Нийтлэл 03 сарын 25, 2016

ИРГЭДИЙН ҮНЭЛГЭЭ: ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ТААЛАГДДАГ УЛС ТӨРЧИД

MЭК ХХК-иас Монголын нийгэм, улс төрийн нөхцөл байдалд иргэдийн өгч буй үнэлэмжид сар бүр танадалт хийж, үр дүнг танилцуулдаг билээ. Энэ удаад 3 сард авсан судалгаагаар иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдөд  өгсөн үнэлэлт, дүгнэлтээс сонирхуулж байна.

Ганцаарчилсан тоглолт хийхдээ гаргуун, поп-улстөрчдийн хэн хэнийх нь рейтинг огцом уналттай байгааг энэ жагсаалт харуулж байна. Олон жилийн дунджаар бол хаврын хавсаргатай, хуйсарган саруудад харин ч эсрэгээрээ өсдөг. Нийт масс улстөрч-одуудад өгдөг нэмэх оноондоо харам байна. Жанжны талбайг хавартаа нэг амь оруулж, эзэгнэдэг одууд албан ажил, тойрогтоо ажиллах гээд завгүй байна. Ямартай ч энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлсэн хэвээрээ байна.

Фэнг-шүй, хиншүү, босоо гэх алдрыг хүртсэн түүний рейтинг бүтэн жилийн эргэлтэд хамгийн бага байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. CV-ндээ бичсэн сургуулиа төгссөн эсэх эргэлзээтэй дуулиан намжиж амжаагүй байхад Мүүний тухай яриа түүн рүү чиглэсэн. “Дэлхийн энхтайван” гэсэн сайхан үгэнд хууртаад ямар зорилготойг нь шалгаагүй олон улсын хуралд сууснаас өөрөөр хамааралгүй гэж өөрөө тайлбарлаж байгаа ч “юу л бол доо, юу ч хийж мэдэх нөхөр шүү дээ, юутай ч орооцолдож чадна” гэсэн хардлага олон нийтийн дунд байгаа бололтой. ХҮНамын дарга болж, удалгүй тамгаа булаацалдаж эхэлсэн нь ч энэхүү уналтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байх шиг байна.

Магадгүй дараагийн сард “Нүүрсний нам”-тай дайтахаа зарласан Х.Баттулга амлалтандаа хүрч нуусан хөзрөө дэлгэвэл түүний рейтинг огцом өгсөж болох юм. Олон нийт тийм зүйлд соргогоор ханддаг. Харин дэлгэхгүй бол АТГ энэ тал дээр анхаарал тавих нь гарцаагүй.  

 


 

Судалгааны зорилтот бүлэг: Энэхүү судалгааны зорилтод бүлэг нь сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хугацаа: Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2016 оны 03-р сарын 7-нд эхлүүлж 2016 оны 03-р сарын 11-нд дуусгасан болно.

Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэл: Судалгааны мэдээллийг сурвалжилгын асуулагаар цуглуулсан болно.

Судалгааны түүвэрлэлт: Судалааны түүврийн хэмжээг дүүрэг, хороонд оршин суудаг 18-аас дээш насны иргэдийн тоог тулгуурлан тогтоосон. 
Тухайн орон нутагт оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан.

Түүвэрлэлтийн төлөөлөх чадвар: Итгэлцэлийн түвшин:95%;
Алдааны магадлал:5%;
E=Sqrt[(N - n)x/n(N-1)]
E-margin of error;
n- sample size;
N-population size;
r-fraction of responses that you are interested;
Z(c/100)-critical value for the confidence level =95%
x=Z(c/100)2r(100-r)
n= N x/((N-1)E2 + x)
Дээрх томьёоны дагуу санамсаргүй түүврийн зохистой хэмжээ 383 байгаа боловч алдааны хувь болон респондентын хариултын хуваарилалтаас шалтгаалан санамсаргүй түүврийн зохистой хэмжээг 1002 болгон нэмсэн болно.

Судалгааны тархаалт: Судалгаанд хамрагдсан хариулагчдын сонгуулийн насны нийт иргэдийг төлөөлөл болох чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор судалгааны бодит түүврийг дараах зарчмын дагуу тархаасан болно.
WEIGHT VARIABLE
Weight111=((t”111″ T)⁄)/(s”111″ ⁄S)
Weight112=(t”112″ ⁄T)/(s”112″ ⁄S)
Weight11n=(t”11n” ⁄T)/(s”11n” ⁄S)
Weight1n1=(t”1n1″ ⁄T)/(s”1n1″ ⁄S)
Weight1n2=(t”1n2″ ⁄T)/(s”1n2″ ⁄S)
Weight1nn=(t”1nn” ⁄T)/(s”1nn” ⁄S)
Weightn11=(t”n11″ ⁄T)/(s”n11″ ⁄S)
Weightn12=(t”n12″ ⁄T)/(s”n12″ ⁄S)
Weightn1n=(t”n1n” ⁄T)/(s”n1n” ⁄S)
Weightnn1=(t”nn1″ ⁄T)/(s”nn1″ ⁄S)
Weightnn2=(t”nn2″ ⁄T)/(s”nn2″ ⁄S)
Weightnnn=(t”nnn” ⁄T)/(s”nnn” ⁄S)

SPSS SYNTAXSPSS SYNTAX developed according to the weight variables by using “IF”, “AND” functions.

Сэтгэгдэл бичих

arrow icon