Нийтлэл 03 сарын 08, 2016

ЭМЭГТЭЙ хүнийг алдартнуудын нүдээр харахад

 

 

Эмэгтэй хүний тухайд чи гурван л юм хийж чадна: нэг бол хайрлах, нэг бол зовоох, нэг бол түүнийг урлаг болгох. Henry Miller

 

Насаа үнэнээр нь хэлдэг эмэгтэй хүнд итгэж болно. Тэрийгээ үнэн хэлж байгаа бол бусад бүх юмыг үнэнээр нь хэлнэ. Oscar Wild

 

“Би эмэгтэй хүнд хайртай. Хэр үзэсгэлэнтэйг нь, би түүнийг хэр үзэсгэлэнтэй болгож чадахаа тунгааж үзэх дуртай” Roberto Cavalii

 

Миний нас надад сайхан бэлэг өгсөн,  санаж сэтгэж  ирсэн тэр дүрдээ орох, мөрөөдөж зураглаж ирсэн шигээ эмэгтэй болох боломж олгосон. Амарч чаддаг, ажиллаж ч чаддаг, өөрөө өөртөө үргэлжийн түшигтэй, дулаан сэтгэлтэй эхнэр шиг байж чаддаг тийм эмэгтэй. Anne Lamott

 

Өнөө үеийнхэн жинхэнэ романс гэж юу байдгийг мэдэхээ больжээ. Эмэгтэй хүнийг доромжилсон ямар олон дуу гарч байна вэ? Эмэгтэй хүнийг нэг хэсэг мах мэт үзэж болохгүй шүү дээ.Хайртай эмэгтэйтэйгээ хааны гүнж мэт харьцах ёстой.Түүндээ жинхэнэ хайрын дуу, ямар нэг утга илэрхийлсэн сайхан дуу зохиож өг л дөө. Би хоцрогдсон юм ярьж байж магадгүй, гэхдээ хайртай юм бол хүндэтгэл хамгийн түрүүнд байх ёстой. Tom Hiddleston

 

Хойд зүгийг заадаг луужингийн зүү шиг л, эрэгтэйчүүдийн долоовор хуруу ямар нэг буруутан хайхаараа эмэгтэй хүн рүү чиглэж байдаг, дандаа шүү. Khaled Hosseini

 

Эмэгтэй хүн байх аймар хэцүү байж таараа, байнга эрэгтэй хүнтэй учраа олохгүй бол болохгүй жамтайгаас хойш. Joseph Conrad


 Яахаараа эрэгтэйчүүд эмэгтэй хүнд хэр сонин байхаас хамаагүй илүү эмэгтэйчүүд л эрэгтэй хүнд  сонин байдаг байна аа, ер нь. Virginia Woolf


 Би ухаантай эмэгтэйчүүдэд дуртай. Хамт гараад явж байхад хэн рүү илүү гөлрөх вэ маягийн тэмцээнд оруулах гэж байгаа биш.  Frank Sinatra


 Би эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнийг биш өөрсдийгөө ялан дийлээсэй гэж боддог.  Mary Wollstonecraft 


Эрчүүдийн хамаг учир начир, бүхий л логик эмэгтэй хүний нэг  сэтгэл мэдрэмжид дүйхгүй.  Voltaire


 Эмэгтэйчүүд дэлхийг удирддаг байсан бол дайн гарахгүй, харин 28 өдөр тутам нэг удаа асар ширүүн хэлэлцүүлэг явагдах байсан. Robin Williams


 Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хажууд байх байрандаа суугаад л, хүмүүсийн, өөрийнх нь, хүүхдүүдийнх нь, ач зээ нарынх нь хувь заяа шийдэгдэж байхад чимээгүй сонсож байдаг үе өнгөрсөн. Hillary Clinton


 Эмэгтэйчүүд нэг юманд суралцахгүй байна: Эрх мэдлийг та нарт хэн ч өгөхгүй, та нар өөрсдөө авах ёстой.   Roseanne Barr

Сэтгэгдэл бичих

arrow icon