- Ази-Европын Дээд түвшний уулзалт буюу
АSЕМ-ийн хуралд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд энэ сарын 15-наас
эхлэхээр байгааг Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Хуралд зориулж "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хөөрч, буух зурвасыг өргөтгөх, нийслэл хотод 13 гудамжийг шинэлэг хэлбэрээр тохижуулахаар төлөвлөж, зураг төслийг гаргасан байна. - Канадын Торонто хотод болж байгаа Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улс "Уул уурхайн форум" зохион байгууллаа. Форумд Засгийн газрыг Сангийн сайд, Ашигт малтмалын газрын дарга, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал нар төлөөлсөн байна. Сангийн сайд Б.Болор уулзалтын үеэр олон улсад 500 сая ам.долларын бонд гаргаж магадгүй талаар мэдээллээ. Тэрбээр "Энэ асуудлаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай өнгөрсөн долоо хоногт Вашингтон болон Торонто хотноо уулзалт зохион байгуулсан. Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гаргана" гэж онцолжээ.
- Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам.долларын зээл авахаар болсон” гэж мэдээллээ.
- Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай төсөлд хөрөнгийн зах зээлийн оролцогчид зах зээлд дэмжлэг болох заалтуудыг нэмж тусгуулахаар саналын төсөл боловсруулж байна. Өөрөөр хэлбэл Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран хувьцааны ханшийн зөрүүнээс олох орлого, ногдол ашгаас олох орлого зэргийг татвараас чөлөөлүүлэх тухай санал боловсруулж байгаа ажээ.
- БНХАУ-ын гадаад худалдаа өнгөрсөн сард 32.6 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ.
- Хөдөө Аж Ахуйн биржийн нэмэлт хувьцааны арилжаанд 41 хуулийн этгээд оролцож нийт 106 сая 350 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ.
Сэтгэгдэл бичих