Нийтлэл 03 сарын 27, 2016

Хакухогийн нулимсны талаар Япончууд юу ярьж байна?

Сумо. Бүтэн сайн өдрийн сэншюраку буюу сүүлийн өдрийн барилдаанаар ёкозуна Хакухо “муурын заль” буюу зайлах үйлдэл хийж, ёкозуна Харумафүжиг цүкиотоши мэхээр хөнгөхөн ялсан. Харүмафүжи ялсан бол Кисэиносатотой шовхоо үзэх барилдаан хүлээгдэж байсныг хэлэх үү урам хугарсан сумо үзэгчдийн заалнаас буруушааж, харааж загнасан шуугиан дунд 4 башёгийн дараа Оосака башёод ялалт байгуулсан ёкозуна Хакухо НЧК-д ярилцлага өгөхдөө уучлал гуйгаад уйлсан нь нулимсанд “дуртай” Япончуудын дунд сэдэв болж, медиа трэнд болоод байна. Чиэибүкүро зэрэг Япончуудын асуулт хариултын самбарт яригдаж буй тэдний сэтгэгдлээс сонирхуулъя. Олон жил гарал үүсэл ялгалгүй монгол бөхчүүдийг дэвжээндээ багтааж, дөрвөн ч их аварга төрүүлж балиашиглаж ирсэн Японы сумо сонирхогчид өнөөдөр ууртай байна.

Чиэбүкүро дээрх асуулт: Хакухо ингэж зайлах мэхээр яллаа. Уйлж уучлал гуйсан нь яахав болж байна, гэхдээ сумо сонирхогчдыг бодохоор толгой сэгсэрмээр болохын. Мэдээж ялалт ялагдал, зайлах чинь дүрэм бус бус, спорт болохоос бизнес биш гэх хүн гарах байх, тэхдээ спорт бол спорт сонирхогчдыг хөгжөөж байж спорт байна, бейсбоол ч ялгаагүй. Мөнгө төлөөд үзэхээр ирж байгаа үзэгчдээ хүндлэх ёстой. Одоо дээр эрэмбийн бөх өөрөөсөө дор эрэмбийн бөхтэй барилдахдаа зайлах мэх хийж болохгүй гэсэн дүрэм оруулбал яасан юм бэ? Та бүхэн юу гэж бодож байна?

suiminng123 сан

2016/3/2722:10:20

Хүүхэд биш, насанд хүрсэн хүн, уйлахгүй хариулаач! Ямар ч шалтгаантай бай ялахын тулд ёкозуна тэгж зайлах арай дэндүү байлаа. Шовхоо үзэх барилдаан байгаад, нөгөө тал нь япон бөх байсан бол ялсан гэж үзэхэд ч хэцүү юм.

ahodameyaroсан

2016/3/2722:01:14

Монгол сумо нарыг больё оо. Зүгээр ингээд л шууд үсгээр ингэж бичээд шийдмээр байна. Асашёорюү гэнэ, Хакухо гэнэ, эд нар боль л доо. Сандэи Спорт эднүүс юун их гардаг юм бэ? Мөрөөдөл юм уу, мөнгө юм уу? Мөрөөдөл хүсэлтэй сумо барилд! Монголианс, зайлаа!!!

dqxcn664さん

2016/3/2721:45:40

Cумо гэхэд хэцүү болж дээ. Монгол хүн японы уламжлалыг ч, соёлыг ч уландаа гишгэж байна. Ёкозуна болохоор сумогийн ертөнцийнхөн өөрсдөө юу ч хэлж чадахгүй. Сумо сонирхогчдоос ингэж эсэргүүцэж байгаа нь аргагүй. Барилдсан шиг барилдаад ялж чадахгүй бол зодог тайл гэж хэлж чадахгүй сумогийн холбооныхон арчаагүй байна. Үзэж байгаа хүн гэмтвэл яах вэ? Түрүү жил зөвхөн шагналын мөнгө гэхэд 150 сая иен авсан  гээд онгироод байсан, ийм сумо барилдахын бол даланд хаяж гарзанд гаргаж байгаагаа компаниуд анзаармаар юм. Сүүлийн өдөр гэхэд бүр арай дэндүү юм. Худлаа уйлж байгаа ч нэх харамссан юм байхгүй биз, Монгол руугаа хурдан буцаад өгөөсэй.

superviewtearさん

2016/3/2720:47:12

Хэлэх ч үг олдсонгүй. Хакухо зайлах мэхээр ялаад сумо сонирхогчдоос зангидсан хөмсөг л олж авлаа

oninozin2010さん

2016/3/2720:46:15

Ингэж байхаар Ёкозунаг ч эрэмбийг нь бууруулдаг болгоод дүрмээ өөрчилчихмөөр юм. Ялагдсан ч ёкозуна байх атлаа ингэж үхэн хатан ялахаар зүтгэхээр мөнгө л бодож байгаа харагдахын.

Dr. Haris7 hours ago

Ингэж дургүйцэж байгаа нь аргагүй шүү дээ. Хүний мөнгө булааж байгаатай адил. Эд юм авч шидэхгүй байгаа нь их юм. Японоос өөр орон байсан бол аль хэдийн алуулж байхгүй юу.

Gooooo6 hours ago

+Dr. Haris  Яг үнэн. Япончууд дэндүү зөөлдөж байна. Нөгөө талаа хүндлэх бүшидогийн ухаан шингээсэн япон хүн хамгаалсан ч шүүмжилсэн ч бусад улсыг бодвол энэ зэрэгтэй дууслаа.

 NorthLichter 19428 hours ago

Зүгээр тулаад барилдахад л ялах байсан даа уг нь.

やまのつくし6 hours ago

Ингэж ялаад баяртай байдаг л юм байх даа. Шагнал гардуулах ёслол ч үзэхгүй харьцгааж байхад.

臣夏2 hours ago

Ялаад баярлах ёстой хүнийг уйлтал нь баалаад, юу ч бодоцгоодоггүй юм байх даа.

tiktwp07038 hours ago

Хүн ярьж байхад харааж орилоод байгаа гарууд сумо үзэх эрхгүй шүү. Тийм юм бол харьцгаах хэрэгтэй. Гэхдээ Хакухо аваргаа, өнөөдрийн фануудын шүгэл бол ганц өнөөдрийн асуудал биш шүү. Энэ олон жил сумогийн дэвжээ тойрсон асуудлуудыг фанууд юу гэж харж ирсэн, хамаг бухимдал нь сад тавилаа гэж бодож байна. Ялж л байвал болоо гэдэг бол барилдаан. Харин их сумо гэж яагаад хэлдэг, их сумо юу болохыг ахиж нэг бодох хэрэгтэй байх.

bou toto7 hours ago

.... царайлаад зайлах мэх хийхээ боль л доо. Ёкозуна биз дээ.

Club GRAN (金沢市片町)8 hours ago

Ярилцлагаа үнэн лаг өгч байнаа, алга ташъя.

下地龍斗6 hours ago

Ялж байвал болоо гэсэн спорт аль ч оронд нэх байхгүй дээ. Түүхтэй соёлтой спорт ялалт ялагдлаас гадна өөр нэг юм агуулж байдгийн.

tamachan19132 minutes ago (edited)

Уучлал гуйх хэрэг байхгүй шт. Дүрэм зөрчөөгүй, хүнтэй барилддаг, зайлах үе  ч гарч л байдаг. Оосакагийн бүдүүлэг фануудыг тоохгүй лбай. 36 дахь удаагийн ялалт, баяр хүргэе.

石元拓哉2 hours ago

Нэх сайхан аргаар ялсан юм шиг ярилцлагыг шууд өөрөө дуусгаад, сүүлийн асуултад ч хариулахгүй хэн юм бэ ер нь.

monochrome084 hours ago

Өчнөөн мөнгө төлж өдөржин хүлээж үзсэн барилдаан ингэж дуусахаар уурлах нь аргагүй биз дээ. Бүр ТВ-ээр цацах ёсгүй үг, гэр бүл рүү нь дайрах энэ тэр байж болохгүй. Ямар ч гэсэн үзэгчдийн бүдүүлгийг гайхаад байх юмгүй.

Kato Hayata8 hours ago

Сумо сонирхогчид япон бөх ялаасай л гээд хараад сууж байдаг болохоор Хакухо бас ялаад ч нэмэргүй өрөвдөлтэй юм даа. Хэчнээн их хөдөлмөрлөж, сумог хэчнээн сайхан хөгжөөж ирсэн билээ, тийм байхад харааж шүгэлдээд, зодог тайлсан хойно нь харамсав даа. Аваргаас ёс зүй нэхээд байгаа бол үзэгчид өөрсдөө бас ёс зүйтэй баймаар.

ka zu5 hours ago

Хүн ялах гэж улайраад бүр дорой болох зам сонгох үе байдаг даа, энэ удаа бол санамсаргүй алдаа гарсан гэж л бодмоор байна.

井筒屋ランク6 hours ago

Янз бүрийн л сэтгэгдэл байна, хүнээс илүү хөдөлмөрлөж байж л аварга болно. Асар их хичээж байж яллаа, сэтгэл их хөдөллөө. Сайн барилдлаа. Хүмүүс их уурлаж янз бүрээр ярилцаж байгаа ч сумод үнэхээр дуртайг нь хараад сайхан санагдлаа. Эр эм хөгшин залуугүй үзэж сонирхох хобби байна гэдэг сайн зүйл шүү.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2016-05-06

    Хакуход амжилт хүсье. 5-р сарын тэмцээнд түрүүлээрэй.

    • Зочин
    • 2016-04-02

    hha erembiign buuruuldag bolgoch ghshg manai huurhii Mongolchuudiig maani ad uzchhimaa, jijig ornii boh ulsadn amjilttai bga blhr ad uzdeg bz, busad tom ornii buhchuudiig bl ardaasn tom ornii numur nuulug harj bdg blhr neh sur blkuldee yponchuud, ern ha gazarl iim bdg manai Mongolchuudiin huvid, ghdee bitgii buuj uguurei, Manai Mongol buhchuud delhiid, olon ulsad uurd neree gargasaar bh boltugai, yuch bolson uhaantai bj, yponchuudiin ulsaasaa zailuulah gsn hatgalgaasn hol yvj buh zuild bodoltoi handaarai gj heliidaa!

    • Энхбат
    • 2016-03-31

    Манайд ч гэсэн аймаг аймгийн хүмүүс харилцан адилгүй байдаг шиг Япон улс дотроо Осакагийн хүмүүс нэлээн эмоцитой хүмүүс байдаг гэнэлээ. Энэ сарын хувьд Кисенесато, Гоэдо хоёр сайн байж япончуудад горьдлого төрүүлсэн. Гэтэл Хакуко аварга маань озэки, дүү аваргуудаа үнэндээ юм болгоогүй. Миний бодлоор Хакухо аварга сумогийн үнэ цэнэ, агуулгыг үнхээр төгс ойлгосон хүн. Тийм ч учраас сүүлийн өдөр санаандгүй үйлдэлдээ гэмшиж, итгэл алдсандаа нулимс унагаж байгаа. Энэ бол шулуухан хэлхэд Монголын одоогийн бөхчүүдээс хэзээ ч гарахгүй сэтгэл, үйлдэл. Аварга маань цаашдаа ч сайхан барилдана. Сумо ч үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Нээх сүртэй хүлээж аваад байх зүйл биш шүү дээ.

    • Зочин
    • 2016-03-30

    Буруу жолоотой япон машины татварыг нэмьее. Монгол улс жил бүр бараг 500 сая ам долларын өртөг бүхий 8-9 жил болж хуучирсан буруу рультэй Япон машин импортолдог. Манай бөхчүүдийг элдвээр муулж байхад бид тэдний хуучин машиныг авсаар байх уу. Оныг нь наашлуулж 5 дээш жилтэй хуучин машины татварыг нэмьее

    • зочин
    • 2016-03-29

    ЦААДУУЛ чинь дийлж чадахгүй болохоороо шээс нь гоожих гэж байхгүй юу үхтэл нь япончуудыг дарж байгаад сайхан эх орондоо хүрээд ирээ

    • Уншигч
    • 2016-03-29

    Дараагийн башё-д зайлах мэхийг хориглодоггүй л юм бол барилдаан болгоноо зайлах мэхээр ялаад дуусгачих, чадах юм чинь. Орилоо үзэгчид хаана ч, Монголд ч, Японд ч байдаг л асуудал. Эр хүний нулимсыг үзэх ч өөдтэй юм биш дээ, үзүүлээд өг, наадуулдаа!

    • Зочин
    • 2016-03-29

    Япончууд Хакухогоос залхаж байна дийлэхгуй гэдгээ мэдээд уурлаж байна япон эмэгтэйтэй суугаагуй бол аль хэдийнээ Дагваа шиг болох байсан

    • Зочин
    • 2016-03-29

    Өөрсдийгөө хичээ. Үндэсний бөхчүүдээ нүдэн дээр нь булхай луйвар хийж байхад олигтойхон хэлчихэж чадахгүй байж. Манайхан жийнэ, өшиглөнө, цохино, хазна бас жавьждана. Хэнийг нь ч хөөгөөгүй. Харин ч хөөргөөд л далдагнаад энд тэнд нь гараад явж байдаг манайхан тэнэг.

    • Зочин
    • 2016-03-28

    аваргын тэр сайхан нэрээ гутаалаа даа одоо ч япончууд байтугай монголчууд дургүйцээд эхэллээ үнэн хүчийг үзээд барилдаж чадахгүй бол яах гэж аварга болсын

    • Zochin
    • 2016-03-28

    Huuhed chig uilhaa bolimoor ym ymarch ued peedger baih estoi

    • монгол
    • 2016-03-28

    Заа.Япончууд зайлах мэхээ хориглочих! Тэгээд үзье! ... Харин Манай аваргууд байн байн уйлаад байх нь онцгүй санагддаг...Дараа дараагийн аваргуудад: -Тэр их хорсол дунд чангахан өнгөрч сурцгаая!

    • sengee
    • 2016-03-28

    Yaponchuud yu gej hutsaldah ni hend hamaatain. Turuu gedeg bol turuu. tuuh bol tuuh. Ene aguu turuunuud chin domog met heden zuund yarigdana. Gehdee bi yapon bsn bol uurlah l bsn bh. Gehdee l sport, turuu gedeg yamar hodolmor, uhaanar irhiig bid shuuh erhgui...

    • Билэг
    • 2016-03-28

    Сүүлийн башёо дээр ер нь Хакухо аваргаас маань Асашорю аваргатай төстэй барилдааны зан үе үе гараад байна, Аса маань сайндаа ч тэгтэггүй байсан юм байна даа, манай аваргуудыг маань ингэж шатааж байгаад л буцаадаг аргатай юм шиг ... Гэхдээ Хакухо уйлдаг нь буруу л даа

    • Зочин
    • 2016-03-28

    Япончуудад буруу өгөх аргагүй л дээ

    • тайван
    • 2016-03-28

    Хэцүү ч юмаа даа Даваажаргал(Hakuho) минь . Давчихаар давлаа гэх. Давахгүй унаад өгчихвөл найраа хийлээ гэнэ дээ. Япончуудын уурлах нь арга ч үгүй биз! Үндэснийх нь бөхийг тал нутгийн хэдэн юмнууд ээлжээр азаргалаад байхаар уур нь хүрч байхгүй юу! Урагшаа дайрч өрсөлдөгчөө унагасангүй зайлж ухарч давлаа гэж буруутгажээ. Ямар ч бөхөд муу мэх гэж байдаггүйг дахиад цаад арлынхандаа сануул! Их Чингис хаан маань хүртэл санаанд оромгүй аргаар дайснаа дарж явсан түүхтэй. Наадуул чинь эхнээсээ Дагвадоржийнхоо ( Asashyoru) араас далдар ухааны юм бичиж. Хүний нутаг нус нулимсандаа холилдож байхаар нутагтаа хүрээд ир!!! Монгол хүн байна даа наадуулдаа дахиж битгий нулимсаа үзүүл! Ард түмэн чинь тэврээд тосоод авна.

    • Aguu ih Awragadaa bayarllaa
    • 2016-03-28

    Ter mongo bodoj yarij baigaa humuusiig zugeer l sonssonch sonsoogui ym shig ongoroo. Awragagiigaa barildah bolgondoo dotoroo Mongol ulsaa bodoj eh nutgaa sanaj barilddag bid bugd l medne. Oiriin heden myngad ewdej chadahaargui amiljt uzuul. Awragiigaa 49 turuu awaasai ej huwidaa husej baina. Bayarllaa awragadaa

    • hi
    • 2016-03-28

    zali heregleed ch awraga tsol awch chadahgvi bj yu geed nohoinoos dor hutsaad bgan bol doo budaanuud chin heleh muu vg ch alga mongol boh bga tsagt hezeed mongol boh tvrvvlne shvvdee shees ni hvrch bga bhoo odoo bvr dusah shees ch gvi boloo biz

    • My.My.My
    • 2016-03-28

    Er ni awarga maani xayaad irsen ch yadiin.Mongolchuud baixgvi bol xen ter teneg sumog vzdiin er ni shuud l muxnu bizdee.

    • MGL
    • 2016-03-28

    ene yponchuud mongolchuudiig barahaa baigaad buup hogiin ym bolgojiinaa

    • bobero
    • 2016-03-28

    zailah meheer ylz boldoggui ymuu

    • батара
    • 2016-03-28

    Олон жилийн түүхтэй сумогийн ноён оргилын ид үед нь сумо үзэж байгаадаа бахархах хэрэгтэй. Энэ хүний барилдааныг үзэж байна гэдэг түүх шүү дэ. Даанч энэ япончууд ойлгохыг ч хүсдэггүй байх да

    • өхйбыөа
    • 2016-03-28

    Ээ юунд нь уйлдагийн бэ? Чи монгол хүн тул уйлж болохгүй. Тэр тусмаа японуудын өмнө. Миний хувьд уйлсанаас зодог тайлах нь хамаагүй дээр.

    • mongolian citizen
    • 2016-03-28

    ingej baahan amitand haraalgaj zuhuulj bhaar saihan zolgood dawsan ch unasan ch saihan barildchihgui yamar unawal turuugee aldah geed bsan bish

    • Erdene
    • 2016-03-28

    Даваа чи шүү, мундаг байна. Бүдүүлэг шүүмжлэлийг тоох хэрэггүй, агуу аварга агуу л байх ёстой. Барилдах мөчид ялахын тулд гэнэт ямар ч шийдвэр гараж болно, асуудал биш, дахиад олон түрүүлэх хэрэгтэй!

    • :)
    • 2016-03-28

    Монгол болон Япон орны найрамдалын амьд билэг тэмдэг шүү дээ. Уужуу ухаанаар хандаж ойлгох хэрэгтэй. Тэнд байгаа монголчууд ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлээр аливаа зүйлд уужуу тайван байхыг шаардаж байна. Бид цухалдаж сандаралдсанаас болж эх орноо ч дээр өөрсдийгөө бусниулж байгаа болхоор тэвчээртэй байцгаая.

    • Janjan
    • 2016-03-28

    Япончууд үнэн хэрэгтээ үндэсний спортдоо хүндэтгэлгүй ханддаггийн жишээ Зүгээр л бизнес утгаар нь харсан хүмүүс байна Төлсөн мөнгөндөө тохирсон барилдаан харсангүй ч гэх шиг Үндэсний спортынх нь ноён оргил их аварга 36 дахиа түрүүлж дээд амжилтыг нь тогтоож байхад баяр хүргэх нь байтугай харааж зүхэж байна шд Монголын нийгмийн байдал тэднийхээс арай дорой байгаа ч бид тэднийг бодвол үндэснийхээ спортыг ёстой дээдэлдэг улс юм бна Хичнээн удсан ч үндэсний бөхөө харуй бүрий болтол элдэв гомдолгүйгээр үзээд суудаг л улс Гэтэл нөгөө айхтар дэг жаягтай Япончууд чин ордон даяараа хараалын үгийг урсгаж бна шд Кисэносато ингээд түрүүлсэн бол яасан их баярлаж байгаа бол доо ццссссс

    • зочин
    • 2016-03-28

    эр хун байж сайхан узчихгуй

    • Зочин
    • 2016-03-28

    hunii nutag hunii l nutag sh de. archaagui yopon bohchuud ni gavihgui hamag turuugee aldaad bgaa bolohoor hordoj uheh gej bhgui yu

    • Зочин
    • 2016-03-28

    Bid bugd eniig oilgohgui. Yapond heden jil bolson bi ch buren oilgohgui. Soyl, bodol setgelgeenii yalgaa. Odoo ene deer oilgoltsohgui asuudal deer margah yamar ch asuudal bhgui. Ugaasaa shiidver garahgui. Avarga buruutai, buruugui ali ali ni.

    • Зочин
    • 2016-03-28

    end undesnii buh ni dordood tend yaponchuudiin undesnii buhiig dorduulaad saihan bantan hutgaj baina daa

    • zochin
    • 2016-03-28

    zes ni tsuhuij baina daa...daanch yapon avgaitai yum baina..

    • үүрээ
    • 2016-03-28

    Муу новшнууд өөрсдөө хүн дийлэхгүй байж

    • үүрээ
    • 2016-03-28

    Муу новшнууд өөрсдөө хүн дийлэхгүй байж

arrow icon