Нийтлэл 03 сарын 14, 2016

Ажиллах орчин, гэр нь цэвэрхэн хүмүүс илүү аз жаргалтай байдаг

Хүн бол сэтгэлийн амьтан. Сэтгэлээсээ хэлсэн ганц үгэнд урамшин, аз жаргалыг мэдэрч чаддаг тийм л ертөнц. Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийг даган ирж буй сөрөг нөлөөний нэг нь цахим ертөнц дэх бухимдал болж. Энэхүү үнэн худал нь мэдэгдэхгүй олон таагүй мэдээллийн ертөнцөөс өөрийгөө хэрхэн хол байлгаж болох талаар Хятадын иргэн Сье Джиао (谢姣姣)-гийн бичсэн сонирхолтой өгүүлэл уншснаа түүвэрлэн орчуулж эрхэм уншигч танаа өргөн барьж байна.

Өөрийгөө таатай байлгах “ОРЧИН" бүрдүүлэх

Японы гологдлын менежментийн зөвлөгөөний багш “Орхих” гэдэг үгийг хүн үзэл бодлоо цэгцлэхтэй холбож тайлбарлажээ. Орхих гэдэг нь аливаа зүйлийг цэгцлэхээр дамжуулан өөрийгөө таньж мэдэх, сэтгэлийн асуудлаа цэгцлэх, аливаа чадварт өөрт тааламжтай байдлаар суралцах юм. Өөрөөр хэлбэл, гэрт байгаа хэрэгцээгүй зүйлсийг эмхлэхэд сэтгэл дотор нуугдаж байгаа онцгүй сэтгэгдлүүд ч мөн үгүй болно гэж тэрээр үзжээ. Энэ бол өөрийгөө аз жаргалтай болгох нэг арга.

Таны амьдардаг гэр таны дотоод сэтгэлд тусгагдсан байдаг. Гэрт байх хэрэгцээгүй зүйлсийг хаяж, заваан байгаа зүйлсийг цэвэрлэж, цэгцгүй байгаа зүйлсээ цэгцэл. Цэвэрлэгээний явцад бидэнд дарамт болж байсан сэтгэлийн асуудлууд, санаа зовоож байгаа зүйл үгүй болно. Цэвэрхэн орчинд бидний сэтгэлийн соронзон талбай мөн баяр жаргалтай болж өөрчлөгдөнө.

Харвард Бизнесийн сургуулийн судалгаанд: Аз жаргалтай, амжилттай яваа хүмүүсийн амьдардаг орчин цэвэрхэн, эсрэгээрээ аз жаргалын мэдрэмж багатай хүмүүсийн амьдардаг орчин заваан замбараагүй байв. Их бага хамаагүй амжилт гаргаж байгаа бизнесменүүдийн ажлын орчин цэвэрхэн, эсрэгээрээ амжилтгүй яваа бизнесменүүдийн ажлын орчин тааруу байсныг дурдаад тухайн хүний амьдарч буй гэр дотоод сэтгэлийнх нь тусгал болохыг дурджээ.

Өрөөний зохицсон тохижуулалт хүнд гайхалтай мэдрэмжийг төрүүлээд зогсохгүй хүмүүс хоорондын ааш араншин зохицоход нөлөөлж, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлнэ. Өрөөний зай бага, гэрлийн тусгал муутай бол цайвар өнгийн гэрлийг сонговол хүнд өрөө том, цэлгэр мэдрэмжийг төрүүлнэ. Бид өөрийн дуртай зүйлсийг хэрэглэж байхдаа аз жаргал, баяр баяслыг мэдэрдэг болохоор өрөөгөө ч үүнээс гадуур орхиж болохгүй. Цонхны хөшиг, сандал, өлгүүр, дэрээ ч мөн өөрийн дуртай өнгө, загвараар сонгоорой.

 

Үргэлжлэл бий

Сэтгэгдэл бичих

    • Xvн бол хvн, " адгуус амьтан" биш шvv дээ
    • 2016-03-18

    Xvн бол хvн, ' адгуус амьтан' биш шvv дээ

arrow icon