Бид их түүхтэй ч нялх нийгэм гэдгээ хүлээн зөвшөөрчих хэрэгтэй
байгаа юм. Бүх зүйлд агуу, супер болох хүсэлдээ автаад сачий хүрэхгүй байгаа тусмаа хорвоо, ертөнцийн бүх зүйлийг үзэн ядагчид болж хувирлаа. Том том зүйл рүү үсчих тоолонгоор тулгарах асуудал, бэрхшээл болгоныг аюул болгон хардаг айдсын өвчинд улс, нийгмээрээ бүрэн автлаа. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэгчлэн, манай улс чадахгуй бүхнийхээ хохирогч болдог эмгэнэлт үзлийн синдромтой, айх цочих өвчтэй, уулгамч ард түмэн болж.
Бидэнд чадахгуй байгаа олон асуудал бий. Хийхийг хүсэхгүй байгаа бодит бэрхшээлүүд ч байна. Гэвч бидэнд бусад улс, үндэстэн мөрөөдөөд ч олж авч чадахгуй олон үнэт зүйлүүд бий гэдгээ хэзээ ч мартаж болохгуй. Өөрийн эрхэм зүйлийг улам нандин болгож давуу талуудаа улам тордож, дэвжин дээшлэх, бүр болдоггүй юм бол зовлон зохиолгүй урашлах бүх л бололцоо байсаар байтал аль л аймшигтай, болж бүтэхгүй бүхнийг томруулж, муу муухайгаа дэвэргэн, өөр хоорондоо толхилцон, үзээгүй муу муухайгаа гүйцээх гэсэн юм шиг ичгүүргүй галзуурал нийгмийн сэтгэл зүйд буй болоод байгаа учир миний бие энэ асуудлыг хөндөөд байгаа юм.
Үнэндээ аль ч нийгэм туйлшрамтгай. Бид ч ялгаагүй. Гэвч аливаа түйлшралыг даван туулах, нийгмийн тогтворгүй байдлаас ангид байх Үндэсний дархлаа бол өөрсдийн эрхэмлэх үнэт зүйлд бүрэн итгэлтэй байх явдал
юм. Энэ итгэлийг улс төрчид биш нийгмийн соён гэгээрүүлэгчид түмэн олондоо түгээн дэлгэрүүлж явах учиртай. Харамсалтай нь манай сэхээтний гэгдэх бүлэг хувийн ашиг хонжооныхоо төлөө нийгмээ хуйлруулдаг улс төрчдийг дагаж, айх өвчнөөсөө цочмогших хандлага давамгайлсан нийгмийн бүлгээ зэрэгцүүлэн соён гэгээрүүлэх, ухуулан таниулах үүргээ огт гүйцэтгэлгүй, өн удаан жил хэт хойрго хандсанаас манай нийгэмд хэт туйлшрал бараг эмх замраагүй байдлын хэмжээнд амархан дэвэрдэг болчихож.
Үүний томоохон илрэл саяхны “Мүүн” гээч мангасыг дарах “амь насаа дэнссэн агуу баатруудын” үзэгдлээр тод томруун харагдлаа. Илд бамбай агсан агсамнах “баатраар тодрох сэтгэцийн өвчлөл”-д өртөмтгий хүмүүс байж болох ч түүнийг нь даган хуйларч, оюун санааны хоосролд орсондоо айх өвчинд нэрвэгдсэн даган дууриагчдыг харах нь илүү сэтгэл шимшрэм байв.
Угтаа өөртөө итгэлгүй, эрхэм нандин чанаргүй, хаа нэгтээгээс бэлэн үнэт зүйлийн эрэлд мордсон, амьдралынх нь утга учир бүтээх биш алга тосон хүлээхэд орших болсон нийгмийн сул дорой бүлгийг Мүүн бүү хэл мань бүрэн эрхшээж, хордуулж, ховсдож, хүссэнээ хийлгэх хөрс суурь бүрдсэн байна. Эл төрлийн аюултай нийгмийн мунхруулгаас ангид байхын тулд Үндэсний үзэл санааны дархлааг тогтоох стандарт, шийдэл, хууль эрх зүйн болон ухамсарт үзлийг хамгаалах тухай ярихын оронд мэгдэн сандарч, айж цочсон иргэд маань аль нэг буруутныг золигт гарган холдуулах ариун дайнд мордоцгоож, Шулам тодруулах их шуурга тавин, өөрснөө түүндээ тургин ханиалгацгаав
. Дархлаагүй, аймхай ард түмэн их үймээндээ туйлдан ядраад, амьсгаа дарах зуур дахин өөр нэгэн Аюулт мангас төрөх нь мэдээж
. Ахиад шороо бужигнуулан үйл олон шулам тодруулж шонд өлгөхөөр уулгалцгаах мөнхийн солиоролд живэх тэмцэл хэнд хэрэгтэй вэ?
Харин бүх нийтийн энэ их тэнэглэлийн үр шимийг хэсэгхээн хүмүүс асар ихээр хүртэхийн хэрээр тэд дахин дараачин дайн, дараачийн мангас эсхүл аврагч баатар зохиох их хүлгэний шидэт үлгэрээ хөтөлсөөр байх авай.
Ийм эргүүлгийн ертөнцөд хэт автсанаар манай улс, үндэстэнд тогтвортой байдал гэх ойлголт аль ч салбар бүү хэл айл өрхт ч оршихоо болиод удаж байна. Хамгийн энгийнээр тайлбал Тогтвортой байдал гэдэг нь хайртай зүлсээ хамгаалахын тулд юуг ч өөрчлөхгүй, нэг хэвийн, хаагдмал, хаалга үүдээ хав дарсан, хорвоогоос тусгаарлагдсан, үхээнц оршил гэсэн ойлголт огтоос биш бөгөөд алив нэгэн зорилгод хүрэх явцад үүсэх аюул занал, хүндрэл бэрхшээл, сөрөг нөлөө, жам ёсны хөгжил, хувьсалыг урьдчилан ухаарч ойлгож, урагшлан замнахад тэр зорилго байнга савчиж, огцом өөрчлөгдөн устахгуй байхын дархлааг хэлээд байгаа юм.
Уул нь бидэнд айх хүчин зүйлс тун бага. Үнэндээ тэнгэрт тэтгэгдсэн өндөр хувь заяатууд гэдэг ч зарим талаараа үнэн.
Бусад үндэстний өнөө цагийн эрх чөлөөнд хүрэх хүртэлх туулж амссан хүн төрөлхтний боолчлол, зандалчлал, хоморголон устгал, өлсөглөн, сум суурингаараа үхэж үрэгдсэн халдварт өчний тархац, үй олноор нь тарчилгасан нийгмийн талцал хуваагдал, ястан үндэстний хагарал, шашны мөргөлдөөн, цус асгаруулсан дайн тулаан, хэрцгий дээрэмчдийн эрх мэдэлд орсон хуульгүй гудамжны засаглал, арьс өнгө, бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхсан балмад цаг үеийг бид энэ яваа насандаа бүү хэл буурал түүхэндээ ч үзээгүй гэж цээж тэнэгэр хэлж чадах ард түмэн. Бусад үндэсний уламжлал соёл, шашинт үзлээр хөөрөн мунхарч байсан хэрцгий, гаж, аймшигтай соёл манайд байгаагүй тул бид харьцангуй эрүүл аж амьдралын соёл, хэлбэртэй хөгжиж ирсэн
.
Бид гарал үүсэлгүй уулнаас буусан зэрлэг омгийнхон биш. Дэлхийг эрхшээн, доргиосон агуу сайхан түүх байна. Мөхөж уусаагүй соёл уламжлал, үндэсний хэл, бичиг үсэг байна. Хорхой шавьж бүү хэл хүн хүнээ идэх шахуу түм буман хүнтэй, яахаас ч буцахгуй болтол ядуурал, гуйрамчлалд живсэн улс биш. Ажил хийхгүй ч гэдэс цатгалан, орон гэргүй ч нутаг мал бэлэн ийм газрын эзэд. Хүн төрөлхтөн хэдэн зуун жилээр хүний араатаншлын аймшиглал бүрийг хүлцэн, үе үеийн хүн ардынхаа амь нас, зовлон зүдүүр, өвдөлт шаналалын тэвчээрээр Эрх чөлөө, Тусгаар Тогнол, Ардчилал Хүний эрх зэрэг улс орны оршин тогтнох дархлалыг олж авч байсан бол бид харин хэтрүүлж хэлвэл ёстой өнөөх тэнгэрийнхээ тааллаар, бараг бэлгэнд шахуу, ямарч зовлон харгислалгүй, гарз төлөөс багатай хүртсэн. Магадгүй амархан олдсон ч учраас зарим улс үндэстний Бурханд залбирч, Богдод мөргөөд ч мөрөөдөх эрхгүй, хүн төрөлхтний оршлын үндсэн язгуур болсон Эрхэм Дээд үнэт зүйлсээ эрхэмлэх, нандигнах, дээдлэх үзэлгүй болчихсон бололтой. Тиймдээ ч хамгийн ихээр нандигнах ёстойгоо хамгийн хэврэг байдалд хүргэх аюулыг өөрсдөө ухамсартай, ухамаргүйгээр нураасаар явна. Ёстой өнөөх үнэгүй авсан бүхэн үнэ цэнэгүй болдгийн үлгэр гэлтэй байхгүй гай зовлонг даллан дуудаж, чөтгөр шүгэлсэн бүхнийг бархиран даллах бүх нийтийн харанхуйжилд ухаан нь сохорчээ.
Бид өөрт байх үнэ цэнэ дээр өөрт байхгүй үнэ цэнийг босгох гэж хичээж яваа улс. Чингэхдээ харин тэр бүр бусад улс оронд заяагаагуй Дээдлэн эрхэмлэх зүйлсээрээ дэнчин тавих солиоролд бүү автаасай. Мөнгө олох ухаанаасаа мөнгө зарах ухаан нь дутсанаас зөвхөн өөрсдийгөө, өчүүхэн амин эрх ашгаа хамгаалсан бэртэгчдийн зодооны төлөө хамгийн их өөртөө итгэлтэй, прагматик ахуй хандлагатай, тайван хэрсүү ард түмэн маань хамгийн дэп дап хийж год үсэрсэн сэтгэцийн эмгэгтэн болвол бидний энэ эрхэм үнэт чанар ахин хэзээ ч сэргэхээргүй үгүй болно. Улсаараа тоглож яваа хүмүүсийн өмнөөс цусаа гаргахаар хуваагдах галзуурал яавч байж бохохгуй. Бид цөөхүүлээ, гэвч энэ нь бидний давуу тал болохоос айдсын хүчин зүйлс биш. Бид өндөр хөгжилгүй, гэвч бид асар халалттай агуу мега эдийн засгийн машин механзмын сэлбэг хэрэгсэл болоогүй, хүнт шинж чанартай ард түмэн. Бид мөнгөжөөгүй, нөлөө бүхий баян улс бишээ, гэвч зах зээлийн ханалт бүх дээд хязгаартаа хүрсэн дэлхийн бусад улсын мөнгөний илүүдлийг шингээх шинэ бүс буюу Эдийн засгийн терра инкогнита. Бид дэлхийд олон гарцгүй ч үүд хаалгаа дэлхийн хамгийн том 2 хүчтэнээр мануулж байдаг тулдаа аль нэг их гүрний шууд нөлөөд ордох боломжгүй. Бид хамгийн хүйтэн цаг агаартай ч үүнийхээ хүчинд Зика вирус нь ч орших чадваргүй байгалийн дархлаатай. Дэлхийн суурин иргэншил нягтаршиж, чигжиж, давхралдаж, нэг бүтцэд багтах арга бүхнийг хайж, эцэстээ хувьсан зохицох чадварыг суурин иргэншилдээ суулгахаар толгой гашилгаж байхад бид бурхнаас хувьсан зохицох хамаг л чанарыг нь аваад төрчихсон нүүдэлчид.
… гээд дурьдвал бидэнд давуу тал маш их байна. Сул талаа л харж айж, улам сульдах тийш давхихын оронд давуу талуудаа улам хөжүүлэх замаар хүчирхэгжих, хөгжүүлэх арга замыг олох, түүний тулд эрүүл ухааныг эн тэргүүнд тавья. Бидэнд айдсын хүчин зүйлсд автах шалтгаан бараг байхгуй байсаар байтал цочоосон, үргээсэн бүхэнд ухаанаа мэдүүлсээр байж болохооргүй цаг үе ирлээ. Багагүй алдаа гаргаж, сургамж ч авлаа. Тайван, амгалан, өөртөө гүн итгэлтэй оюун ухаанд л эрүүл ухаан оршино
. Үүний тулд бид Үндэсний дархлаагаа элдэв билэгдэл, домогшил, омогшилгүйгээр бодитоор харж, сэргээж, эрхэмлэхийг чадан ядан уриалж байгаа маань энэ юм. Мэргэн ард тунгаан болгооно гэдэг нь эргэлзээгүй билээ.
Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг…
Социализмын үед л ингэж бичдэг сэхээтнүүд байсан, энэ цагт залуу хүн гэхэд бичгийн лут мэргэжилтэн байна, тэр үгээ сонгосон, өгүүлбэр доторх агуулгаас агуулгат шилжих, нийлмэл өгүүлбэр бичих, сул үг хасах гээд л ярих юм алгаа, амжилт
Muunchin amitan bsan yum uu
Залуу хүүхэд гэхэд сайн бичжээ. Баярлалаа. Үнэхээр ч бидэнд, бүрэн эрхт чөлөөт гүрэн байхын тулд төлсөн төлөөсний юм уу, эсвэл, яг чиний хэлж байгаачлан 'хувийн ашиг хонжооныхоо төлөө нийгмээ хуйлруулдаг улс төрчдийг дагаж', тэдний хатгаасанд санаатай болон санаандгүй өртөж 'илд бамбай агсан агсамнах “баатраар тодрох сэтгэцийн өвчлөл”-д өртөмтгий хүмүүсийн турхирч болох, бас гүйцэтгэж чадвал гарч болох сөрөг нөлөөнөөс өөр айгаад байх зүйл үнэхээр ч байхгүй билээ. Тэгэхлээр бид 'хуйлруулагч улс төрчид', тэднийг даган гүйлдэгч 'баатруудаас' л сэргийлж байх хэрэгтэй ажээ. Энэ хоёр бүлгийг хэрхэн яаж таних, тэдгээрийг андуугүй таних шинж тэмдгүүд нь юу болох талаар илүү дэлгэрэнгүй бичээрэй. Ер нь энэ тухай манайхан 'Жингийн цуваа явна, жингэр нохой хуцна' хэмээн товчоор хэлцдэг дээ. Чи энэ санаагаа илүү энгийн ойлгомжтой хэлбэрээр, санаа нийлсэн телевизийнхэнтэй хамтарч олон нийтэд илгээвэл их л цаг үеэ олсон буянтай үйлс болно доо. Амжилт хүсъе
Цэрэнг үзэн ядсан хэвээрээ л байгаа юм уу хаха Мүүн бол ярих ёстой сэдэв дуугай байгаад даруул гэж байгаа шиг сонсогдож байна
Өөрийн чинь хэлээд байгаагаар чимээгүй мөр мөрөө хөөгөөд амаа жимийгээд урдаа байгаа ажлаа хийгээд яв л гээд байнаа даа? Шулмын аян нтр гэж ямар үхсэнээ солиороодбайгаан? Мөр мөрөө хөөж, амаа хамхиад явж байх зуур үр хүүхдийн оюун санаанд нөлөөлж эхэлсэн гаж зүйлийг ил болгоод хэлээд өгснийх нь төлөө нээх сүржин тэнэг юм бичиж, улс орноороо бүгд айн цочиж орилоод байна ч гэх шиг юун тэнэг юм яриад байгаан? Энэ угаасаа чухал асуудал, хэн нэгнийг ал гээгүй, болиулаад өгөөч, зогсоогоод, улс хяналтаа тавиач л гэж байгаашд. Хүүхэдгүй юмуу эсвэл мөнгө авчихсымуу. Эргүү матрын юмнууд байхымаа хүүр гэж...
....... төрд байгаа хэдхэн хүн л манай улсыг ийм болгож байна гэх юм ?! гэтэл бид тэднийг ч сонгож байгаа биз дээ ...
ухаантай хүн юмаа...та бид нэг нэгнийгээ сонсож авах гээхийн ухаанаар юманд хандаж сурах хэрэгтэй.залхуу хүн гадаа арслан байна гээд гэртээ байгаагаа идээд хэьтэж байдаг шиг дэлхий нийтээрээ хямарч байна гээд бид яаж гэр орон үр хүүхдээ ажил сургах вэ?гэж бодохоо ч больчихсон....дэлхийд байхгүй олон дээд сургуультай,төгсөөд ч ажил олддоггүй,луйварчин боловсролын системтэй,барьцах-зиндаархах эмгэгтэй болсон байна шүү...унжаад байхаар унаад ирээсэй гэсэн лазангууд,жирэмсэн эрчүүд эхнэр хүүхэд-ээж ааваанхаа тэтгэвэр шимсэн сахалтай эрчүүдээр дүүрч эмэгтэйчүүддээ гологдож байгаа гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй.дэлхий даяараа хөрөнгийн биржийн донсолгооноос хамаарч байна,амар хялбар амьдрах гэсэн нэг арга шүү дээ.монгол бэлчээрийн малд дэлхийн хямрал ямар хамаа байнаа???бүгдээрээ малаа малын гаралтай түүхий эдээ боловсруулъя гэсэн энгийн боловч аугаа ажилаа л хийцгээеэ...намууд биднийг шумуул шиг сорохоос өөр ашиггүй,өөрийгөө-гэр бүлээ-ах дүүгээ-сум-аймгаа гэсэн дараалалаар өсөж хамтаараа Монгол улсаа мандуулъя,хэрэгүй юмаар цаг нөхцөөж,баялагаа барьцаанд өгч балайрхаа зогсооцгооё....монгол хүний саруул ухаанаар авах гээхийн ухаанаар болгоохыг хүсье...чамд амжилт хүсье,эр зоригтой бүсгүй юмаа-бахархаж байна.
Үнэхээр зөв юм бичжээ. Завгүй ажилтай хүн бүрх дор бүрнээ хөдөлмөрлөх хэрэгтэй Өөрсдийнхөө ирээдүйд хэн нэгнээс шалтгаалахгүй гээр итгэлтэй байх хэрэгтэй.
Бугд 1 зуйлийг сайн ойлго. Ямар ч сайн хунд дэлхийг егсенч дээр нь сарыг дараань нарыг авна гээд шунал бол хувь хунд захирагддаггуй четгерийн арга. Цаана нь 8 гараг байжил харагдаад. Харин уунийг юу едееж, юу дарж унтраадагийг мэдтугэй. Монголчуудыг хооронд нь буу алалцуул одоо хангалттай, амар амгалан бол аугаа унэтэй...
Бас нэмээд хэлэхэд юмыг бодитоор харах гэдэг нь зөв. Бодитоор л харах хэрэгтэй. Бодитоор харж байгаа бол юунаас болж одоогийн нөхцөл байдал ийм байгаа вэ, яаж үүнээс гарах вэ гэдэг нь харагдана. Иргэдийн хувьд хий дэмий мэдээлэлд оюун ухаанаа автуулахгүйн тулд ном уншиж хараагаа тэлэх хэрэгтэй, сонгуульд сонголтоо зөв хийх хэрэгтэй, дахиж ийм шулаач нарыг сонговол та бидний амьдрал яахыг биеэрээ мэдэрч байгаа биздээ
Эрхэм нийтлэгчид: 1. Монголд эрдэмтэй, улсынхаа төлөө гэсэн олон эрдэмтэй хүн байгаа ч гэсэн тэдэнд амьдралаа зогоох чадал алга. Улсыг чиглүүлэгч нар тэднийг хэрэгсэхгүй. 2. 3 сарын 18 нд болсон МАН-н хурал дээр 2012 оноос хойш үүссэн эдийн засгийн хямрал, өрийг тоо баримттайгаар дэлгэн ярьсан. Маш олон залуус ажилгүй болж зээлээ төлж чадахгүй банкинд хар данстай болсон. Энэ бол АН-н хийсэн гавъяа. Урьд нь хэзээ ч ийм хэцүү амьдралыг би лав үзээгүй. 3. Монголчууд маш их үнээр, их цусаар, золиосоор одоогийн энэ газар нутгаа хойч үедээ үлдээсэн. Амар хялбараар зоволгүй амьдарч ирсэн гэвэл тийм биш шүү уучлаарай. Бас манж үндэстэнд 200 жил дарлуулсан гэдгийг сонсоогүй юу? Дээрээс нь шарын шашинд маш их автаж эрчүүд эр хүн биш болсон. 4. Ард түмэн ийм цочимтгой, аймхай дэп дап хийсэн аястай байгаа нь улсын бодлогыг хариуцаж байгаа хүмүүсээс болсон. Хууль бусаар бусдыг мунхруулж ашиг ологчдыг шийтгэхгүй, бас олон хоригдолыг сулласан. Үүнээс болж ард түмний итгэл навс унасан, дархлаа алдагдаж өдөр бүр оюуны тураал нэмэгдэж байна. Ийм л байна даа. Судалгаатай, ухаалаг нийтлэл л хүнд хэрэгтэй дээ. Амжилт хүсье
Ardchilsan namaas l salah heregtei. Unuudriin niigemd bga ene muu muuhai buhen AN iin yu ch medehgui medleg chadvargui novshnuudaas l bolson. 2016 ond zuv songoltoo l hiih heregtei. MAN iin ued iim bgagui shuu. Bi 2012 ond AN iig songosondoo mash ih harmasdag.
Урвагч, Хулгайч нарыг өрөвдөөд хэвтээд байх нь зөв биш. Тэднийг хайчилж хаяхгүй л бол цусаа соруулсаар дуусахад ҮХЭЛ л ирнэ.
Эссэ психологи биш социологид хамарна. Анхаарна уу!
Монголын ард түмэн мянган үеийн дархлаатай, түмэн үеийн хоолтой улс. Харин бурхнаас заяасан тэр дархлааг нь хувийн ашиг, хонжоо хайсан хэдхэн бүлэг л устгачихаж магадгүй болоод байгааг соргогоор харсан таньд туйлын баяртай байна. Зөвхөн ганц жишээг аваад үзье л дээ: Бид МАА- гаа өөд нь татаад , түүний гаралтай түүхий эдээ эцсийн өндөр өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод экспортлоход л бидний хоёр талд мангас шиг том зах зээл байж л байна шүү дээ. Би хувьдаа Монголчууд хоорондоо хагарчихна, эвдэрчихнэ гэж бодохгүй байна. Энэ боож үхэх гээд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүн алахын наахнуур байгаа хүмүүс чинь тэр бүлэглэлүүдээс хувь хүртэгч нар л байхгүй юу. Тэгээд л хоорондоо хэмлэлцсэн хэрүүлээ нийтэд нялзаачих санаатай чатлаадах, дэмжээдэх, хуваалцаадах гээд байгаа нь тэр. Хэн нэгэн хүн арай эрүүл юм бичихлээр аль аль нь л нөгөө талынх байх гэж хардаад... Энэ бол солиорол.
үнэн шүү Гэхдээ боолын сэтгэлгээтэй байж бас болохгүй.Бид их туйлшрамтгай ард түмэн учраас дарвиж үндэсний дархлаагаа алдаж магадгүйг сэрэмжлүүлэх нь зөв.Бурууг ямар ч гэсэн засалгүй л болохгүй
sain... dahin dahin bich
zov heljee.
Yahav de l niitlel bn! 100% sanal niilehgu l bn da kk
Халтмаагийн хар ухна Хамаг Монголыг түйвээнэ
Уг нь зөв л дөө. Үндэсний дархлаагаа хамгаалж дэмжих ёстой юм. Гэхдээ энэ дархлааг минь төрд бохир аргаар гарсан амиа бодсон, гадныханд худалдагдсан хулгайч нар их гарсны улмаас энэ эмх замбараагүй байдлыг үүсгээд байгаа нь яалт ч үгүй бодит үнэн. Тэд бүх хууль журмыг өөрсдөдөө ашигтайгаар гаргаж, тэдэнд хүлээлгэх хуулийн хариуцлага гэж алга. Хэн ч тэдний өөдөөс үг хэлээд нэмэргүй, саранд нохой хуцсантай адил болжээ. Эх орон, газар шороо монгол хүний мэдлээс гарч, харин харийнхан илүү их нутагшиж мэдэх болсныг хаа сайгүй хашиж авсан газар, ухаж сэндийчсэн нүх, овоолсон шороо, бохирдсон гол горхины цаана байгаа гадныхан, тэр тусмаа хужаа нарыг харахад гэрчилнэ. Хоёр том хөршийн дунд байгаа болохоор гадны нөлөөнд орохгүй, хаалга нь хаалттай мэтээр бичжээ. Хятадын нөлөөнд орчихоод байгаа юм бишүү. Төрд байгаа Монголын төрийг ганхуулах хятадын явуулгаар төрд шургалсан хужаа гаралтай хүмүүсийн гавъяагаар Монгол төр ард түмнийг элгээр нь хэвтүүлж, өрийн барьцаанд монгол орныг оруулж байхад ард түмэн яаж сэтгэл амар тайван байх билээ. Аж амьдралын ядуурал, сэтгэл санааны хямралд орсон хүмүүсийг гадны гаж урсгалынхан хүртэл ашиглаж байгаа л байхгүй юу. Нийгэмд яагаад ийм эмх замбараагүй байдал үүсээд байна гэдгийг бас уг үндсээр нь бодох л ёстой.
Яахав дээ л юм
ene tsag ued negiig bodogdoolson sain niitlel boljee manai busad uhaantan seheentenuud ni haa bna amia bodood tag duugaa busad muu heluulehees aigaad us balgasan yum shig duv duugai
Үндэстний эрх ашиг ,эдийн засгийн эрх ашиг,цаашлаад эх орон , нутаг гээд л бидэнд маш чухал асуудлуудыг орхиж болохгүй .Тиймгүй бол энэ эх орон ,монгол гэсэн үндэстэн байгаад яах юм,нөгөө Цыганууд шиг тэнээд л хөөгдөөд л явж байх юм байна л даа .
Uuruu hen bolood ard tumend zuvluud bn aa, Chamd undesnii erkh ashig hamaagui yu.
зөв зөв
Бид нарын айдаг үлгэр их бий энэ үлгэрээс хятадын харъяат болно гэдгээс үхтлээ айдаг. Энэ үлгэрээс л энэ бүхэн эхэлсэн нарийн цариг бүдүүн цариг уут цоолж элс гоожуулах, хятад нарийн царигтай төмөр замаар буу ачиж орж ирээл бид нарыг хядах гээд байгаа юм шиг. Масс эмзэг хүлээж авсан энэ үлгэрийг ярьсан багийнхан нийгмээ мэдэрч тоглолт хийхдээ хамгийн шилдэг нь мундаг. Эхний нэвтрүүлгээр л нийгэм ямархуу түвшинд байгааг тодорхойлцон юм чинь одоо бол яаж л бол яаж тоглож байна. Сонгууль айсуй 3 сарын дараа л боллоо. Зарим этгээдүүдэд сонгуулийн үр дүн таалагдахгүй бол ард түмнийг турхирах дариа булсаар л
Сайхааааан