Нийтлэл 03 сарын 10, 2016

Хүн доромжлохоос өөр инээдтэй юм байхгүй бол амьдрал чинь гуниг болсон байна #trending #facebook

Орчин үед фэйсбүүк, инстаграм, ask.fm тэргүүтэй олон нийтийн сүлжээ хүн бүрийн хэрэглээ болсон нь эерэг сөрөг янз бүрийн өөрчлөлт дагуулж байна. Түүний нэг нь өсвөр насны хүүхэд сурагчдын дунд гардаг cyber bullying буюу интернет ашигласан кибер доромжлол, гадуурхалт юм. Жишээ нь интернет санал асуулга ашиглан хамгийн царай муутай охин, хөвгүүн тодруулах гэх мэт шоглоом их гарах болсон. Ийм шоглоом өсвөр, шилжилтийн насны хүүхдийн өөртөө итгэх итгэлд сэв суулгаж, ихэнх нь чимээгүй тэвчих, бусад хүнээс аль болох нуух гэх мэт хандлага гаргадаг. Харин бусад шиг чимээгүй тэвчиж өнгөрөөлгүй эсэргүүцлээ илэрхийлсэн ахлах ангийн охины  эсэргүүцэл орон орны хүүхэд залуусын дунд шэирлэгдсэн фэисбүүк трэнд болсныг орчуулан хүргэж байна. Энэ охины бичиж байгаачлан шоглуулж байгаа талаасаа илүү шоглож доромжилж байгаа тал нь ёс зүй, гоо зүй, хүмүүжлийн хувьд илүү асуудалтай, хөндлөнгөөс харсан хүнд ч илүү “муухай” харагддаг, Үүнийг монгол ардын ухаанд идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэнэ гэж онч мэргэн үгээр оноож ирсэн билээ. Хүн бүр өөр, хүн бүр үнэ цэнэтэй!

Ask.fm дээр 12 дугаар ангийн хамгийн матар охин хэн бэ санал асуулгыг явуулсан тэр бандид: Бусдыг доромжлохгүй л бол ямар ч өөр хөгжил хөөр байхгүй тийм амьдралтайд чинь харамслаа илэрхийлье. Намайг санал болгож, 4 дүгээр байрт оруулсан 12 хүнд: Та нарт ч бас харамслаа илэрхийлье. Намайг мэдэж авах боломжгүйд чинь. Би харахад хамгийн хөөрхөн нь биш байж магадгүй. Би давхар эрүүтэй, бас XL өмсдөг, үнэн. Надад төгс сайхан инээмсэглэл байхгүй, төгс үзэсгэлэнтэй царай байхгүй ээ. Гэхдээ би өөртөө биш чиний өмнөөс харамсч байна. Хүн доромжилж байж зугаацдаг зантайд чинь. Надтай танилцаж, илүү сайн мэдэж авах боломжгүйд чинь. Харахад хөөрхөн биш ч би бол хөгжилтэй, эелдэг, сайхан сэтгэлтэй, амьдралтай, бусдыг шүүж ялгадаггүй, бусдыг ойлгодог, тусч, ярилцаж ойлголцоход маш амар тийм хүн. Чиний жагсаалтдаа оруулсан бусад охидууд ч ялгаагүй. Гадна төрх ямар ч байдаг байлаа тэр чинь бид нар муу муухай гэсэн үг биш. Хэрвээ чиний хувьд муу муухай гэдэг ердөө царай юм бол өмнөөс чинь харамсаж байна. Гүйэ нээрээ, амьдар тэхүү.” 

#гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon