- 2015 оны байдлаар Монгол Улсын нийт өрхийн 0.28 хувийг чинээлэг өрх, 14.39 хувийг өндөр орлоготой өрх, 19.97 хувийг дунд орлоготой өрх, дийлэнх хэсгийг буюу 42.04 хувийг бага орлоготой өрх эзэлж байсан бол нэн ядуу өрх нийт өрхийн 23.33 хувийг бүрдүүлж байгааг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судалгаанд дурьджээ.
- Хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляцийн түвшин хоѐрдугаар сарын байдлаар оны эхнээс 1.2 хувиар өссөн гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас урьдчилсан байдлаар мэдээллээ.
- Түүхий эдийн ханшийн өсөлт нийлүүлэлтийн илүүдлийг бий болгох эрсдэл дагуулж байдаг болохоор зах зээлд тогтвортой өсөлт бий болоход хүндрэлтэй гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид дүгнэлээ. Ийм учраас тус банк алтны ханшийн төлвөө сөрөг хэвээр нь үлдээж, төмрийн хүдрийн ханшийн огцом өсөлтийг түр зуурынх гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна
- Ирээдүйн өв сангийн тухай хууль "Төрийн Мэдээлэл" эмхэтгэлд нийтлэгдэж, хүчин төгөлдөр болоод байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хувьд анх удаа Үндэсний баялгийн сантай болох хууль эрх зүйн орчин бүрдлээ.
- Засгийн газар, Монголбанк, Арилжааны 11 банк орон сууцны ипотекийн гэрээг байгуулсан байна. Гэрээгээр төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг байсан ипотекийн зээлийг Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын сангаас санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.
- Монгол Улсын төсвийн тэнцэл 2-р сард 258.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.Энэ нь төсвийн төсөөллөөс 480 тэрбум төгрөгөөр бага дүн юм
- Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаатай холбоотойгоор Европын Төв банк бодлогын хүүгээ 0 хувь, хадгаламжийн хүүг (-0.4) хувь болгон бууруулах шийдвэр гаргалаа. Түүнчлэн сарын бонд худалдан авалтын хэмжээг 60 тэрбум еврогоос 80 тэрбум евро болгон өсгөсөн байна.
Сэтгэгдэл бичих