Нийтлэл 03 сарын 16, 2016

Би бол гадаадад ажилладаг чадварлаг монгол залуусын нэг л ТӨЛӨӨЛӨЛ

Нэг мэдсэн чинь ажилд ороод 4 жил болж. Нэг талаас бодоход, 4-өөс олон жил өнгөрсөн ч юм шиг, нөгөө талаас бодоxод зүгээр л хөгширч байгаа юм болoв уу ч гэж бодмоор. Тэгээд тийм ч урт  хугацаа биш ч гэсэн 4 жилд юу хийснээ эмхэтгэмээр санагдаад, нэлээд нуршуу, хүүрнэсэн юм биччихлээ. Би монгол хэлээ бараг л ашиглаад байдаггүй учраас, үг үсгийн алдаа, зөв бичих дүрмийн алдаа гаргах нь их байх. Тэр болгонд минь уучлаарай.

Би уул нь бизнес, эдийн засаг, дата анализийн хэл эд нараар их сургуульд сураагүй л дээ. Нийгмийн шинжлэх ухааны тэнхимд, салбартаа Япондоо тэргүүлэx профессорын удирдлага дор сэдлийн талаар судалгаа хийж, нийгмийн сэтгэл судлалаар баклаврын зэрэг хамгаалсан. 2 дугаар дамжаандаа хөдөлмөр эрхлэлтийн талаарх хичээл дээр Япон бол хамгийн ажиллахад хэцүү орнуудын нэг, илүү цагаар ажиллуулдагаараа байнга дээгүүр жагсдаг, гадаадын хүмүүст ээлгүй, япон хэл дээр л бүх юм явагддаг, дээрээсээ доошоо дарамт шахалт өндөр, амиа хорлолтоороо толгой цохидог, ёстой цусыг чинь сорно шүү л гэсэн ойлголт авсан. Яагаад ч юм, япон компанид л ажиллаад үзвэл, дараа нь хаана ч ажилласан ч амар болох юм шиг санагдаад төгсөөд ажиллахаар шийдсэн. Японд оюутнууд, 3-р күрсийн эхнээсээ эхлээд 30 гаруй компанид өргөдөл материалаа явуулж, хариу авбал шалгалт өгч, дунджаар 4,5 үе шаттай ярилцлага өгч байж ашгүй нэг компанид тэнцдэг. Ажилд орно гэж тусгай костюм пинжаак цүнx гутал авна, үс гэзгээ даруухнаар засуулна, хэрхэн зөв ярилцлага өгөх талаар олон ном уншина. Олон удаа ажлын дадлага хийж, семинарт оролцдог. Ер нь бол хичээлээсээ илүү анхаарал хандуулдаг, бүхэл амьдралыг нь шийддэг тусгай үе юм. Яагаад гэвэл уламлжлал ёсоороо бол япон компаниуд үндсэн ажилтнаа халдаггүй, цалин пүнлүү нь чадвараас илүүтэйгээр ажилласан жилээр дагаж өсдөг, нэг тэнцсэн л бол насаараа санхүүгийн зовлонгүй амьдарч болно. Нэг гэм нь, шинэ ажилтны цалин  бусад өндөр хөгжилтэй орнуудыхаас муу, гэхдээ 40 нас гараад эхлэхээрээ нэлээд өндөр болдог.  Гэхдээ энэ уламжлал нь глобалчлалын энэ үед бага багаар өөрчлөгдөж байгаа.

Тэр ч яахав, би 30,40 компанийн танилцуулгад сууж байгаад, Ракутэн гэж ганцхан компанид л өргөдөл өгсөн. Цахим бизнесээрээ Япондоо номер нэг, гадаад орнуудад бизнесээ өргөтгөх эрмэлзэлтэй, уламжлалт япон компани шиг  мөртлөө япон  биш хүмүүс ажилд авах хүсэлтэй, компанийнхаа үндсэн хэлийг англи  болгох зорилготой гэх зэрэг нь  миний сонирхлыг татсан юм. Монголд байгаа та бүхэн манай компанийн бүтээгдэxүүнийг хэрэглэж үзсэн л байх, Viber гээд ухаалаг утасны аппликэйшн байгаа. Япон найз нартаа намайг тэнэг юм уу хаашаа юм, ганцхан компанид л өргөдөл өгөх эрсдэл өндөртөй, тэнцэхгүй бол яах юм, нэмж өөр компаниудад өргөдөл явуул гэж зөндөө л хэлүүлсэндээ. Яахав хэдэн ярилцлага өгсөн, онлаин шалгалтыг нь хэдэн найз нартайгаа хамт өгөөд сүүлийн ярилцлагад орохоор болов. Сүүлийн ярилцлага  үнэн сонирхолтой болсон. Анх менежер түвшний хүмүүс надаас ярилцлага авсан, тэгээд цаашаагаа ярилцлага авдаг хүмүүсийн зэрэг хэргэм нэмэгдээд л байсан. Тэр сүүлийнх нь бол компанийн удирдах зөвлөлийн нөхөр байлаа. Уул нь ийм өндөр зэрэгтэй хүний өмнө энгийн япон оюутнууд сандарна, айна, гацна. Миний өмнө ярилцлаганд орсон залуугийн сүнс нь зайлсан гэмээр царайтай байсан. Өрөөнд нь яваад ороход хачин ганган костюм өмссөн, 40 эргэм насны их цэвэрхэн ах сууж байлаа. Надтай мэнд зөрүүлээд, чиний өмнөх ярилцлагуудын үнэлгээнүүдийг уншсан, чамайг би ажилд тэнцүүлчиxлээ, xоёулаа гоё юм ярья гэж авдаг юм даа. Тэр ах залуудаа Final Fantasy гэсэн хит цуврал тоглоом хийдэг компанид бизнес менежер, тэгээд Япондоо алдартай Exile хамтлагийг байгуулсан гэх мэтчилэн янз янзын юм хийж үзсэн маш сонирхолтой хүн байлаа. Ингээд Ракутэний армийн нэг цэрэг болов. 21 настай байлаа.

2012 оны 4 сар.  Токио хотын Шинагава дүүргийн нэгэн шилэн өндөр барилгад өөртөйгөө адилхан 300 гаруй шинэковуудтай ажилд ороод, хүнтэй хэрхэн мэндлэх, утасны дуудлагад  зөв хариулах, гадны зочныг хэрхэн дагуулж явах, зочныг  цахилгаан шатанд хэрхэн суулгах, 10,000 ажилтантай байгууллагынхаа 1 давхарт үүдний жижүүр хийх, гудамжинд бүтээгдэхүүн зарах, Япон даяар дэлгүүр хоршоонуудаар явж компанийнхаа шошго логог солих, огт хэрэглэж үзээгүй бүтээгдэхүүний талаар утсаар худалдан авагчдад тайлбар хийх гэх мэтээр хүний гар хөлийн үзүүрийн ажил хийж эхэлж байж билээ. Өдөр болгон ажил дуусахаас өмнө дарга руугаа тэр өдөр юу хийж бүтээснийхээ талаарx нарийн тайлан заавал явуулдаг байлаа. Дарга зооллттой уншаад, хариу бичдэг байсан шүү. Хагас жилийн хугацаанд иймэрхүү шинэ ажилтны сургалтаа дуусгаад,  Ракутэны 50-иад охин компаниудад хуваарилагддаг. Хүссэн компанидаа орно гэж бараг гонжийн жоо, хүний нөөцийнхөн цаагуураа шийдчихдэг юм. Ракутэн тэр үед Канадын номер 1 цахим номын үйлчилгээ болох Кобо гэдэг компанийг 300 сая америк доллараар дөнгөж худалдаад авсан байж билээ. Номонд хорхойтой наддаа ёстой л мөрөөдлийн компани юм. Японд үйлчилгээг нь эхлүүлнэ гээд бөөн юм болж байлаа. Над шиг юугаа ч мэдэхгүй шинэхэн цэргийг, шинээр эхэлж байгаа бизнест яг оруулж харагдаач гэсэн хариулт хэдэн хүнээс ч сонссон. Намайг  сургалтанд байхад л Кобо Япон дахь үйлчилгээгээ дөнгөж  эхлүүлж.байсан болохоор.

Олон сар рекламдсан боловч  асааж болдоггүй цахим ном уншигч, худалдаад аваад уншчихмаар ч ном байхгүй цахим дэлгүүртэй эхэлсэн учраас, Японы худалдан авагчид дунд үүнээс илүү муу үнэлгээтэй үйлчилгээ байсангүй. Амазон  бол ерөнхийдөө дэлхий дээрх хамгийн том цаасан болон цахим номын онлаин дэлгүүр. Японд нэвтрэхээс нь өмнө манай компани яарч сандарч бүтээгдэхүүнээ гаргаад, байж болох хамгийн хүнд байдалд орж билээ. Тооцолсноос хэд дахин их хэмжээгээр худалдан авагчид утасдаж, секунд тутам гомдол ирээд байсан учир мань мэтийн шинэхэн гарууд ажилд дайчилж байж билээ.Тэр үед Японд ирсэн Канадууд нь Япон хэл мэдэхгүй учраас, Англи Япон аль алинаар нь төвөггүй ярьдаг нөхдөөр худалдан авагчдын гомдлуудыг ангилж хуваарилуулах хэрэгтэй байсан учраас би гэдэг хүн өөр 3 нөхрийн хамт сонгогдоод, Ёкохама хот дахь салбарт сараар ажиллахаар боллоо. Өдөржин хүний гомдол сонсоно, тэгээд сонссон болгоноо англи хэл руу хөрвүүлж, ангилаад Канад даргадаа мэдэгдэнэ. Кобог Японд нэвтрүүлэх гол хариуцлагатай дарга нь явж явж ажилд ороход надаас хамгийн сүлд ярилцлага авсан нөхөр болж таарлаа. Ажил нь бүтээгүй учраас ч юм уу, мань эр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан гэсэн мэдээ ч дууллаа. Компани нь бүтэхгүй бол захирал нь өөрийн албан тушаалаас буудаг япон заншил ч гэхүүдээ. Тэгээд түүнийг орлосон нөхөр миний ажиллаж байсан газар нэг удаа ирсэн юм. Кобод хүн хүч дутаж байна, сар ингэж суусан чам шиг мэдлэгтэй хүн одоо ховор учраас, манайд орооч! гэсэн хүсэлт авлаа. Би мэдээж л ОК гэлээ. Мань эр тэр дороо Токио дахь хүний нөөц рүү утасдаж намайг өөр дээрээ авахаар болсон юм. Тэгээд л миний тамтай гэмээр амьдрал эхэлсэн юмдаа.

Токиод буцаж очоод, шинэ ажилтнуудын  ажил хуваарилалтад орлоо, би өөрийгөө хаана орохоо аль хэдийнээ мэдэж байсан учир чимээгүй л байлаа. Кобод орчихдог, ёстой хамгийн тэнэг газар ажилд оржээ гэж нэлээд хэлүүлсэн шүү. Тэр үед Кобо, манай Ракутэний ерөнхийлөгчийн хамгийн их анхаарлыг татсан бизнес байсан учраас, мань эр өөрийнхөө офисс байдаг давхарт Кобог байрлуулсан юм. Хироши Микитани. Хувиараа компани эхлүүлээд Японы номер 3 баян хүн болсон , эхнэр нь хүртэл топ 20т ордог, мань эр Японы ерөнхий сайдад стратегийн зөвлөгөө өгдөг ёстой л чухалмаа хүндээ. Япон компани бол ёстой даргын эрхэт ёс, би явж явж хамгийн доод түвшний ажилтан, миний хажууд мань эр компани дотроо амьд бурхан шүү. Мань эр юу хэлнэ, тэр нь сар болгон плакат дээр хэвлэгдэж компанийн булан болгонд хадагдана. Тэгээд тэр хүний дэргэд энгийн япон ажилчин бол эрлэгийн элч ирсэн юм шиг л ажиллана. 14 давхарт анх хөлөө тавиад шууд л маркетингийн ажилд зарагдсан даа. Уул нь Япончууд шинэхэн ажилчиндаа юу хийхийг нарийн заадаг юм. Надад тэгж зааж өгөх завтай хүн байхгүй байлаа. Кобо аль болох хурдхан худалдан авагчдын үзлийг өөрчлөхгүй бол, бизнэс маань хэзээ ч сэхэхгүй учир Ракутэн авч чадах бүхий л арга хэмжээг авч байж билээ. Групп компанийн хамгийн шилдэг гэгдэх хүмүүсийг нэг дор суулгаад, ёстой л ажиллуулахыг үзүүлж байлаа. Би бол бүх төрлийн ажилд гар бие оролцоно, яг өөрийн хариуцсан гэмээр зүйл байсангүй. Өглөө 8-аас өмнө ирж, өмнөх өдрийн борлуулалтыг эмхэтгэж бүх ажилчдад бэлдэнэ. Маркетингийн үйл ажиллагаанд зориулж худалдан авагчдын цэс бэлтгэнэ, үйл ажиллагааны үр дүнг бэлдэнэ, төхөөрөмжийн цахим борлуулалт, дэлгүүрүүд дэx борлуултын судалгаа, гүүгл фэйсбүүк дээрх зар дээр ажиллах гэх мэтчилэн юм юм л хийдэг байж билээ. Тэгээд нэлээд хэдэн сар  100 илүү цагийн ажил хийж, хүний нөөцийхөнд загнуулж, нэмж даргадаа загнуулж байж билээ. Хамгийн ихдээ сардаа 120 цаг илүү ажиллаж үзсэн шүү. Хүн өдөрт 8 цаг ажилладаг буюу нэг долоо хоногт 40 цаг ажилладаг. Би нэг сардаа нэмээд 3 долоо хоногийн илүү ажил хийгээд байсан гэсэн үг.

Ийм их ажиллаад тэнэг юм уу хаашаа юм гэж та бодож магад, гэхдээ би ажилд орохоосоо өмнө ийм л болох байхаа гэж төсөөлж байсан. Дарга нар өөрсдөө хүнд их ажил өгчихөөд, дараа нь их ажиллаж байна гэж загнах байх гэж гадарлаж байсан. Япон худалдан авагчдад зориулж маркетинг хийж, Япончуудтай хамтран ажиллаж байгаагаас хойш мэдээж над шиг тэнд төрж өсөөгүй хүнд ажил дээр хүнд хэцүү, дарамттай үе зөндөө л байсан. Ямар нэгэн үл ойлголцол болон асуудал үүсвэл, би мэдээж бусад ажилчдаасаа зөвлөгөө авдаг, учраа ололцдог. Бүгдээрээ ойлголцож байж л ажлаа хүссэнээрээ бүтээнэ шүү дээ. Би ямар нэгэн ажил авбал түүнийгээ улам хялбар хурдан аргаар хийх дуртай. Дараа нь ч надаа хэрэг болсон. Тэр өвөл манай гол өрсөлдөгч Киндл гэсэн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. Бүтээгдэхүүнд нь өөлөх юм юу ч байхгүй учир, шууд л хит бүтээгдэхүүн болсон. Эсрэгээрээ, манай компани бүх төрлөөр юм хум хийж үзээд байдлыг өөрчилж чадаагүй. Манай дарга нар бөөн стресс, мань хэдээс гайхамшиг бүтээхийг шаардаж шахаж байж билээ. Дарамтан дор хүмүүсийн бие муудна, эмнэлэгт хэвтэнэ, уйлна бархирна, ажлаа хаяж явна. Би тэгээд тэр дунд хамгийн шинэков учраас бас зүгээр байж чадаагүй. Нэг удаа, борлуулалтын нэг од дарга нөхөр надаас 6 цагийн дотор шинэ кампанит ажил бэлэн болго гэж ямар ч санааа оноо асуултгүй надаас шаардсан юм. Бүтээх гэж нэлээд гүйсэн л дээ, тэгсэн манай эргэн тойрныхон намайг угаасаа бүтэхгүй юманд гүйгээд яахав, өөрийнхөө үндсэн юмаа хий л гэлээ. Бид хэд тэр даргад хэлчихнэ, битгий санаа зов гэхээр нь тэглээ. Тэгээд орой 8-ын үед нөгөө дарганцар орж ирээд мэйлээ шалгаад, намайг дуудлаа. Дуудаж гаргаж ирээд олны өмнө намайг ажил хийх чадваргүй гадаад, ёстой ажил байтугай гудамжны хулгианууд хэлдэггүй үгээр намайг доромжилсон доо. Би тээд тоохгүй зогсоод л байв, ямар би буруу юм хийсэн юм биш. Олон юм донгосоод хүн цохиод авах юм болов уу л гэж жоохон бэлтгэлтэй байсан. Тэгсэн чинь мэдээж япон хүн юм чинь, тэгж хүн амьтанд гар хүрдэггүй л юм байна лээ. Хамгийн инээдтэй нь тэр дарганцарын өөдөөс намайг өмөөрөx ямар ч хүн байгаагүй. Цаг нь тулахаараа хүмүүс аминдаа л хайртай юм чинь яахав дээ. Тэгээд шинэ он гарав. Манай бизнес угаасаа бүтэхгүй нь ойлгомжтой мэт болж, энд тэндээс татаж ажиллуулсан хүмүүсийг буцаав. Хэт их дарамтанд байсан гарууд нь аль хэдийнээ ажлаасаа гарсан байв. Би анх 8 хүнтэй маркетингийн багт байсан бол одоо хоёулхнаа л үлдсэн байв. Тэр надтай үлдсэн хүн нь ой ч хүрээгүй хүүхэдтэй эгч, ажлаас өдөр болгон 5 гээд гараад явах эрхтэй, гэрээсээ ч ажиллах эрхтэй хүн байв. Ажлаас өөр санаа зовох юмтай хүн ондоо шүү.

Тэгээд л миний шинэ амьдрал эхэлсэн юмдаа. Надаас өөр маркетингийн нарийн юм хийж чадах ажилтан байгаагүй учир, надаа 2013 оны 2 сарын хамгийн гол цахим номын гүйлгээний маркетингийн кампанит ажлыг даатгасан юм. Ёстой хагас жил хамаг  амьтны гар хурууны үзүүрт ажил голохгүй юу эсийг хийсний ачаар  надаа мэдэхгүй юм байсангүй. Би гэхдээ бас л гэнэн байж дээ. Миний ашигласан график дизайны компани, захиалсан цахим хуудсыг буруу кодлосон болж таараад, хямдралын хуудас ихэнх худалдан авагчдад харагдаагүй, миний төлөвлөсөн борлуулалт бүтсэнгүй. Дараа нь дарга нарт тайлан тавина гэж ёстой тал талаас тасдуулж дууссан даа. Тэгээд хийсэн алxам болгоноо тэмдэглээд, хаанаас яаж алдаа үүссэн бэ гэж бодож олоод яаж засаж сайжруулах алхамуудаа тооцоолсон. Дарга нар 3 сард дахин надад боломж олгож, би ёстой л дахиж алдахгүйгээр тооцоолж, гүйцэтгэж, хүссэн борлуулалтаа авж чадсан. Борооны дараах солонго болсон доо. Бүx дарга нар баярлаж, Микитани захирал хүртэл баярласан гэсэн мэдээ дуулсан. Мэдээж би шинэхэн цэрэг учир хамаг коко үнэлгээг дээгүүр албан тушаалтнууд л авна шд. Хүний амьдрал тийм л юм чинь. Цагийн юм цагтаа. Тэр үед менежер маань ажлаас гарч нэг хуульч залууг миний менежерээр тавив. Мань эр ямар юмных нь маркетинг мэдэхэв. Өмдгүйгээс өмд цоорхой гэгчээр, мань эр надтай нийлж маш олон шийдвэр гаргана. Миний санаа оноог  сайн сонсоно. Токиогийн их сургуулийн хуулийн тэнхимийг дүүргэсэн Япондоо жинхэнэ хамгийн элитдээ тооцогдох залуу гэсэн шиг, юм хумыг нарийн ширийн харж ойлгодог нөхөр. Би тоо баримтыг нь гаргаад санаа гаргавал, мань эр намайг шууд л дэмжинэ. Надаа бүүр их хариуцлага өглөө. Тэндээс эхлээд л миний амьдрал 180 градус эргэсэн дээ. Өмнө нь Ракутэний сонгодог маркетингийн кампанит ажлууд бүтдэггүй байсан учрыг би ойлгосон юм. Нээх нарийн нууцаа хэлэлтгүйгээр тайлбарлавал, би цахим бүтээгдэхүүнд зориулж нэг кампанит ажил бодож олсонюм. Тэндээс эхлээд бид сар болгон борлуулалтаа 20 хувиар нэмэгдүүлж чадсан. Намайг олны өмнө доромжилж байсан нөхөр намайг гайгүй явж байгааг мэдээд над руу долигонож гүйж ирдэг болсон. Дараа нь миний санааг дуурайх гэж оролдоод бүтээгүй, удалгүй өөрөө ажлаасаа гарсан. Мэдээж надаас дараа нь уучлалт гуйсан л даа. Явж явж сайн хүн л болж таарна шд.

Би 300 нөхдийн хамт ажилд орсон. Тэднийхээ дундаас хамгийн түрүүнд шинэков биш хүмүүст өгдөг компанийн шагналыг авсан. Японы хамгийн том хэвлэлийн компанийн нэг тэмцээнд миний хийсэн кампанит ажил 2 дугаар байрны шагнал авсан. Ракутэн долоо хоног бүр Мягмар гарагт  бүх компаниараа хурал хийдэг юм. 10,000 хүн оролцдог томхон хурал. Би долоо хоног болгон тэр хурал дээр Кобо компаниа төлөөлж борлуулалтаа танилцуулдаг болсон. Голцуу 40-өөд насны өндөр албан тушаалтнууд л үг хэлдэг байхад, 23тай би гэдэг нөхөр байнга гарч үг хэлдэг байж билээ. Намайг тэгээд Ракутэн дотор таньдаггүй хүн байхаа больсон. Кобо маань гайгүй болж байна гэж Микитани захирал үнэлж, бид хэдийг хоолонд оруулж байж билээ. Бүгдээрэээ Микитанигаас айдаг учраас намайг нэг ширээнд суулгаж байж билээ. Тэрбумтан хүнээр хоолонд даалгаж үзсэн дээ. Гол нь би тэр үед цээжээ балбаад зүгээр сууж үзээгүй, өдөрт 7 цаг унтаж амрахаас бусад цагт ажил дээрээ яаж ажлаа сайжруулах вэ гээд байнга анализ хийнгээ ажилладаг байлаа. Миний хийсэн кампанит ажлуудыг манай өрсөлдөгч нар маш сайн хуулдаг байж билээ. Амазон хүртэл миний хийсэн юмыг нэг хоногийн дотор дуурайгаад хийчихнэ. 2013 оны эхэн үеийн судалгаагаар, Кобо маань Японы цахим номын зах зээл дээр 5 билүү 6-р байранд ордог байсан юм. Жилийн дараа бид 2-т орсон байсан. Бид нэг сарын борлуулалтаа жилийн дотор 6 дахин өсгөж чадсан. Намайг анх Кобо-д орлоо гэхэд өрөвдөж байсан зарим нөхөд, 2014 оны эхэн үе гэхэд бүгдээрээ аймаар худлаа 180 градус эргэсэн дээ. Гайгүй явж байхад хүмүүс нээрээ л ондоогоор хардаг юм байна лээ.

2014 онд компанийн дотоод зохион байгуулалт өөрчлөгдөж, над дээр нэг өөр менежер ирлээ. Мань эр надаа үнэн дургүй, гайгүй явж байгаа хүнийг яаж дэгээдэж унагах вэ л гэж ажиллана. 35 настай, метр жартай, ганц бие эр, олон жил хичээсний эцэст менежер болоод явж байхад нэг муу би гэдэг хүн замд нь дараа болсон байх даа. Нээрээ компани том байх тусмаа, давхраа нэмэгдэнэ, тэгээд хүнд суртал нэмэгдэнэ, улс төржинө. Мань эр мэдээж надаас хэргэм зэргэм өндөр гэдгээ харуулах гэсэн шиг хэрэггүй зүйл байнга хийлгэнэ, албаар хэрэггүй зүйл нэмж хийлгүүлчихээд, хүнийг яагаад муу хийснийг гайхна. Би тэр үед сарын цахим номын гүйлгээний 80%ийг оруулж ирдэг кампанит ажлуудыг хардаг ажилтай болсон байсан. Тэрнийг мэдсээр байж надаар албаар өөр хамааралгүй юм хийлгэнэ. Зиак ёстой л тэвчээрийн хязгаартаа хүргэх шахсандаа. Мань эр намхан учраас өндөрт минь дургүй,  суулгаж байж миний дээрээс харж ярина. Хурлын өрөөнд дуудаж оруулж, хүмүүсээс тусдаа надаа уурлана уцаарлана. Зүгээр учраа ольё гэж нэлээд л хэлсэн дээ. Би тэр үеийн бизнесийн захиралдаа менежерийнхээ талаар  мэдэгдлээ. Захирал хүртэл тэр хүнтэй ажиллах хэцүү байна, чи жоохон гүрийгээд учрыг нь ол гэлээ. Явж явж, тэр менежер нөхөр муухай ааштайгаараа энд тэнд алдартай болж таарлаа. Мань эр намайг өөрийнхөө талдаа оруулах гэж  байнга сайн ажиллавал багийн менежер болгоно гэж амлана. Өөрөөр хэлбэл би тэр хүний хүссэн болгоныг хийвэл тийм болгоно гэж байнга амлана. Даанч надаа тэр хүний зан ааштай тааруулж байгаад байх хүч тэнхээ байсангүй. Өдөрт 5,6 цаг унтаад, бусдад нь ажилладаг хүнд бас хязгаар байна даа.

Би дээр хэлсэн дээ, япон компанийн шинэ ажилчдын цалин муу гэж. Намайг ийм их амжилттай ажиллаад, цалин пүнлүү асар нэмэгдсэн байх гэж та нар бодож байгаа байх. Зиак, ёстой гонжийнжоо доо. 2 жил ажилласны эцэст миний сарын цалин 2,000 иенээр л нэмэгдсэн. Монголоор 40,000 төгрөг хүрэхгүй. Ракутэн дотроо олон охин компанитай, хаа нэгтээ ажлын орон байр байвал хүсэлт гаргаад тийшээ нь шилжиж болдог юм. Надаа тэр менежер нөхөртөй зууралдаад, хажуугаар нь өндөр хариуцлагатай ажил хийж стресстэж байснаас цалиндаа таарсан ажил хийе гэж бодоод ажлаа солих хүсэлт гаргасан юм. Ракутэнгийн Marketing research буюу маркетингийн судалгаа, онлаинаар анкет авдаг үйлчилгээ байдаг юм. Би угаасаа нийгмийн шинжлэх ухааны хүн, миний мэргэжлийн хүмүүс иймэрхүү газруудад ажилладаг. Кобогоос гарлаа гээд манайхан ёстой бөөн юм болж билээ. Миний хийдэг байсан ажлыг 5 хүн хувааж авсан. Өөрөөр хэлбэл би 5 хүн шиг ажилладаг болж таарсан. Баахан хүмүүс хамт уйлж инээж дуулж үдэж гаргасандаа. Шинээр компанид орлоо, намайг тэнд сайхнаар угтаж авсан. Судалгаа хийдэг компани учраас ухаалаг ажиллахыг шаарддаг. Миний өмнө байсан газраас тэс ондоо гэxүү дээ. Өдөр болгон Японы янз янзын салбарын компанийн захиалгаар, олон зуун мянган хэрэглэгчээс онлаинаар санал асуулга хураана. Эхлээд судалгаагаа нарийн бэлдэнэ, бид яг юуг мэдэхийг хүсэж байна вэ, тэр нь энэхүү санал асуулгад багтаж байна уу, асуултууд логик дараалалтай байна уу гэх мэтчилэн нарийн ширийн юм хийнэ гэж жигтэйхэн. Санал асуулгынхаа эхийг бүрдүүлвэл, хааяа Хятадад байдаг компанид захиалж хийлгэнэ. Санал асуулга авах хэрэглэгчдээ тэр санал асуулгандаа тааруулж явуулна. Санал асуулга хураасны дараа тоон анализ хийнэ. Тэр нь хангалттай бол захиалга өгсөн компани руугаа илгээнэ. Нягт нямбай байдал шаардсан их нарийн ажил хийж билээ.

Гэхдээ миний тайван өдрүүд хоромхон зуурых  л байсан. Намайг Японы Кобогоос гарсныг мэдээд, Канад дахь Кобогийн төв офисийн захирлаас  Канадад ажиллуулах хүсэлт гаргасан байв.  Өдийг  хүртэл зөвхөн Японы зах зээлд ажилласан хүн, олон улсын тавцанд хүчээ сорьж үзээч гэсэн хэрэг. . Тэгээд 1,2 сар ажлын түр виза хөөцөлдөөд, Канад явахаар болов. Кобо дэлхийн 200-гаад оронд цахим ном борлуулдаг. Цахим номын зах зээлд дэлхийд Америкийн Амазон болон Apple гэсэн үндсэн 2 л өрсөлдөгчтөй компани. Байр нь оффис болгож сэргээн засварласан 100 жилийн настай ширдэгний  үйлдвэрт байрладаг. Японд шилэн барилгад байснаас шал ондоо. Хүмүүсийн ажил 9 өнгөрөөж эхлээд 5 гээд дуусдаг. Олон цагаар ажилладаг Японоос тэс ондоо. Энд ирээд бараг л жил хагас боллоо. Би одоогоор 20-иод орны үйл ажиллагааг хянаад сууж байдаг хүн болсон. Их хэмжээний дата хардаг учир голцуу код бичээд л сууж байдаг. Тэр нэг учраа олохгүй байсан япон менежертэйгээ ч алсаас учраа олсон. Ажил нь маш хэцүү байсан учраас байнга бухимдалтай байсан болж таарсан. Канадад бол Японд сурсан ажлын арга барил бараг л хэрэггүй гэхүү дээ, хүмүүстэй  өдөр тутам харилцах, хүмүүсийн санал бодол тэс ондоо. Японд ажилласны ачаар гүргэр болсныгоо л анзаарсан. Хий гэснийг нь хийгээд, итгэлийг нь олоод, илүү нарийн ажил хийнэ. Цахим номын зах зээл дээр одоог хүртэл байгаагүй шинэлэг төслүүд дээр ажиллаж байна. Энд хамгийн гоё нь номонд дуртай хүмүүс голцуу ажилладаг. Худалдаанд гараагүй байгаа номнууд хана дүүрэн өрөөстөй, өөрийнхөө мөрөөдлийн ажилд ирээд байна даа. . Багын найз нар минь намайг ийм ажил хийж байна гэвэл нээх гайхахгүй бизээ.

Манай Япон багийнхан намайг үдэж гаргаж байгаа нь

Нэг л өдөр сэрсэн чинь, цахим маркетингийн нарийн зөвлөгөө өгдөг, зах зээл судалдаг, маркетингийн үйл ажиллагааны нарийн шинжилгээ хийдэг, худалдан авагчийн үйл хөдлөл судлаач, дата анализ хийдэг хүн болсон явж байх юм. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ижий минь үргэлж захидаг билээ.

Нэмээд хэлэхэд, би гадаадад сурдаг, ажилладаг, чадварлаг монгол анд нөхөд олонтой. Би тэр хүмүүсийн нэгээхэн төлөөлөл бөлгөө.

Б.Дэлгэрнаран.

Сэтгэгдэл бичих

    • Morgan
    • 2020-11-20

    Do you need a genuine Loan to settle your bills and startup business? contact us now with your details to get a good Loan at a low rate of 3% per Annual email us: Do you need Personal Finance? Business Cash Finance? Unsecured Finance Fast and Simple Finance? Quick Application Process? Finance. Services Rendered include, *Debt Consolidation Finance *Business Finance Services *Personal Finance services Help Please write back if interested with our interest rate EMAIL: [email protected] Call or add us on what's App +91-7428831341

    • Morgan
    • 2020-11-20

    Do you need a genuine Loan to settle your bills and startup business? contact us now with your details to get a good Loan at a low rate of 3% per Annual email us: Do you need Personal Finance? Business Cash Finance? Unsecured Finance Fast and Simple Finance? Quick Application Process? Finance. Services Rendered include, *Debt Consolidation Finance *Business Finance Services *Personal Finance services Help Please write back if interested with our interest rate EMAIL: [email protected] Call or add us on what's App +91-7428831341

    • Paul Moritz
    • 2020-05-27

    Сайн байна уу, хатагтай минь Бид хувийн болон арилжааны байгууллагад жилийн 3% хүүтэй, 1 жилээс 25 жилийн хугацаатай зээлийн хүүг санал болгож байна. Бид ямар ч хэмжээгээр зээл олгодог. Энэ нь Bad Credit-ийн өсөн нэмэгдэж буй түүхийг арилгах, мөн манай компани болон үйлчлүүлэгчдэд тогтвортой ашиг олох явдал юм. Шөнийн цагаар зээл авах талаар санаа зовж нойр алдаж байна уу? Холбоо барих: Пол Зээлийн Агентлагийг одоо имэйлээр: [email protected] эсвэл WhatsApp: +91 963 289 2493 Бид 3 хувийн хүүтэй зээл санал болгож байгаа бөгөөд бид танд санал болгож байна. * Хувийн зээл * Өр төлбөрийг нэгтгэх зээл *Гарааны хөрөнгө * Бизнесийн зээл * Боловсролын зээл * Гэрийн зээл * Ямар ч шалтгаанаар зээл Илүү яаралтай мэдээллийг авахыг хүсвэл нэн даруй бидэнд хандаарай. [email protected] эсвэл WhatsApp: +91 963 289 2493 Хүндэтгэсэн Ноён Пол Мориц

    • Эсен
    • 2019-08-12

    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

    • Эсен
    • 2019-08-12

    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: [email protected] Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: [email protected] хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен

    • Melissa Nicholas
    • 2019-04-02

    Сайн байна уу, бүгдийг нь сайн уу? Миний нэр Мелисса Николас, би Канзасаас ирсэн. Би хэдхэн сарын өмнө санхүүгийн хямралд орж, санхүүгийн төлбөрөө төлөхийн тулд яаралтай зээл хэрэгтэй болсон. Миний санхүүгийн нөхцөл байдлын улмаас банкнаас татгалзсан надад зээл олгохын тулд би ямар ч сонголтгүй үлдсэн онлайн зээл хайхаас өөр аргагүй үлдсэн юм. Миний судалгаагаар залилангийн хохирогч болсон бөгөөд бараг $ 750 байсан бөгөөд би илүү их асуудалтай байсан бөгөөд би бараг өгч байсан Карди Санкт-с авснаас хойш 50,000 долларыг яаж олсон тухайгаа Карли Санкт-с олж авсныг гэрчилсэн. Би Кантай Санкт-Интернэйшнлээс и-мэйл: ([email protected]) шуудангаар солилцсон, 350,000 ам.долларын найдваргүй зээлийн хүсэлтийг миний хүсэлтийн дагуу 72 цагийн дотор батлуулсан бөгөөд ямар нэгэн үл хамааралгүйгээр манай банкны дансанд зээл олгосон. Би чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэхийг хүсч байгаа бөгөөд зээлдүүлэгчид энд маш болгоомжтой байхыг зөвлөж байна. Гэмт хэрэгтнүүдээс залилан авагчдыг залилан хийх цорын ганц зорилго байдаг тул та болгоомжтой, болгоомжтой байх хэрэгтэй. Кэти Финанс компанид зөвлөж буй зээлийг авахын тулд та и-мэйлээр холбоо барьж болно: ([email protected]) Гэрчлэлээ уншаад баярлалаа гэж найдаж байна. Таны, Мелисса Николас.

    • Зочин
    • 2018-08-21

    Сайхан

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • LANLAZAR MARCUS
    • 2018-05-21

    Сайн уу, Таны санхүүгийн хэрэгцээг шийдвэрлэхэд яаралтай зээл хэрэгтэй юу? Бид 200000-10000000.00 хүртэлх зээлийг санал болгодог бөгөөд бид найдвартай, хүчирхэг, түргэн бөгөөд динамик, зээлийн шалгалтгүй, 100% баталгаат гадаадын зээлийг энэ шилжүүлгийн үед санал болгодог.     Бүх зээлийн хувьд 3% -ийн хүүтэй, урьдчилж төлбөр хийлгүйгээр бүх зээлийг олгосон .... Хэрэв та энэ имэйлээр дамжуулан бидэн рүү буцаж ирээрэй. Хэрвээ сонирхсон бол бидэн рүү буцна уу: [email protected] Харамсалтай нь, Ноён Ланлазар Маркус [email protected]

    • Д.Атарболд
    • 2017-10-07

    Монголынхоо төлөө шүүдээ Амжилт

    • Nom
    • 2017-10-04

    Woow yamar mundag um be...baharhaj bn .Ajluun undur amjilt huse

    • Уншигч
    • 2017-10-04

    Мундаг хэлэх үггүй болтол бичиж бас зүтгэж байгаа монгол хүүд амжилт аз жаргал эрүүл энхийг хүсье Гайхалтай зохиол унших мэт, цааш бичээрэй

    • Уншигч
    • 2017-10-04

    Мундаг хэлэх үггүй болтол бичиж бас зүтгэж байгаа монгол хүүд амжилт аз жаргал эрүүл энхийг хүсье Гайхалтай зохиол унших мэт, цааш бичээрэй

    • Уншигч
    • 2017-10-04

    Мундаг хэлэх үггүй болтол бичиж бас зүтгэж байгаа монгол хүүд амжилт аз жаргал эрүүл энхийг хүсье Гайхалтай зохиол унших мэт, цааш бичээрэй

    • Ялалтт
    • 2016-10-31

    Мундаг байнаа. ЦААШДЫН АЖИЛД НЬ БҮҮР ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ

    • ann
    • 2016-08-31

    Yaay unshaad uneher ih setgel hudulluu uillaa mundag yumaa bi ch bs gadadad surdag endes surah yostoi yumaa suraad ajild garch dadlagajaad harina gj boddog

    • Итгэл
    • 2016-05-27

    Мундаг юмаа ярилцлагаас маш их урам зориг авлаа баярлалаа

    • Зочин
    • 2016-04-26

    их сайхан мэдээлэл байна. Баярлалаа

    • Зочин
    • 2016-04-25

    Uram zorig hairalsan saihan bichjee ajil amidrald chin iluu ih amjilt husii

    • Зочин
    • 2016-04-09

    Japan-uudiin amidral gej tam yum bndaa. Hajuud n baruuniihan ajil amidaliin balance aa hadgalaad adilhan barag iluu hugjsun uls baij chadaj baina. Mongold bol hudlaa unen end tend medemhiirch yarij bicheed baihad ch amarhan amidraad l baina

    • MONGOL #BAYRAA
    • 2016-03-21

    Bayrlalaa. Tanii tvvx namtriin negeehen hesgiig unshij nvdendee harsan met boloh saihan bailaa.. :D Amjilt..

    • дашт
    • 2016-03-17

    Цаг үе нь ч залуус та нарынх шүү. Эзэн хичээвэл заяа нь түшинэ ээ хө. Амжилт хүсэе.

    • Зочин
    • 2016-03-17

    Manai zaluuchuud iim Mundag

    • zochin
    • 2016-03-17

    manaih shg alban tushaal, avilgad idegdsen orond iim chadvarlag zaluu ireed uuriin sursan medsenee eh orondoo zoriulay gej bodson ch uneheer tii m nuhtsul bolomj bhgui. jinhene medlegetei uls ornoo avaad yavchih shijignesen zaluuchuudad tsaad berduud tiim amar suudlaa tavij ugnu gej bodoj bna uu... ugui bhgui yu. ur huuhduud ni tednii suudliig zalgamjilj avaad berdlene shde

    • Mai
    • 2016-03-17

    JPN-d yamarch ajliig yer ni l iim baidlaar hiideg.Hulhi zam gej hezee ch baihgui ,

    • Zochin
    • 2016-03-17

    Mundag zaluu bn. Zaluuchuud maan iim l hudulmurch bolchuul ch uls oron min doroo l hugjin.

    • ceegii
    • 2016-03-17

    ulam ih amjilt husie. saihan zuil unshaad setgel saihan bolchihloo . uram zorig sereglee. bayarllaa

    • Зочин
    • 2016-03-17

    Чам шиг сэтгэдэг ажлыг сэтгэлээсээ хийдэг 10.000 залуу байхад л монгол маань хөгжих юм байгаан тэрнээс биш улс төрчид улс оронг хөгжүүлдэггүй юм.

    • Зочин
    • 2016-03-17

    Энэ залуус өнөөдөр өөрөөрөө бахархаад явж байгаа нь үнэхээр сайхан байнаа, гэхдээ энэ чадалтай залуус унаж төрсөн эх орныхоо төлөө юм хийж эхлээсэй, тэгэхгүй бол дээр суусан хэдэн бирдүүд Монгол гэсэн улсыг үгй хийгээд, гадаадад байгаа энэ хэдийг эргэж ирэх эх оронгүй болгоход энүүхэнд байна даа. Манай монголчууд чинь их цөөхөн шүү дээ, залуус та нар ирж улс орноо хөгжүүлэх дээр бодох л цаг шүү

    • Зочин
    • 2016-03-17

    Ээ базарваань, сервисийн эцэг амазон санааг нь хуулчихдаг... Жаахан үнэмшилтэй байвал ямар вэ?

    • shuvuuhai
    • 2016-03-17

    Cool ! Gadaadiin humuustei ajillahad ih tevcheer heregteig

    • Сайнаа
    • 2016-03-17

    Ваав гайхалтай, амжилт, улам их!

    • Mongolchuud bid chadnaa
    • 2016-03-17

    Uneheer baharhmaar tebcheertei uhaantai zaluu bna. Bas daichin. Odoo ug n iim l zaluuchuud Mongoloo hugjuulnee

    • Tunga
    • 2016-03-17

    wow mundag zaluu bndaa.

arrow icon