Нийтлэл 03 сарын 18, 2016

Пибоди Австралийн зах зээлээс гарч 7,600 гаруй ажлын байрыг эрсдэлд оруулж магадгүй

Дэлхийн хамгийн том хувийн–секторын нүүрс олборлогч компани болох Пибоди ЭнержиАвстралийн зах зээлээс гарч магадгүй талаар 3 сарын 16нд мэдэгдсэн. Үүний улмаас Австралийн олон мянган ажлын байр эрсдэлд орохоор байна.

 

Одоогийн алдагдлын түвшин, хүү төлөлтийг хойшлуулах шийдвэр зэрэг нь үйл ажиллагаагаа тогтворжуулж, хэвийн горимоор ажиллах хангалттай мөнгөгүй болсны илрэл хэмээн компанийн удирдлагууд үзсэн. Уурхайн нийт 2 зээлийн 71 сая ам.долларын хүүний төлөх хугацааг 30 хоногоор сунгасан байна. Хэрэв уг хугацаанд төлбөрийг хийж чадахгүй бол дампуурах эрсдэлтэй тулгарах тул санхүүгийн шинэчлэлт хийх боломжийг хайж байгаа аж.

Пибоди өнгөрсөн онд 2 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн нь өмнөх оны мөн үеэс 787 сая ам.доллараар өссөн. Мөн өнгөрсөн 2 жил 98 хувиар өсөөд байсан хувьцааны ханш(BTU) 3 сарын 16 байдлаар 50 хувь хүртэл буураад байна. Харин Пибодигийн дараа бичигдэх АНУ-н 2 дугаар том нүүрсний Arch Coal (ACI) компани нь 1 дүгээр сард дампуурлаа зарлаад байгаа билээ.

Пибодигийг дээрх мэдэгдэл нь хүндрэлтэй нөхцөлд байгаа Австрали дах уурхай орлогоо сэргээхийн тулд олборлолтоо бууруулах шаардлагатай тулгарсантай холбоотой юм. Групп Австралийн уурхайгаас 2015 онд нийт 36.3 орчим сая тонн нүүрс борлуулсан. Австралиас олсон орлого группийн нийт орлогын 40 хувь буюу 2.7 их наяд ам.доллар хүрдэг.

Пибоди нутгийн Queensland мушид Burton, North Goonyella, Millennium Coppabella, Moorvale болон Middlemount гэсэн нийт 6 уурхайд олборлолт хийдэг. Харин New South Wales мужид Metropolitan, Wambo Wilpinjong гэсэн 3 уурхайн ордод олборлолт хийдэг байна. 

Компани одоогийн уурхайн олборлолтын үйл ажиллагаанд 7,600 ажилтан ажиллуулж байгаа юм.

2015 онд Австралиас олсон нийт орлого 2 тэрбум ам.доллар болж өмнөх оны 2.7 тэрбум ам.долларын түвшнээс буурсан. Харин группийн нийт орлого 17 хувиар буурч 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь борлуулсан нүүрсний дундаж үнэ, олборлолтын хэмжээ буурсантай голлон шалтгаалсан. Цаашид АНУ-н нүүрсний хэрэглээ буурч, далайн чанад дах зах зээлийн эрэлт буурснаар орлогын хэмжээ улам багасах төлөвтэй байна. Австрали коксжих нүүрсний 1 тоннд харгалзах алдагдал 4.02 ам.доллар болсон бол нүүрсний тээвэрлэлт, нийлүүлэлтийн орлого 7.76 ам.доллар байна хэмээн мэдээлсэн.

Коксжих нүүрсний үнийн бага түвшин, коксжих нүүрс олборлох үйл ажиллагааны алдагдлаас шалтгаалж Австралийн нүүрсний олборлолтыг 2016 онд 34-36 сая тонн болгож бууруулсан байна.


Эх сурвалж: en.sxcoal.com

Сэтгэгдэл бичих

arrow icon