Мөнгөний нийлүүлэлт 02-р сард 10 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3 хувиар буурчээ.
Хөгжлийн банкны санхүүжилтүүд буурч байгаа нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг сааруулж буурахад нөлөөлжээ.Хоёр жилийн 5 сая ам.долларын алдагдалтай байсан гадаад худалдаа 261.2 сая ам.долларын ашигтай гарчээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын зогсонги байгаа нь хэрэглээ буурахад нөлөөлжээ.Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 708.8 тэрбум төгрөгт хүрч 9.8 хувиар буюу 77.0 тэрбумаар дутуу төвлөрчээ.
Импортын барааны НӨАТ-ын орлого 10.6 тэрбум, төсөвт байгууллагуудын орлого 17.5 тэрбум, гадаад хандив тусламжийн орлого 63.9 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан үзүүлэлттэй гарчээ.Төгрөгийн ам.доллартай харьцах дундаж ханш 02-р сард 2024.25 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.1 хувь суларчээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөцийн хэмжээ багассантай холбоотой төгрөгийн ханш сулрах нөхцөл хэвээр байна.Хоёрдугаар сард жилийн инфляци улсын хэмжээнд 2.0 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 1.6 хувьтай гарчээ.
Дотоод эрэлт хумигдаж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт багассан, импортын хэмжээ буурснаар инфляци сүүлийн саруудад дараалан бууралттай гарч байна.Төлбөрийн тэнцэл 21.7 сая ам.доллар ашигтай гарлаа.
Хөрөнгө ба санхүүгийн тэнцэл, урсгал тэнцэл аль аль нь ашигтай гарсан нь үүнд нөлөөлжээ.
Сэтгэгдэл бичих