- Дулааны цахилгаан станцуудын 2015 оны санхүүгийн гүйцэтгэл ашигтай гарсан тухай Монголын Хөрөнгийн биржээс мэдээлэв. Эхний ээлжинд Монголын Хөрөнгийн биржээс II болон III Дулааны цахилгаан станцын тайланг танилцууллаа. Дулааны III цахилгаан станц 2015 онд 462 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж, төлөвлөгөөнөөс давсан гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна Дулааны II цахилгаан станц өнгөрсөн онд 169.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
- Төрийн банк гуравдугаар сарын 15-наас эхлэн малчдад жилийн 10 хувь, сарын 0.8 хувийн хүүтэй зээл олгож эхлэх гэж байна. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг Засгийн газраас гаргаж байгаа юм. Ингэхдээ 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж, Төрийн банкинд 3 хувийн хүүтэй зээл хэлбэрээр олгохоор болсон талаар УИХ-ын дарга З.Энхболд мэдээллээ.
- Экспортын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг эрдэс бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний хоѐр сард 460 гаруй сая ам.доллар болсон гэж Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас мэдээллээ. Эрдэс бүтээгдэхүүний экспортын дүнгээс харахад зэсийн баяжмал, молибдены хүдэр болон баяжмал, мөн тунгаасан зэсийн экспорт биет хэмжээгээрээ өссөн байна. Алтны биет хэмжээ 35 орчим хувиар буурч, 63.5 сая ам.доллар болсон байна. Харин төмрийн хүдрийн орлого 65 гаруй хувиар агшиж, 16 сая ам.доллар болжээ.
- Хятадын засгийн газар нүүрсний импорт, үйлдвэрлэлээ багасгаж, төрийн өмчийн компаниудад бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ.Засгийн газрын зүгээс ирэх гурван жилд шинээр нүүрс олборлолтын зөвшөөрөл олгохгүй гэдгийг мэдэгдсэн юм. Хятад улсад өдгөө 11 мянга орчим уурхай ажилладаг бөгөөд өнгөрсөн 2015 онд 3.7 тэрбум тонн нүүрс олборлосон байна.
- Олон улсын 278 хөрөнгө оруулагч нэгдэн “Volkswagen” компанийн эсрэг гомдол мэдүүлж, 3.3 тэрбум евро нэхэмжиллээ.
Сэтгэгдэл бичих