Нийтлэл 03 сарын 07, 2016

ТАНД БАЯРЛАЛАА: 'Шинэ Толгойт Орон сууцжуулах хөтөлбөр'-ийн хамт олонд

trends.mn хүнд ээлтэй, нийгэмд тустай ажил үйлс хийж бүтээсэн улстөрч, спорт, урлаг соёл, бичиг оюун, бизнесийн лидерүүдийг дэмжих, сайн сайхныг сурталчлах, нэг нэгэндээ талархах соёлыг дэлгэрүүлэх зорилготой “ТАНД БАЯРЛАЛАА” буланг эхлүүлсэн билээ. Энэ удаад эгэл амьдралын төлөө хатуу ширүүнтэй тэмцэн, хайрт хань таван хүүхдийнхээ төлөө тэмүүлэл дүүрэн мөрөөдөлтэй амьдарсан таксины жолооч Т.Даваасүрэнгийн гэр бүлд хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн “Шинэ Толгойт Орон Сууцжуулах Хөтөлбөр”-ийн хамт олондоо Монголын мянга мянган гэр бүлийн өмнөөс Баярлалаа гэж хэлье!


Тус компани өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан "Шинэ Толгойт төслийн хамт олон талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр албан төслийн пэйж хуудсаараа мэдээлсэнУг мэдээллийг үнэн, баталгаатай эсэхийг олон хүн асууж, эргэлзэж байгаа тул өнөөдөр /2016.03.07/ өглөө төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажуулсныг дуулгахад таатай байна” хэмээн мэдэгдлээ.

Ингэснээр ирэх дөрвөн сард ашиглалтанд орох орон сууцны хоёр өрөө байранд талийгаач Т.Даваасүрэнгийн гэр бүл орох нь баттай боллоо. Талийгаачийн хувьд хоёр жилийн өмнө “Хэн нэгэн” иргэний хөрөг нэвтрүүлэгт оролцож, өөрийн эгэл амьдралаа өгүүлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан билээ.

">

Сэтгэгдэл бичих

arrow icon