Сонгууль гэдэг дуусахгүй мэт үргэлжилж, дахиж болохгүй юм шиг дуусдаг сэдэв. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө бид сонголтоо хийсэн. Өнөөдөр сонгууль хаяанд ирчихлээ. Энэ удаад судлаачид сонгуулийн ирц ямар байх талаар тандалт хийжээ.
Сонгогчид сонгуульд оролцох эсэх нь улстөрчдийн шүдний өвчнүүдийн нэг болсоор удаж байна.
Миний л уншиж байснаар 2012 оны сонгуульд санал өгсөн сонгогчдын дөнгөж 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 настай залуус
. Тэд Монгол Улсын хүн амын 40-өөс дээш хувийг эзэлдэг болохыг сануулахад илүүдэхгүй биз. Санал өгсөн сонгогчдод гар утасны нэгж өгч, төр нь иргэнээ ил цагаанаар “хахуульдсан”-ы үр дүн энэ.
Ийм бүрэн эрхийг Сонгуулийн Ерөнхий хороонд төр өгсөн.
Энэ тоо ирэх сонгуулиар огцом нэмэгдэх ямар ч найдлага байхгүй. Харин энэ түвшингээ барих, багахан ч атугай өсгөх найдвар байвал дээдийн заяа, аманд орсон шар тос. Бас л бага ч атугай “өгөөш” хэрэгтэй болох биз.
Ямартай ч өнөөдрийн байдлаар Улаанбаатарчуудын сонгуульд оролцох итгэл үнэмшил 100 иргэн тутамд дунджаар 65 хувьтай
байна. Оролцохгүй гэж гөжүүдлээд байгаа хэсэг нь 8 хувь, шийдээгүй байгаа нь 27 хувь.
Сонгуулийн Ерөнхий хороо ямар арга хэрэглэх, нэр дэвшигчид хэн байхыг тэд харзнаж байгаа. Гэхдээ тэднээс яагаад оролцохгүй гээд байгааг нь тодруулж асуухад “Итгэл алдарсан, сонгочихмоор хүн алга даа
” гэж хариулсан байна. Тэгэхээр намуудын нэр дэвшигчдийн сонголт сонгогчдын итгэл үнэмшил, сонгууль өгөх байр руу явах, эсэх шийдвэртэй шууд хамааралтай бололтой.
Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.
Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.
Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон.
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.
Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.
Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)
SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.
Сэтгэгдэл бичих