Нийтлэл 03 сарын 10, 2016

Уул уурхайн мега корпораци Glencore 5 тэрбум долларын алдагдал хүлээлээ

Уул уурхайн томоохон компани болох Glencore түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж өнгөрсөн жил 4.96 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээв. Компани 2014 онд 2.3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан юм.

Группийн хэмжээнд  зэс, никель болон нүүрсний олборлолтоо бууруулсан, түүхий эдийн үнэ бага түвшинд байсан зэргээс хамаарч орлого нь 23 хувиар буурч 170 тэрбум ам.долларт хүрсэн байна.

"Швейцарт байрлах төв салбарын зүгээс группийн санхүүгийн байдлыг сайжруулахын тулд анх төлөвлөж байснаас их хэмжээний хөрөнгийг зарах болсноо мэдэгдсэн".

Өнгөрсөн оны эцсийн байдлаар компанийн цэвэр өрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурч 25.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 30 байдлаар Glencore-н цэвэр өр 29.6 тэрбум ам.доллар байсан юм. Компанийн удирдлагууд энэ жил 4-5 тэрбум ам.долларын хөрөнгийг зарж, цэвэр өрийн хэмжээг 17-18 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөж байна. Хуучин зорилго нь 2016 оны эцэс гэхэд цэвэр өрийн хэмжээг 18-19 тэрбум ам.долларт бууруулах байсан юм.

"BHP Billiton PLC, Freeport McMoRan Inc., Vale SA, Rio Tinto PLC зэрэг бусад томоохон групп Glencore шиг шийдмэг арга хэмжээ авах төлөвтэй байна."

Үүнээс гадна тэд ногдол ашгийн хэмжээг багасгаж, хөрөнгийн зарцуулалтын хэмжээг бууруулж байна. Хөрөнгөө зарах, зардлаа багасгах, өр төлөхөд анхаарч ажилласнаас хойш компанийнх увьцаа оны эхлэлтэй харьцуулахад 47 хувиар өсөөд байгаа юм

 

Сэтгэгдэл бичих

arrow icon