ТЭНЦҮҮРГҮЙ ТУЛААН
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүй хѳлд орж байна. Мѳнхбаясгалангийн ЦЕНЗУРГҮЙ ЯРИА, Алтаншагайн ҮНЭНЭЭ ХЭЛЭХ МѲЧ...эхнээсээ олны анхааралд ѳртѳж шуугиан дэгдээсээр байгаа билээ. Хонгилын үзүүрт ёлтойж байсан шударга үнэний гэрэл наашилж, оч үсэргэн гялсхийх мѳч ойртсоны шинж энэ байхаа. Ганбаатарын боловсролгүй, дипломгүй нь үнээн гэдгийг Алтаншагай гарцаагүй байдалд оруулж байгаад, олны ѳмнѳ ѳѳрѳѳр нь хүлээн зѳвшѳѳрүүлж орхив. Хүн болгон дээд боловсролтой байх албагүй л дээ, гэхдээ дээд боловсролтой, гадаад дотоодын хэд хэдэн дээд сургууль тѳгсчихсѳн гэж залилан хийгээд тѳр, ТББ-ын ѳндѳр албан тушаaл хашаад яваад байсан гэхээр л болохоо байчихаж байна. Дунд сургуулийн аттестаттай үгүй нь ч нотлогдоогүй хэн нэгэн этгээд тѳр, ТББ-ын ѳндѳр албан тушаалыг хууль бусаар гартаа оруулах атгаг сонирхлын үүднээс хуурамч баримт ашигласан нь гэмт хэрэг гэж З.Энхболд ноцтой хэлэв.
Миний бүх юм үнэн гээд ёжтой инээсэн нь, Ганбаатарын бүх юм худлаа гэсэн логикийг дагуулав
. Тѳгсѳѳгүй нь үнээн, ядуугаасаа болоод элссэн сургуулиа дүүргэж чадаагүй, гэхдээ миний боловсролгүй, дипломгүй нь улсад хохирол учруулаагүй гэж Ганбаатар мэтгэв. Баклавр хийгээгүй хүнд магистр болох зам байхгүй гэдгийг М.Энхболд сануулаад, ѳѳрийн тѳгссѳн сургуулиудын дипломыг бүр дүнтэй нь дэлгэж харуулан бусад улс тѳрчдѳд үлгэрлэн, ингэхийг уриалав. Энэ бол мэдээж гарцаагүй сайн эхлэл, харин ѳѳрсѳддѳѳ VIP76 гэх эрхэм цол олгочихсон 76 маань, шударгаар Алтаншагай дээр очоод дүнгээ үзүүлээд үнэнээ ѳччихсѳн нь дээр юмдаа, дипломын хавтас үзүүлээд олигтой юм болохгүй. Ганбаатарт Оюутолгойн талаар ярих эрх байхгүй гэсэн баталгааг цагдаагаар гаргуулаад ѳгчих хэмээн Энхболдод тулгав. Би Ганбаатар мэтийн талаар коммент ѳгөх нь зохимжгүй хэмээн З.Энхболд ихэмсгээр хариу барив...эцэс тѳгсгѳлгүй ДАЛД ТУЛААН.Үгээр хүнийг унагаж болно
Үлгэн салганы хоорондуур туйлдуулж ч болно
Үйлсий нь харлуулж байгаад бүр үхүүлж ч болно
Үнэнийг хэлэхэд энэ бол ЦУСГҮЙ ТУЛААН
Сүүлийн үед орос даяар алдар нь ихэд түгэж байгаа шүлэгч Алексей Ишунины ЦУСГҮЙ ТУЛААН ( бескровный поединок) хэмээх яруу найргийн цоморлигоос сэдэвлэн ийм нэг болхидуу 4 мѳрт эвлүүлэн шигтгэлээ. А.Ишунин, ЦУСГҮЙ ТУЛААН найраглалдаа, газрын теннисны ѳрсѳлдѳгчийг яаж ч үзэлцээд ухардаггүй, юунд ч дийлдэж хугардаггүй хатаасан ган шиг хатуу монгол хүнээр тѳсѳѳлѳн дуулсан байдаг юм.
Блестящий овод, солнца блики
Хорош противник-форма в тон!
Он для меня-монгол и викинг
В броню закованный тавтон
А.Ишунин
Ажил тараад гэртээ орж ирүүт зурагтаа асаан Европт цацагддаг Planeta RTR сувгаар ортол, В.Соловьевын хѳтлѳн явуулдаг ПОЕДИНОК ( тулаан) гэх Оросын томчуудын ном хаялцдаг улс тѳрийн дебаат эхлэх гэж байлаа. Ихэд олзуурхаж тухлан суулаа. Олзуурхсaны учир нь, энэ нэвтрүүлэгт гарах болгондоо Монгол улс, Монголчуудын тухай эсэргүү үг дайж ѳвчигнѳдѳг В.Жириновский зүүн магнайд гарч ирэхтэй холбоотой байсан юм. Баруун талын магнайд Аугаа Эх орон намын дарга Н.Стариков орж ирэх юм байна.
Ѳвгѳн нам, ѳлгийтэй бяцхан намын дарга нар цэц булаалдах нь
дээ...Бодлын бичлэг
Эхэллээ, зүүн баруун магнай хэмээн барин тавин хэлсэн маань лав л гаднаас нь харахад биш болоод явчихлаа. Мэргэжлийн бокстой зүйрлэвэл харин Владимр Соловьев гэх энэ нухацтай яриатай авьяаслаг сэтгүүлч, Маогийн хүрэмнээс салдаггүй ээ!...үүгээрээ харизм гаргадаг юм болуу даа. Нийгмийн дунд хамгийн их хуваагдмал сэдвийн нэг бол Сталин. Зарим нь Орос орныг аварсан агуу их хүн гэх, нѳгѳѳ нэг хэсэг нь хүн тѳрѳлхтний түүхийн хамгийн харгис алан хядагч гэх, энэ 2 санаа бодлын огтлолцол дээрээс цааш харах замаа гаргах... гэсэн шүү юм хэлчихвээ. Манайх ч гэсэн дээ Чойбалсан бол алуурч, эсвэл тусгаар тогтнолыг хэдэн хүний амиар авч үлдсэн ухаантай монгол хүн гээ л огтлолцох цэгийг эрвэл. В.Жириновский их ганган эр шүү, алхаж гишгэж яваа нь сүртэй, 70 настай гэхэд цоглог айн! Бие халаалтын үг юм байхдаа...ѳѳ за за,...
Өнгѳрснѳѳс ѳнѳѳдѳрт хүрч ирсэн, хүрсэн Сталины уршиг, айдас хүйдэс... хэн ч энэ оронд амьдрах хүсэлгүй байна...үхэж далд орог энэ хараал идсэн Сталинч дэглэм гэнээ.
Энэ Стариков гэх эвлэгхэн яриатай улс тѳрч, нам байгуулаад 3-хан жил болсон уу! Түргэн гялалзаж байна даа, 30 жил улс тѳр хийчихсэн том, түрэмгийгээрээ алдаршсан хүнтэй халз тулалдах гээд гарч ирж байдаг, их зоригтой, эсвэл ѳѳртѳѳ тун их итгэлтэй байгаа юм болуу даа. Ѳнгѳрсѳн түүхийг бүхэлд нь харлуулах гэсэн оролдлого их байгаа, зарим нь САНААТАЙ ҮЙЛДЭЛ гэчихлээ шүү!...за энэ ч харин баримжаатай туучихав бололтой. Хар нь хараар, цагаан нь цагаанаар л үлдэх ёстой л доо уг нь. Талын чинээ цагааныг алгын чинээ хар будчихдаг тал ч бас бий шүү. Энэ Жириновский ч бас л юмыг их л харлуулдаг нѳхѳр дѳѳ. Нэг удаа...
энэ Монголыг хэр таарсан үнэ хүргээд урд хѳршид нь бартердчихъя
...гэж байсан. Монгол гэхээр л соёл иргэншилгүй баахан хагас зэрлэг хүмүүс тал дүүрэн малтайгаа цуг бэлчиж явдаг гэж тѳсѳѳлдѳг юм шиг байгаа юм. Урьж авчраад Монголын хѳгжлийг нүдээр нь харуулчих л хэрэгтэй юм даа. Ер нь л Монголд аллергитай этгээд, доройг доош нь чихдэг, дориунд унаж ѳгдѳг цэвэр натуралист үзэлтэн. Тэр, Ы гэдэг аялгуу монголоос гаралтай, та нар Чукоткийн зэрлэгүүдийг сонс, ы,ы,ы л гээд байгаа биз дээ гээд Ы үсгийг алфавитаас хасъя гэсэн санал гаргаж байсан санагдана. Ураа гэж Оросууд битгий хашхирцгааж бай, Монголчууд хурай гэж уухайлдаг, тэндээс гаралтай муухай үг
гэж хэлж байсны нь бас санаж л байна. Сая Путины санаачилгаар Монголын ѳрийг бүр мѳсѳн тэглэхэд хамгийн их эсэргүүцсэн улс тѳрч бол энэ нѳхѳр. Монголчууд хонь ихтэй, ѳрѳндѳѳ хонь ав, Орост мах хэрэгтэй байна гэж хэлж байсан даа. Соцын үед клерингийн худалдаа гэдгээр шилжих рублиэр тооцож нэг хонийг 2 шил лимоны шүүсээр сольж байсан юм гэсээн, тэрний тооцоог шударгаар гаргавал ч ИХ ѲР энээ тэрээгээр Энхбаяр мэт нь алдаршихаас ѳнгѳрнѳ биз ээ. Одоо бас юу гэж яс мах, цусан тѳрѳлт ахан дүүсийг маань доош нь чихэх болоо гээч, энэ шүлс нусаа үсэргэсэн, алгаараа хамраа шувтарсан орилоо эр!Эхний раунд
В.Ж: Хэзээ ч сургуульд сууж үзээгүй, армид алба хааж байгаагүй энэ бүдүүлэг эр Орос орныг удирдаагүй, зүгээр л сүйрлийн ирмэгт аваачсан. Боловсролгүй Лениний залгамж халаа, Ленин ядаж л сонин уншиж чаддаг байсан...
За энэ ч боловсролгүйн хар гай л гэж байх шиг байна. Боловсролгүй хүн ухаантай байж болно, гэхдээ л ѳрѳѳсгѳл дѳѳ нээрээ. Хүн бүхэн дээд боловсрол эзэмших албагүй л дээ, гэхдээ улс тѳрчид бол заавал боловсрол эзэмшсэн байх шаардлагатай! Боловсролгүй, мэдлэггүй нь сэтгэлгээний эд эсийн дутмагшил гэсэн үг шүү дээ. Ѳѳрѳѳ боловсролгүй болохоороо бүх сэхээтнийг буудаж алсан...гэнээ. Юу билээ, дайнд үрэгдсэнтэйгээ нийлээд Сталины цагаан аллаг гэгчээр 100 сая иван явчихсан гэдэг байхаа, бурхан минь! Сталиныг тойрон хүрээлэгчид амьд байхад нь гутлы нь долоодог байсан, багахан цус харвахад нь хэн ч туслаагүй, хэн ч эмч дуудаагүй цааш нь харуулсан...энэ ч ноцтой мэдээ байна шүү. Мэнгэт үүнийг араас чинь хутга шаана...гээд байдаг билүү, сүүлийн үед ч ТҮГЖИЛДЭХ гэдэг болсон юмаа даа. Том хүний нэрний ард нуугдах гэж аль нэг түүхэн хүнийг элдвээр томруулдаг юм гээд Монголд, Улаанбаатарын тѳв талбайд нь Чингис хааны хѳшѳѳ байдаг. Том хүний ард нь сулхан, үлбэгэр, ажил нь бүтдэггүй, ѳвчтэй хүмүүс нуугдаж байдаг, тэдний ажил хэзээ ч бүтэхгүй...за энэ ч Жириновский л хэлж байгаа болохоос үнэний хувьтай л юмдаа. Сүхбаатарын талбай талаас нь Чингисийн хѳшѳѳр үү хараад, ард нь ямар хүмүүс нуугдаж байгаа билээ гээд бодоод үзэгтүн!
Орос оронд хѳрѳнгѳтний ардчилсан хувьсгал аль хэдийн ялчихсан байсан, Ленин гэх алуурчин 10 сард цуглаан руу хулгайгаар орж, үйлдвэрийг ажилчдад, газрыг тариаланчдад хувааж ѳгнѳ гэж популизмдсаар байгаад Засгийг улаан цайм булааж авсан, дараа нь бүх сэхээтнийг буудаж алсан гэнээ, за энэ ч харин үнэн байх. Путин нээрээ энэний тѳлѳѳ ард түмнээсээ уучлал гуйгаад, түүхийн бичээсийг шинэчилнэ гээд байсан байхаа. Ленин улаан харгислал гэгчээрээ 10 сая сэхээтнийг нѳгѳѳ ертѳнцѳд тонилгочихсон гэдэг байх аа.
Манай алдарт популистууд ч гэсэн дээ, Ленин гэх популизмын загалмайлсан эцэгтэйгээ их л ойролцоо юм ярьдаг даа. Ард түмний ѳмч болгоно, уул уурхай гол биш, худалдаад мѳнгийг нь ард түмэнд хувааж ѳгнѳ, МАА бол тѳрийн бодлогын цѳм энээ тэрээ,...Хамгийн гол нь 17 онд ерѳнхийлѳгч болох ТУЙЛИЙН ЗОРОЛГО, зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд тэд юу ч хэлэхээс, бас юу ч хийхээс буцахгүй болсон бололтой.
Н.С: Танд ХУДЛАА ( вороньё), надад БАРИМТ ( факт) байна! Би Сталинг хамгаалаагүй, зүгээр л тэрээр ЗѲРЧИЛТЭЙ ТҮҮХЭН БИЕ ХҮН байсан гэдгийг л нотолж байна гэчихэв. Энэ ч чухал үг хэлчихлээ шүү! Тэнцүүргүй тулаан болж байна даа, тэнцүүргүй дүн гарах байхаа даа.
Дараагийн раунд
Энэ раундад, ѳрсѳлдѳгч нарын багийн гишүүдээс, эсрэг талдаа асуулт тавьдаг. Асуулт тавина ч гэж багахан лекц уншчихдаг юм шив дээ. Жириновский гуай! Та бол 2 их сургууль тѳгссѳн, 6 хэл дээр чѳлѳѳтэй ярьдаг туршлагатай улс тѳрч хүн, тэгтэл яагаад дандаа ХУДЛАА ярьдаг юм бэ? За энэ ч харин эвгүй асуулт тавиадахлаа шүү, одоо мань эр ч галзуурч ѳгнѳ биз дээ. Чарлаж гарлаа,...Сталин залуучуудыг дэвшүүлж тавьсан учрыг мэдэх үү, та муусайн нусан журнууд юугаа мэдхэв дээ. Яагаад гэвэл сэхээтнүүдийг толгой даран хүйс тэмтэрсэн, ажил хийх хүн үлдээгүй учир юугаа ч мэдэхгүй бацаануудыг дэвшүүлж тавихаас аргагүй болсон, тэдэндээ нормын архи ѳгч байнгийн согтуу байлгадаг байсан, миний ѳвѳѳ тийм замаар орсон, та нар түүнийг архичин болгосон гээд цамнаж гарав. Манайд ч юугаа ч мэдэхгүй нусан жур УИХ-д орж ирээд суучихсан, завсарлага авлаа энэ тэр гээ л хурал гацаагаад сууж байдгийг Монголчууд андахгүй л дээ. Цааш нь агсарсаар,...түүхээ мэдэхгүй нусгай чи гудамжинд гарч чаддагаар нь гутал тосло! Чи сургууль тѳгссѳн юмуу, ямар сургууль! Эдийн засагч гэнээ...юу ч мэдэхгүй энэ нѳхрийн дипломыг шалга, нэрий нь бичээд ав...яаая! Жириновский хэлсэн үгээ зүгээр л орхичихдог хүн биш, дипломын шалгалт болох нь гарцаагүй болж байх шив дээ. Бүх дипломнуудыг хурааж ав...Соловьев харин Жиринг тайвшруулах гээд ядчихав, за тэгье, тэгье Владимр Вольфович тайвширч үз, бүгдий нь хурааж аваад дипломгүй хүмүүст тараагаад ѳгчихье... гэж хошигнож байгаа харагдав. Ганбаатар уг нь одоохон Соловьев руу мэил шидвэл харин...
Сүүлчийн раунд
Энэ раундад, модераторын асуултанд хариулах ёстой юм байнаа.
Н.С: Орос орон Сталинг уучилчихсан. Тэгтэл яагаад Сталины нэрийг ашиглан эх орны түүхийн зурвас хэсгийг харлуулах ёстой гэж! Үгээр жонглёр тоглохоо больцгоовол яасын бэ! Энэ ч харин сайхан хэлчих шиг боллоо шүү. Жирин маань үг хоосон буцаасангүй, бахирч гарлаа. Яагаад харгисуудыг магтан дуулаад байгаа юм. Монгол, татаарууд Москваг шатаасан, оросуудыг хүйс тэмтэрсэн. Донбасст ѳнѳѳдѳр орос нь оросоо алаад байгаа юм биш, оросыг монгол нь алж байна...гэнээ. Сталинг ярьж байснаа л шууд л монгопл болоо л явчих юм. Монголчууд зүрхэнд нь орчихсон хүн юмуу даа. Соловьев харин, Жириновский та ДИКТАТОР, ДИКТАТОР гээ л хашгичаад байх юм, жинхэнэ диктатор чинь та ѳѳрѳѳ шүү дээ. Танай намд танаас ѳѳр үг хэлэх эрхтэй хүн ганц ч болов бий юу, байхгүй гэж хэлж орхив. Жириновский юу хэлэх учраа олохгүй хэл нь бултганав. Жиринг нам дуугай болгодог хүн орост байдаг л юм байна.
Дүгнэлт
Оросын түүхийн архивын босс дүгнэлт хийв. Түүхийн архив улам бүр нээлттэй болсоор байна. Архив үндэслэж, фактанд тулгуурлаж мэтгэлцээн явуулж байвал цаашдаа сонирхолтой. Түүхийн баримтанд үндэслээгүй, популист үзлээр аливааг тунхаглах нь осолтой. Ялангуяа Орос улс, эвлэрэл, итгэлцлийн бодлого тѳрѳѳс баримтлаад байхад улс тѳрчид нь эсрэг юм яриад байх нь зохимжтой биш...гэсэн санаатай дүгнэлт хийлээ. Ингээд ард түмнээс ирсэн саналын дүнг гаргахад Жириновский 30 000 авч, Стариков 80 000 саналаар залуу улс тѳрч илт давуу ялалт байгууллаа.
Тѳгсгѳл үг
Манай хэдэн улс тѳрчид, намуудын дарга нар далдуур л ховын чанартай юм ярьцгааж байхаар энэ тулаан шиг илээр, халз мэтгэлцэцгээж байвал зүгээр юм. Эх орноо хэт их харлуулж муулах нь гадагшаа муу ПР илгээхэд л нэмэр болж байдаг бололтой, анзаарчихмаар л юм байна. Миний хувьд, бодолтойгоо хольчихсон болохоор жаахан дутаасан, эсвэл давуулчихсан юмнууд таарч магадгүй ээ, шууд хэлье. Ямартай ч линкийг нь өгье: http://russia.tv/video/show/ brand_id/3963/episode_id/ 1277081/video_id/1446368/
МАНАЙД ИНГЭЖ ХАЛЗ БАС ГУРВАЛЖИН ДЕРВЕЛЖИН УЗЭЛЦЭЖ БАЙГААГ НЬ ХАРЖ СОНСОЖ БАЙЖ ЭНЭ ХЭДЭН ДУРТАЙ ДУЛДАГНУУДЫНХАА УНЭН НУУР ЦАРАЙ ХАМГИЙН ГОЛ НЬ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, УХААНЫГ НЬ СОРЬЖ ОЛЖ ХАРЖ БАЙМААР БАЙГАА ЮМ. БОЛОВСРОЛ БА ХУМУУЖИЛ БАС МЭДЛЭГ, УХААНЫ ЦАР БОЛ МАНАЙД НУУГДМАЛ БАЙГАА ТУЛ ЭЛДЭВ ХУМУУСИЙН ЦУГЛУУЛГА БОЛЖ ГУЙЦЭЭД БИД ДАМПУУ АМЬДРААД БАЙНА- ИХ ХУРАЛД ГЭСЭН УГ. ЖИРИНОВСКИЙ МОНГОЛЧУУД ЧИНГИС ХААНЫХАА ХЕШЕЕГ БАРИАД АРД НЬ НУУГДДАГ БОЛЖ ГЭЖ ЗОРИУД ЖИШЭЭ ТАТАЖ БАЙНА ЛЭЭ ШУУ. ХАРИН СТАЛИН БОЛ МАНАЙ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД ГАВЪЯА БАЙГУУЛСАН НЬ УНЭН БЕГЕЕД ТЭР ХУНЭЭ ОРОСУУД ЯАЖ ДУГНЭХ НЬ БИДНЭЭС ХОЛУУР ЕНГЕРЕШ