Нийтлэл 03 сарын 06, 2016

Ганган сайхан хувцаслах нь ажлын амжилтад нөлөөлдөг  

“Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг зүгээр ч нэг хоосон үг биш бололтой.  Wall Street Journal, Business Insider-т мэдээлсэн сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс үзвэл дэгжин, сайхан хувцаслаж байх нь хүмүүс таныг хэрхэн хүлээж авах, бусдын өмнө өөртөө итгэлтэй харагдахад эергээр нөлөөлөөд зогсохгүй  таны өөрийн хийсвэрлэл, сэтгэн бодох  чадварт хүртэл нөлөөлдөг ажээ.

2014 онд Yale их сургуулийн судлаачдын баг 18-32 насны 128 эрэгтэйгээр туршилтын арилжаа, хэлэлцээр хийлгэж үзжээ.

Шорт, сандаал зэрэг хээ шаагүй хувцасласан групп дүрмийн дагуу явуулсан онолын арилжаанаас 680 мянган долларын ашиг олсон бол дэгжин, цэмцгэр хувцасласан костюмтай групп 2,1 сая доллар, жирийн дундаж хувцасласан групп 1,58 сая долларын ашиг гаргажээ.

Судалгаа хийсэн багийн гишүүний тайлбарласнаар хувцас муутай тал сайхан хувцасласан талтай хэлэлцээр хийхдээ өөртөө итгэлгүй, өөрийгөө доогуур үнэлэх хандлагатай байсан ба энэ нь хэлэлцээрийн үнэд нөлөөлөх хэв маяг ажиглагджээ.

Өөр нэг туршилтаар сайхан хувцасласан групп хийсвэрлэл, ямар нэг бизнесийн удирдагч шиг том зурагаар сэтгэх шалгалтад өндөр оноо авч, энгийн  муухан хувцасласан тал нь жижиг сажиг детальд илүү анхаарах хандлагатай үр дүн гарсан байна.

Сайхан хувцасласан хүн өөрийгөө илүү хүчирхэг гэж хардаг. Хүн өөрөө өөртөө хүчирхэг санагдаж байх үедээ жижиг сажиг зүйлсийг тоохоо больдог.”Колумбийн их сургуулийн профессор М.Слепиан

 Тэгэхээр дэгжин сайхан хувцас бол танд хандах бусдын хандлага төдийгүй таны өөрийн сэтгэлзүйд ч нөлөөтэй “бурхан” мөн байх нь.  

Гэхдээ амжилтад хүрэх гэж байгаа нь энэ гээд ажил дээрээ гархи чимгээ хэтрүүлэв! “Нэгийг нэмэх юм уу хасах” дүрмийг мөрдөхөд гэмгүй. Оффисын ердийн загвар дээр нэг л юм нэмж өмсөх юм уу зүүхэд болно гэсэн үг.  Бас даргаасаа илүү гангараад хэрэггүй шүү.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Трэнд
    • 2016-03-07

    Дарга нь гэж нэг навсайсан юм байвал давж гангарч болдоггүй амжилтгүй байх нь байна. Тэхээр амжилт даргаас шалтгаалах нь :)))

arrow icon