархи нь шийдэж өгнө. Өөр өчнөөн жишээ татаж болно. Либерал боловсрол олох боломж багатай цаг үед personality бие хүн нь бүрдсэн, ардчилал буюу хүмүүнлэгийн гол дүр гэж өөрийгөө өргөмжлөх дуртай коммунистууд зөндөө. Баабарын бид нар үхэж дуусч байж өөрчлөлт ирнэ гэдэг үг нь эрх биш цаг үеэ толилсон оюунлагийн хувьд либерал боловсролгүй үе гэдгээ хүлээн зөвшөөрсөн үг гэж боддог.  

Эхний жишээ рүүгээ буцъя. Ж.Батмөнх агсан. Нэг үе монгол орныг удирдаж, төрийн жолоог хэдэн бацаанд өөрийн гараар шилжүүлж өгсөн бие хүний хувьд эмгэнэлт жанрын сод зохиолч ч сэтгэж чадахааргүй хувь заяагаар үрэгдсэн хүүхдийн амь бол зүгээр нэг золгүй явдал биш төрийн удирдлага, системээс гаралтай хэрэг гэдгийг агшин зуур ойлгох хэмжээний мэдлэгтэй, төрийн хүн, удирдагчийн хариуцлагатай холбоотой үнэлэмжүүд яс маханд нь шингэсэн учраас л шинэ мэдээг яс махаараа хүлээж авч шооконд ороод бие нь муудсан байх магадлалтай. Жинхэнэ төрийн хүн байж. Энэ мэт хүний дэргэд өөрсдөө хүүхдийн хүчирхийлэгч болчихоод эгээ богдын малгай мэт алт мөнгөн чимэгтэй малгай зүүн данхалзах түшээд бол энэ цагийн эмгэнэлт зохиолын бэлэн гол дүрүүд, түүхийн гутамшиг мөн.

Бор нугалаагаа боловсруулаагүй нөхөд харамсалтай нь төрийн өндөрлөг рүү зүтгэхээ болихгүй, учир нь зүтгэж болохгүйг заах неврон бас байхгүй. Сонгож болохгүйг ойлгох неврон бас байхгүйг яалтай. Ядаж энийг уншсанууд нь  тэднийг дэмжиж сэвэхээ болих арга байдаг болов уу, миний биш гэхэд өөрийнхөө төлөө. Төр гэдэг чинь зовлогоо зовоож боловсорсон хэсэг нь нөгөө хэсгээ чирэх түүчээ болог гэж үүсгэсэн аппарат шүү дээ, уг нь.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-11-28

    bayrlalaa.

    • Unshigch
    • 2020-03-17

    Uneen. Irged bid uursduu bolovsorch baij gemeene turd ajillah humuusee zov songoj, hynaj ajillaj chadna. Getel bidnii bolovsrold turiin oroltsoo, bolovsrolin system maani mash chuhal baidag. Uuniig dutuu olgoj baigaag medsen medersen muchuusuu hoish bid uuruu hicheen shamdaj bolovsroh shaardlagatai bolj bna. Ur huuhed, daraa uyee zov humuus, zov niigem bolgoj uldeehiin tuluu, uursduu ch mon utga uchirtai amidrahin toloo.

    • Зочин
    • 2020-03-14

    Юуны түрүүн өөрсдийхөө сонголтыг л харах хэрэгтэй ! Ямар хүмүүсийг сонгочоод дээрэлхүүлээд байж байгаагаа ойлгосон бол одоо залуучууд сонгуульдаа идэвхтэй хариуцлагатай оролцоо! Ямар байх н та биднээс шалтгаална,5 цаасанд хуурагдчаад араас н худлаа сошиалаар бүлтрээд байдгаа болиул таарна!

    • Davaasambuu
    • 2020-03-14

    Зөв'үнэн зүйл бичсэн бна.

    • Зочин
    • 2020-03-13

    Сонгуулиар гуйлгачин ховдог шунахай эрх мэдэлд шунасан хулгайч сонгогдохоор эргээд ард түмнээ өөрөөсөө дор гуйлгачин гэж харах юм даа сайхан нийтлэл байна

    • Нейрон
    • 2020-03-13

    Мэдрэлийн эс нейрон шүү...!?

    • Содонбаяр
    • 2020-03-13

    Оюун санааны болон Академик боловсрол 2-ыг хослуулж эзэмших хэрэгтэй

    • Нар
    • 2020-03-13

    За ёстой тархи нёврогоо бүү мэд нөхдүүд төрд бүх шатанд самарч байгааг хүн бүр ойлгодог болсон цаг

    • Зочин
    • 2020-03-12

    Амьдралын их ухаантай,таван нүүдлийн цаадахыг хардаг,гол нь маш шударга бвал ч..

    • Zochin
    • 2020-03-11

    Torig turiibchee tuntiilgeh bolomj gj harsan buhel buten uye bna. Medlegtei bolobsroltoi humuusee ul tooson negen uyein helmegduulelt gj hardag daa. Tednii ugig sonsohgui, sanal sanaachilgig demjihgui, chadbarig ni unelehgui, tohiroh ajild tomilohgui bna gdg neg yosni helmegduulelt min biz dee.

    • Zochin
    • 2020-03-11

    Torig turiibchee tuntiilgeh bolomj gj harsan buhel buten uye bna. Medlegtei bolobsroltoi humuusee ul tooson negen uyein helmegduulelt gj hardag daa. Tednii ugig sonsohgui, sanal sanaachilgig demjihgui, chadbarig ni unelehgui, tohiroh ajild tomilohgui bna gdg neg yosni helmegduulelt min biz dee.

    • Зочин
    • 2020-03-04

    Тийм шүү. Үнэхээр л бид ямар тархийг сонгож, ямар тархиар тархиа угаалгуулж байгаа вэ? Аймшиг шүү.

    • Sarantsetseg
    • 2018-11-26

    sain baina

    • Zochin
    • 2017-11-13

    Unen shuu! Bas M.Enkhbold bolon uye uyeiin hotiin darga nariig bodohoor gol harladag yum! Ulsiin hurunguur uchnuun gadagshaa yavj irchiheed uuriin hotdoo hunii setgeleer handaj iim zambaraagui bolgoson bolohoor. Sandui, Badamjunai geed l yu ch gehev dee!

    • Зочин
    • 2017-07-18

    уншихад их хэцүү Фонт сонгожээ,

    • Б
    • 2016-11-01

    Сайн бичжээ.

    • Зочин
    • 2016-04-26

    Bolovsroltoi baih ni zuvulduu. Zarchimtai, es zuitei, hariutslagatai tiim l baih ystoi

    • Зочин
    • 2016-04-21

    http://tomyo-bodyo.blogspot.sk/p/14.html Энд төрийн тухай философийг ааль хэдийн Аристотель гэдэг хүн тодорхойлчихож. Одоо манайд үүсээд бгаа тоглоомын улс төр яагаад үүсдэг вэ гэдгийг ч хэлчихэж. Хариуцлагагүй сонголт хийдэг, мөнгөнд дуртай иргэд тоглоомын улс төрийг үүсгэдэг гол зүйл гсн бна.

    • Зочин
    • 2016-04-21

    Нара энийг уншаасай, хэхэ

    • Зочин
    • 2016-04-07

    yag l unen bichjee.. unuudur niigmiin bolohgui butehgui uzegdluudiig manai udirdagchid baih yostoi zuil gej buur yaridag bolson, tedniihaar barag l eruul uzegdel baih yostoi gene, udirdagchdiig shuumjileheer hohi chini yamar ard tumen baina tiim l udirdagch baina gej tavladag bolson doo.

    • Зочин
    • 2016-03-21

    uchirgui bolovsroltoi nuhud turiin erhend garch udirdaad baidag jishee hovor baihaa daa duu busgui. ugaas uls turchin nertei ihevchlen hulgaich nuhud turiin erh barih n elbeg dee. yalanguya mongol shig dunguj neg muu bureldehcheen bolj ch amjaagui tur zasagshuu yumtai ulsad. uul shugamandaa bol ali bolovsroltoi chadaltai n huviin salbart, ternees arai dooshhon shig n turd ajillaad yavbaas zohiltoi baih. end harin unshij bichij chadah n barag ergelzeetei mongol dargatai ulsiin tuhai yarisangui. huviin sektor n turd hen garahiig barag shiiddeg bol bur ch iluu baij magad. asuudal yavj yavj bolovsrol saitai huvi hund bish zuv shiidver gargah chadaltai system-d baigaa baihaa doo.

    • Dd
    • 2016-03-13

    bolovsroltoi hun sain zuil hiideg gesen ug bish...ene niigemiig odor bur ooriin amidraldaa gomdoldoggui engiin jolooch, talhchin, tsagdaa, tseverlegch geh met engiin humuus nuraachihgui avch yvj bga bolohoos setgegch, uls torch, uhaantanguud avj yvdag ym bish

    • Dd
    • 2016-03-13

    Pol pot frantsad itga zohioloor tugssun bolovsroltoi hun bsan ym shuu dee

    • Иргэн
    • 2016-03-08

    Үнэн боловсролтой дипломтой нэр зүүсэн неврогүй мал гэхэдч харамсмаар сүгэнүүдээр монгол дүүрсэн.Наанаал жүжиглээд бхаас дотор нь олиггүй муу хорл бугшиж бдг.Дипломны тоогоол нэмэх тухай бодохоос үнэхээр сурч боловсорч мэдлэгээ тэлэе түгээе гэх ухаангүй малнууд төгсөх нь ихэссэн.Оройгоор сурагсад бол хэцүүдээ хэдэн тэнэж яваадл гэнэтл хүн гуйж хэдэн $ өгөөл гүйцээ.Нэрээ зөв бичэж чадахгүй дээд боловролын дипломтой нервогүй ноход монголд олширчээ! Харанхуй бхаасаа хортой зүйл бол дутуу сурах гэдэг!

    • УНШСАН ЗҮЙЛЭЭ ОЙЛГОГЧ
    • 2016-03-08

    Ж.Батмөнх даргыг муулсангүй сайн хүн, төрд хэрэгтэй зайран гэж бичсэн байна. Юм уншаад ойлгодоггүй юм бол битгий коммент бичиж бай. би тэр хүмүүсээс ичиж байна хүний өмнөөс санаа зовох чинь ямар хэцүү юм бэ..................

    • Gadaadad surdag oyutan
    • 2016-03-07

    Mash saihan shineleg medeelel bolj. Bayarlalaa. Ta nar chin yasan uhaand n uhana ishig hayatsan ulsuud ve. Neg negniigee demjeed niigemd heregtei ard irged bolhiin orond neg negnee hardsan serdsen. Ugee helsen hunii aldaa dutagdliig erj haisan. Sanaa bodloo ch zuv ilerhiilj chadahgui baij huniig uuluhteigoo. Hun ard n zuv uzel bodoltoi zuv sanaatai bhad niigem ter ayaraa eruuljeed ireh yum shig sanagdahiin. Uusrduu uls eh orniihoo tuluu huruugaa ch hudulguugui baij negnee gutaan doromjlohoos avhuulaad busad zuilee mash sain guitselduulehiin. Niiteeree niigmiinhee sain saihnii tuluu gar bie daichlii ldaa. Zalgamj halaa chin haraad l suuj bgaashd. Gar humhin suulgui hudlii l doo. Bid uursdu tuuh buteej bgaa uls shuudee

    • Зочин
    • 2016-03-07

    Setgegdel

    • Зочин
    • 2016-03-07

    зарим хүмүүс юм уншаад ойлгодоггүй юмуу бичсэн сэтгэгдлээс нь харагдаж байна

    • Sain
    • 2016-03-06

    ха ха ха либерал арт ч гэх шиг уг үгээ өөрөө арай л ташуу ойлгосон шигээ. Яахав гэхдээ нэг тун ойлгомжгүй бас Connecting dots огтоос хийж чадаагүй зүйл нь нийтлэлийг бичигч өөрөө өөрийн хэлсэн зүйлээ сүүл хэрдээ үгүйсгэсэн байна. Батмөнх гуайг хүмүүнлэгийн боловсролтой, нийгмийн хариуцлагыг ухамсарласан хүн байснаас түүнээсээ бол чадхийсэн гэх гэсэн байна. Гэтэл Батмөнх гэх хүн ямар ч боловсролгүй, чадваргүй, гэмт хэрэгнүүдээс зарим талаар бүрдсэн хэсэг бусаг 20 гаран насны залууст Монголын төрийн жолоог өгчөөд гэртээ ороод хаалаа түгжээд Түүхэнд хүлээсэн үүрэг хариуцлагаасаа зөвхөн ХАР АМИА бодон зайлсан!!!!! Тийм хүн либерал арт боловсролтой хүн хэрэг үү???????? харин ч ёстой эсэргээрээ хөгийн УРВАСАН ХУЛГАЙ, төрд байх ёсгүй нүгэлт хүн бус уу????? Сүүлд нь ёс бус зүйл үзээд түүнээсээ болоод өнгөрсөн гэдэг бас үнэмшилгүй!!!! Магадгүй эрх мэдлээ алдаад хулгайч луйварчид төрд гараад өөрийг нь Цэдэнбал шиг шүүх бий гэхээс айгаад түүнээсээ болоод бие нь муудсан байж болох!!! Ямар ч логик уялдаагүй, бор нугалаа сайн суугаагүй тархиаар Connecting dots хийх гэж оролдсон байна шүү дээ энэ нийтлэлд.

    • Зочин
    • 2016-03-06

    ЗӨВ ШҮҮ

    • НАХЯ партизан
    • 2016-03-06

    Боловсролгүй Ганбаатарыг ХҮН намын даргаас нь хүчээр буулгаж Найдалаа болсныг дэмжиж байна гэсэн месеж энэ нийтлэлд байна гэнэ. Элбэгдорж, Бат-Үүл, Баабарын комент бичдэг нөхдүүд дээр нэмэгдэж Ганбаатарын хөлсний комент бичигчидтэй тулах нь дээ, дайчин бүсгүй минь never never never and never give up.

    • Зочин
    • 2016-03-06

    Bolovsrolgui humuusiig turuus zailuulaad orond ni garch irsen bolovsroltoi hun bolovsrolgui bat-uul, elbegdorjiig tsaazlana gedegt itgej baina.

    • Зочин
    • 2016-03-06

    Mash zov sedev hondjee. Ter holboosuudiig bygdiig ni ajilluuldag bagaj ni uul ni bysalgal wm baigaa wm. Bidnii uhamsar gadagshaa handsan bas dotogshoo buyu oortoo handsan baidag. Bygdiig zaaval hyrtej bish hyleej avdag tarhinii bagaj ni bysalgal baidag baina. Toriig iim tarhitai hymyys udirdval say zov bolno. Iimees bolivsroltoi buyu gaval tarhitai hun tord garah heregtei gdg sanaag tavisand chin talarhlaa. Zov msj shuu

    • 42
    • 2016-03-06

    Элбэгдорж бол боловсролгүй. Бат-Үүл бол боловсролгүй. Харин Баабар бол болосролтой гэж өөрөө хэлжээ. Баабар нь боловсролгүй Элбэгдорж, Бат-Үүлийн хамба нь юм биш үү. Баабар хамба хоёр шавьдаа 'Сэрэлт' киноны ах лам шиг л байдаг болов уу. 'Бүү март мартвал сөнөнө' гэсэн нэг судартай ба хоёр шавь нь тоть шиг давтана. Хамбын үгээр 26 жил энгийн ардуудаас өшөө авлаа, одоо ч үргэлжилсээр. Боловсролтой хамба Баабар төр барьж 1998 онд сангийн сайд байсан 10 хэдэн банк дампууруулсныг хэрхэн тайлбарлах вэ? Нийтлэлчийн хэлснээр боловсролтой хүн төр барьсан байна шүү дээ.

    • Хүүхэд тэгэж үхсэн нь төрийн, өөрсдийнх нь буруу гэдгийг ойлгоход айхтар боловсрол, неврон шаардлагагүй байх өө. Өндөр ухамсартай, (ёс зүйтэй) хүн байж. Одоогийн улс төрчидтэй харьцуулахгүй хүн гэдэг нь тодорхой.
    • 2016-03-06

    сонирхолтой нийтлэл байна

    • Нийтлэлч
    • 2016-03-06

    Улс терч хvний заавал дvvпоэзии гvйцээсэн байх ёстой боловсрол бол СОЦИОГИ дотоо 5 ухааныг багтаасан суурь ухааны мэдлэг юм Улс тер Эдийн засаг Антрополог Хууль Психологи Эндээс ядаж 2ы нь зохион байгуулалттай системд хамрагдан диплом авсан байх ёсиой Бусды нь курс семенар бие даагаад эзэмшиж болно

    • tserendorj
    • 2016-03-06

    Хэрэв ухааны сав хемерсен бол юу ч хийх гээд нэмэргуй. Хэрэв ухааны сав цоорхой бол юу ч эс тогтоно. Хэрэв ухааны сав хиртэй бол юулсэн мэдлэг мен хиртэнэ

    • Цогоо
    • 2016-03-06

    Төр барьж байгаа хүмүүс бол нийт ард түмний төлөөлөл. Нийт масс нь тэр нугалаагаа хөгжүүлж байж гэмээ нь төр гарах төлөөллүүд нугалаатай болно до. 1т Академик боловсрол буюу сургууль соёлоос олж авсан мэдлэг, 2т нийгмийн боловсрол буюу хүний үзэж, туулж өнгөрүүлсэн амьдралаас /аав ээж, өссөн орчин.../ олж авсан мэдлэг. Дээрхи хоёр дээр суурилаж, суурь хүн буюу хүний өөрийн суурь зарчмууд, жанжин шугамууд бий болдог. Амин хувиа хичээсэн, улс орон ард түмнийхээ сайн сайхан ирээдүй хойчийг умартсан зан чанар бол энэ дээр бичсэн тархины биологийн хөгжилтэй огт хамаагүй зүйл гэж боджийн. Тархи нь асар хүчтэй хөгжөөд, тэр нугалаа энэ тэр нь замбараагүй тэлчихсэн л бол улс орноо зөв зүйтэй зам уруу удирдаад аваад гэсэн баталгаа мэдээж биш байх. Хүнд худлаа хэлж, хуурч мэхлэх сэтгэлгээгүй, зөв хүн байх нь чухал.

    • Зочин
    • 2016-03-05

    Энэ бичвэрийг уншаагүй, эсвэл уншаад 'ойлгож' чадаагүй хүмүүс коммент бичээд байх юмаа. Август, Цезарь, Хаммураби ч гэх шиг, тэд нар нь диплом аваагүй ч багшаар заалгаж боловсрол хүмүүс л дээ. Эсрэгээрээ Элбэгдорж, Бат-үүл нар мундаг сургуулийн мундаг дипломтой байж болно л доо, гэхдээ ардчилалын тухай, эрх чөлөөний тухай боловрол олоогүй хүмүүс тул энэ цаг үед илүүдсэн байгааг бичвэрт жишээнд оруулсан байх шиг..

    • why not?
    • 2016-03-04

    илэрхийлэх гэсэн санааг нь ойлголоо. Харин боловсролтой хүн засаг, төр барихдаа хахууль, хулгай яагаад хийдэг талаар эрэгцүүлэл нийтлэл бичээч гэж сануулж байна. Мөн Хэнри, Август, Цэзарь, хаммурапи, яагаад дипломгүй төр бариад байсан тухай бичвэл сонирхолтой байна.

    • Зочин
    • 2016-03-04

    Боловсролтой хүн төр барих ёстой гэж? Тэгсэн чинь Элбэгдорж шиг боловсрол эзэмшсэн хүн монголд хуруу дарна. Тэгтэл Элбэгдорж нь боловсролгүй хүнийх нь жишээ болчихсон, хэхэ. Юу гэж ойлгох вэ энэ нийтлэлийг ?

    • Зочин
    • 2016-03-04

    За арай л биш юм биччихэж ээ, Суурь хүмүүжил нь зөв суугаагүй хүн мянган сайхан боловсрол эзэмшээд нэмэргүй. Олсон боловсролоо харин ч сайн буруугаар ашиглаж байгааг бид нүдээрээ харж суугаа биш үү ? Энийг юу гэж тайлбарлах вэ өөрөө ?

    • zochin
    • 2016-03-04

    Harin tiimee.Eniig chin l oilgoosoi geh huseh yum.Odoonii hooson bolovsroltoi ner zuusen hun bishuudiig harhaar uur hureed uushig sagsaih yum.

    • Зочин
    • 2016-03-04

    Yostoi taalagdlaa, olon hun unshij oilgoosoi

    • Зочин
    • 2016-03-04

    Saihan bichjee

    • Зочин
    • 2016-03-04

    Bravo!!!

arrow icon