Нийтлэл 03 сарын 16, 2016

Goldman Sachs: 2016 онд Хятадад 700 тэрбум ам.долларын хөрөнгийн гадагшлах урсгал явагдана

 2016 онд Хятад улсад 700 тэрбум ам.долларын хөрөнгийн гадагшлах урсгал бий болно гэж Goldman Sachs банк мэдэгджээ. Гэвч тус банкны үзэж байгаагаар энэхүү үзэгдэл нь валютын ханшийн хямралыг авчрах хэмжээний биш гэж үзэж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс тус асуудалд туйлын болгоомжтой хандаж байгаа ч Goldman банк Хятад улсын капиталын гадагшлах урсгал 2013 оноос нэмэгдэж валютын нөөцийг их хэмжээгээр бууруулсан ч санаа зовоох асуудал болчихоогүй байна гэж мэдэгджээ. Хятадын эдийн засагт томоохон сөрөг нөлөө ажиглагдаж эхлэвэл тус хүндрэлийг шийдвэрлэх хэмжээний гадаад валютын нөөц Хятадын Ардын Банкны нөөц хөрөнгөнд бий гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн хэдэн жилд Төвбанкны валютын нөөц хурдтай багассан ч засгийн газрын зүгээс дотоод валютrenminbi-н ханшийн уналтаас сэргийлэн ам.доллларыг их хэмжээгээр худалдаж авах бодлого баримталж байгаа юм.

Хоёрдугаар сард Хятадын Ардын банкны танилцуулсан тайланд валютын нөөцийн хэмжээ нэг сарын дотор түүхэн дэхь хамгийн их хэмжээгээр буурч 4 триллон ам.долларт хүрсэн бөгөөд уналт одоог хүртэл үргэлжилсээр байна.

Валютын нөөцийн энэхүү уналт нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж эдийн засгийн хямралыг дагуулж магадгүй хэмээн шинжээчид дүгнэж байгаа бол Goldman Sachs банк одоогоор энэ нь хямрал дагуулах хэмжээний асуудал биш, валютын нөөц хүрэлцэхүйц хэмжээнд байгаа хэмээн мэдэгджээ. Үндэслэлээ дараах шалтгаанаар тайлбарласан байна.

  •  Импорт: Олон улсын валютын сан нь гурван сарын хугацааны импортын дүнгээр валютын нөөцийн зохистой байдлыг тодорхойлдог.Хятадын гадаад валютын нөөц нь 22 сарын импортын дүнтэй тэнцүү хэмжээнд бий.
  •  Богино хугацаат өр, валютын нөөцийн харьцаа: Энэхүү харьцаа үзүүлэлт нь нөөцийн зохистой түвшинг тодорхойлоход нийтлэг ашиглагддаг Greenspan-Guidotti хууль юм. Нөөц үзүүлэлт богино хугацаат өрийг барагдуулахад 100% бүрэн хүрэлцэхийг эсэхийг харуулдаг. Одоогийн байдлаар Хятад улсын гадаад валютын нөөц богино хугацаат өртэй харьцуулахад 300%  буюу хангалттай хүрэлцэхүйц хэмжээтэй.
  • Нийлмэл арга: ОУВС нь эрсдэлийн үзүүлэлтүүд багтсан нийлмэл аргачлалаар валютын нөөцийн зохистой түвшинг тодорхойлдог. Үүнд богино хугацаат зээллэг, багцын өр зээл, экспортын орлого, бараг мөнгө, валютын ханшийн зохистой түвшин зэрэг үзүүлэлтүүд багтдаг. Нөөцийн хэмжээ дээрх үзүүлэлтүүдийн харьцаа 100-150% байвал зохистой гэгддэг бөгөөд одоогоор тус улсын нөөц буурч 100-150% гэсэн хязгаарт орсон байна. 

Goldman-ны зүгээс Хятадын валютын нөөцийн талаар эерэг байр суурь мэдэгдэж байгаа бөгөөд гол нөлөөлөгч үзүүлэлт нь бараг мөнгө болон M2 мөнгөний нийлүүлэлт аж. Бараг мөнгө нь дотоод валютаар хийгдэж байгаа дотоод худалдааг хэмждэг бөгөөд энэ нь бодит бэлэн мөнгө биш ч гэлээ банкны данс, хөрөнгө оруулалтын сангуудад байршиж буй хөрөнгө юм. Банкны үзэж байгаагаар Хятадын бараг мөнгө одоогоор тийм сайн үзүүлэлттэй биш  ч валютын нөөц бараг мөнгөний 18%-тай тэнцүү байна. Энэ нь ОУВС-н шалгуур үзүүлэлт болох 20%-тай бараг тэнцүү үзүүлэлт тул санаа зовоох асуудал хараахан болоогүй байна гэжээ.


 
 
 
Эх сурвалж: http://uk.businessinsider.com/

Сэтгэгдэл бичих

arrow icon