Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох тухай асуудал, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай хуулийн төслүүдтэй танилцахад нягтлах, хариулах ёстой эргэлзээтэй асуулт олон байгаагаас заримыг нь энд нэгтгэсэн. Дор уг төслүүдийг дэмжсэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны протоколыг хавсаргав. Конвенцын зүйл заалтаар, гол эрсдлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг явагдсаны үндсэн дээр УИХ-ын чуулганд очсон төсөл мөн эсэхийг уншигчийн мэргэн шүүмжид даатгая.
-----------------------------------------------------------------------------------------------------------------------
Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр
/Пүрэв гараг/-ийн хуралдааны гар тэмдэглэл
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга М.Сономпил ирц, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, хуралдааныг даргалав.
Ирвэл зохих 19 гишүүнээс 10 гишүүн ирж, 52.6 хувийн ирцтэйгээр хуралдаан 12 цаг 10 минутад Төрийн ордны “В” танхимд эхлэв.
Чөлөөтэй: Сүхбаатарын Батболд, Х.Баттулга, М.Батчимэг, Б.Болор, С.Оюун, О.Содбилэг, Ж.Энхбаяр, Н.Энхболд;
Тасалсан: Н.Номтойбаяр.
Нэг. Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох тухай асуудал, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудал /зөвшилцөх/
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, Цөмийн энергийн комиссын ажлын албаны Аюулгүйн бодлогын газрын дарга Э.Нямдаваа, мөн газрын шинжээч Г.Гэрэлмаа нар оролцов.
Хуралдаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, зөвлөх Т.Наранхүү, референт С.Эрдэнэчимэг нар байлцав.
Зөвшилцөх асуудлуудын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл нарын тавьсан асуултад Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, мөн комиссын ажлын албаны Аюулгүйн бодлогын газрын дарга Э.Нямдаваа нар хариулж, тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлэв.
М.Сономпил: -Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох асуудлыг дэмжиж, Засгийн газарт нэгдэн орохыг зөвшөөрье гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 7
Татгалзсан: 3
Бүгд: 10
70.0 хувийн саналаар дэмжигдлээ.
2.Монгол Улс Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг дэмжиж, Засгийн газарт нэгдэн орохыг зөвшөөрье гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 7
Татгалзсан: 3
Бүгд: 10
70.0 хувийн саналаар дэмжигдлээ.
3.Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг дэмжиж гарын үсэг зурах, Засгийн газарт нэгдэн орохыг зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 7
Татгалзсан: 3
Бүгд: 10
70.0 хувийн саналаар дэмжигдлээ.
4.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг дэмжиж гарын үсэг зурахыг Засгийн газарт зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулъя.
Зөвшөөрсөн: 7
Татгалзсан: 3
Бүгд: 10
70.0 хувийн саналаар дэмжигдлээ.
Байнгын хорооноос гарах санал, дүгнэлтүүдийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.
Хуралдаан 30 минут үргэлжилж, 12 цаг 40 минутад өндөрлөв.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.СОНОМПИЛ
Тэмдэглэл хөтөлсөн:
ПРОТОКОЛЫН АЛБАНЫ
ШИНЖЭЭЧ П.МЯДАГМАА
УЛСЫН ИХ ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ,
ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ 2016 ОНЫ
3 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ
ДЭЛГЭРЭНГҮЙ ТЭМДЭГЛЭЛ
М.Сономпил: -Ирц бүрдлээ өнөөдөр 2016 оны 3 сарын 10-ны өдөр. Өнөөдөр дөрвөн асуудал хэлэлцэнэ. Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох зөвшилцөх.
- Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид тус тус нэгдэн орох асуудал зөвшилцөх.
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах зөвшилцөх.
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг тус тус соёрхон батлах тухай асуудлыг зөвшилцөх. Ийм дөрвөн асуудал байна. Гишүүдэд санал байна уу. Энхболд даргын микрофоныг өгье.
З.Энхболд: -Дөрвүүлээ зөвшилцөж гарын үсэг зурах чуулганаар орох шаардлагагүй асуудал юм уу. Хэн хариулах юм бэ. Өнөөдөр шийдчихвэл дараа нь ямар юмнууд явагдах юм бэ. Ямар ажиллагаанууд.
М.Сономпил:-Ажлын хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баярцогт, Манлайжав-Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга, Нямдаваа-Цөмийн энергийн комиссын ажлын албаны Аюулгүйн бодлогын газрын дарга, Гэрэлмаа- Цөмийн энергийн комиссын ажлын албаны аюулгүй байдлын газрын шинжээч. Ийм бүрэлдэхүүн оролцож байна. Энхболд даргын асуултад хариулах хүн. Байнгын хорооноос Хишигсүрэн хариулъя.
Ш.Хишигсүрэн: -Их Хурлын даргын асуултад хариулъя. Энэ дөрвөн гэрээний хоёр нь нэгдэн орох, хоёр нь соёрхон батлахаар оруулж ирж байгаа. Тэгэхээр дөрвүүлээ өнөөдөр зөвшилцөөд дараа нь дахиад Засгийн газраас соёрхон батлахаар орж ирэх хуулийн төслөөр орж ирнэ. Дөрвүүлээ зөвшилцөх манай дэгийн хуулиар бол бүгд зөвшилцөх.
М.Сономпил: -Баярлалаа. Баярцогт сайд танилцуулга хийнэ. Дөрвөн асуудлыг нэгтгээд нэг мөсөн танилцуулгыг нь хийчих.
С.Баярцогт: -Байнгын хорооны дарга эрхэм гишүүд ээ
,
Монгол Улс 1986 оноос хойш цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенц, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ зэрэг цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ конвенцид нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ конвециор олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. Монгол Улс үндэсний аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар бэхжүүлсэн бодлогын хүрээнд 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж улмаар НҮБ-ын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн орнууд Монгол Улсыг цөмийн зэвсэггүй бүс статусыг 2012 онд албан ёсоор баталгаажуулсан билээ. Улсын Их Хурлаас 2000 онд цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль болон уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолыг тус тус баталсан. Түүнчлэн цөмийн зэвсгээс ангид байх статусыг урагшлуулах цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2015 оны 60 дугаар тогтоолыг баталсан бөгөөд энэхүү тогтоолд цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлт болон бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.
Монгол Улс дээр дурдсан гэрээ конвенцид нэгдэн орсноор нутаг дэвсгэртээ цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх цацраг идэвхт эх үүсвэрийн бүрэн бүтэн байдлыг хангах аюулгүй ажиллагааг бий болгох эрх зүйн болон хяналтын тогтолцоог бэхжүүлэх, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг авах нөхцөл бололцоо бий болохоос гадна цөмийн шинжлэх ухаан технологийг нэвтрүүлэх хөрш орнуудын баримталж буй бодлого авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг судлах цөмийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдолтой болно. Иймд цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци, цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлт болон бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд Монгол Улс тус тус нэгдэн орох эрхийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа.
М.Сономпил: -Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Баярцогт сайд бөгөөд ажлын хэсгээс асуух асуулттай гишүүд байна уу. Дэмбэрэл гишүүн.
Д.Дэмбэрэл: -Баярлалаа. Тэгэхээр энэ нэлээд яаруу заавал ойрын үед хэлэлцэж шийдвэрлэе гэсэн байдлаар яараад байгаагийн цаад учир холбогдол нь чухам юундаа байна. Цаг хугацааны хувьд зайлшгүй одоо ойрын үед шийдэх асуудал байгаа юм уу үүний учир шалтгааныг нэгдүгээрт нэг сайн тайлбарлаж өгөхгүй юу.
Хоёрдугаарт бид энэ цөмийн энергийн хууль гаргасны дараа бас нэлээд яриа болоод байсан юмнууд бол бий л дээ. Жишээлэх юм бол шар нунтаг, цөмийн хаягдлуудыг улс орондоо хадгалах үүнтэй холбогдсон асуудлаар түрүүчийн Улсын Их Хурлын гишүүд сайн мэдэж байгаа байх л даа. Манайд Гадаад харилцааны яам мөн Засгийн газрын тухайд бол улс төржсөн олон нийтийн зүгээс бол бас энэ цөмийн шар нунтаг өөртөө хадгалах гэсэн байна. Гаднаас одоо цөмийн хаягдал материалуудыг авч ирж хадгалах гэсэн байна гээд их олон ярианууд гарсан шүү дээ. Тэгэхээр тэр ярианууд гараад байсан ярианууд одоогийн бидний нэгдэн орсон энэ конвенцүүд дээр нэмэлт хийж байгаа тэр заалтуудтай холбогдож байгаа юм байна уу үгүй юу. Ер нь түрүүчийн цөмийн энергийн тухай хууль гарсны дараа олон нийтийн зүгээс гаргаж байсан асуудлууд маань асуудал байхгүй болж шийдсэн үү, үгүй юу. Тэгэхээр энэ бол олон нийтийн зүгээс зөв ойлголт өгөхгүй бол дараа нь багагүй хэмжээний яриа цуурхал үнэн, худал нь мэдэгдэхгүй ийм асуудал их олон гардаг шүү дээ. Парламенттай холбодог. Ийм байдлыг асуудлуудыг хэн хариулах вэ.
Тэгээд Монгол Улс энэ гэрээнүүдийн нэмэлтүүдийг зөвшөөрөн хүлээснээрээ манайд одоо ямар нэгэн холбогдолтой асуудлууд гарах юм уу. Олон улсын өнөөгийн байдлаас аваад үзэхэд бол бид нар Азийн ялангуяа энэ зүүн Азид цөмийн зэвсэггүй бүс гэсэн Хойд Солонгос бол цөмийн зэвсэгтэй болсон байгаа гэсэн ойлголттой болж байгаа. Одоогийн бидний орох гээд байгаа энэ заалтууд мөн үүнтэй холбогдсон асуудлуудын шахалт юм уу. Аль эсвэл үнэхээр зайлшгүй бид нар нэгдэн орж байх ёстой асуудлууд нь тусгагдаж тэр нэмэлтийг нь бид нар зөвшөөрөн хүлээх гээд байгаа юм уу. Эдгээр асуудлуудад хариулт өгнө үү.
М.Сономпил: -Дэмбэрэл гишүүний асуултад Манлайжав хариулъя.
Г.Манлайжав: -Дэмбэрэл гишүүний асуултад хариулъя. Энэ гурван конвенцид нэгдэн орохтой холбоотой асуудал Засгийн газар дээр ерөнхийдөө Их Хурлын чуулганд ээлжит чуулганд хэлэлцэгдэхээр төлөвлөгөөнд байж байсан. Энэ хугацаанд бас 3 сарын 31-ний өдөр АНУ-ын Вашингтон хотод цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний чуулга уулзалт төлөвлөгдсөн. Энэ чуулга уулзалтыг хэлэлцэх үед цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 2005 оны нэмэлтэд нэгдэж орох энэ конвенцийг хүчин төгөлдөр болгох тал дээр олон улсын байгууллага тэр тусмаа олон улсын атомын энергийн байдлыг нэлээд анхаарал тавьж энийг энэ чуулганы үед хүчин төгөлдөр болгуулах талаар гишүүн орнуудын хүсэлтийг байнгын төлөөлөгчийн газар, элчин сайдын яамдаар дамжуулж хүргүүлсэн юм. Энэ протоколын нэмэлтийг хүчин төгөлдөр болоход өнөөдрийн байдлаар 12 улсын хүлээн зөвшөөрсөн, баталсан ийм шаардлага байгаа учраас энийг яаралтай гарч байгаа гэж бид ойлгож болно.
Цөмийн энергийн тухай хуульд 2009 онд батлагдсанаас хойш бол цацраг идэвхт хаягдалтай холбоотой асуудлууд зарим байгаль орчны төрийн бус байгууллага, зарим иргэний зүгээс нэлээд хүчтэй гарсан. Энэ бид нар ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны энэ нэгдсэн конвенцид нэгдэж орвол бидний хувьд бас энэ цэргийн хаягдалтай холбоотой хөрш орнуудад тэр тусмаа цөмийн байгууламжтай тэрнээс гарч байгаа хаягдалтай байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дэлгэрэнгүйгээр авах бүрэн бололцоо бас бид нарт нээгдэж байгаа. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцитэй ч гэсэн өмнө нь бол цөмийн материал болон цөмийн материалтай холбогдолтой хаягдлын тээвэрлэлт дээр тавих хяналтыг зохицуулагддаг байсан бол одоо бас хууль бусаар зөвхөн тээвэрлэлтээс гадна хууль бусаар явагдах тээвэрлэлт дээр террорист үйлдэлтэй холбоотой асуудалд нь хориг тавих нэлээд хүчтэй заалтууд бий. Үүний эсрэг террорист үйлдлийг таслан зогсоох мөн бусад гишүүн орнууд өөрийнхөө нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа цөмийн материалын хөдөлгөөнт тээвэрлэлт үйл ажиллагаанд нэмэлт хяналт тавих үүргүүд бас хүлээгдэж байна.
Энэ гурван конвенцид нэгдэж орсноор манай улсын хувьд санхүүгийн хувьд нэмэлт ачааллууд бол гарч ирэхгүй. Харин эсрэгээрээ тэр тусмаа хөрш орнууд бусад цөмийн байгууламжтай цөмийн материалтай улсуудын талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах бас бүрэн эрх нээгдэж байгаа юм.
М.Сономпил: -Санал хэлэх гишүүд байна уу. Санал хэлэх гишүүд. Дэмбэрэл гишүүнээр тасалъя. За тэгвэл Энхболд дарга асуулт асууна.
З.Энхболд: -Цөмийн хаягдал булшилчих вэ гээд нэг бөөн хардлага яваад байгаа юм. Тэгэхээр энэ конвенцид гарын үсэг зурах зөвшөөрөл өгснөөрөө бид нар тийм үүрэг авч байгаа юм биш үү гэдэг асуулт байгаа юм. Нийт хэдэн улс энэ цөмийн ашиглагдсан түлшийг хадгалах гэрээнд гарын үсэг зурсан тэрнээс хэд нь хадгалдаг практик дээр. Ийм асуултад хариулт авъя. Бид орсноороо ямар эрхтэй үүрэгтэй болж байгаа юм бэ.
М.Сономпил: Ажлын хэсэг хариулъя.
Нямдаваа: -Улсын Их Хурлын даргын асуултад хариулъя. Энэхүү ашигласан түлш болон асар их хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны конвенцид нэгдэн орсноороо бол Монгол Улс бол энэхүү хаягдлыг авч хадгалах ийм үүрэг хүлээхгүй байгаа. Энэ конвенц дээр бол 71 улс нэгдэн орсон. 42 улс бол гарын үсэг зурсан байна. Одоогоор бол дэлхийн улс орнууд дээр бол энэ хаягдлыг бол өөрсдийнхөө улсын нутаг дэвсгэр дээр хадгалах ийм үйл ажиллагаануудыг явуулж байгаа. Мөн одоо өөр өөрсдийнхөө гэсэн тийм гүний болон хадгалах үйл ажиллагааг бол гүйцэтгэхээр бол төлөвлөсөн байдаг. Энэ конвенц дээр тусгагдсан нэг заалт болохоор ашигласан түлшийг дахин боловсруулахаар өөр дараагийн одоо тийм өндөр технологи хөгжүүлсэн улс уруу явуулах юм бол тухайн улс тэрийг боловсруулаад тэндээс гарсан хаягдлыг нь бол яг тэр түлшийг ашигласан улс уруу явуулна гэсэн заалт байдаг. Тэрнээс биш бол шар нунтаг ч юм уу урантай холбоотой хаягдлыг бол буцааж авна гэсэн зохицуулалт энэ конвенцид бол байхгүй. Тийм учраас хаягдлыг бол хүлээж авах үүрэг бол энэ юман дээр бол тусгагдаагүй ээ.
М.Сономпил: -Энхболд дарга тодруулъя.
З.Энхболд: -Нэгэнт манайд цөмийн станц байхгүй. Манайд өөрийн гэсэн хаягдал байхгүй тийм тохиолдолд бидэнд бусдын хаягдлыг авах үүрэг байхгүй. Тэр талаар яриа ч байхгүй гэж ойлголоо зөв үү.
М.Сономпил: -Манлайжав.
Манлайжав: -Бидний энэ конвенцид нэгдэж орсны дагуу бас Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг бас оруулж ирсэн. Энэ дээр бол хамгийн түрүүнд 2011 оны Ерөнхийлөгчийн 184 дүгээр зарлигийг цөмийн энергийн тухай хуульд тусгаж өгөхөөр яагаад гэхээр хог хаягдлын тухай хуульд байсан цөмийн материалтай холбоотой хэсэг хавийг Хог хаягдлын тухай хуулийн өөрчлөлтөөр бол хасагдсан байгаа. Тийм учраас ашигласан зүйл цөмийн хаягдалтай холбоотой үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлах тээвэрлэх дамжин өнгөрүүлэхийг хориглох ийм хуульчлалын заалтыг бас оруулж өгч байгаа юм.
М.Сономпил: -Энхболд даргын микрофоныг өгье.
З.Энхболд: -Тэгвэл хаягдал манайх авахгүй гэдэг зарлигийн түвшинд байсан юмыг хууль болгож байгаа юм байна тийм үү. Энэ конвенцид орсонтой холбогдуулан тэгэхээр хуулийн өөрчлөлт бол чуулганаар явна шүү дээ. Орж ирээгүй байгаа. Гарын үсэг зураад соёрхон батлахтайгаа цуг явагдах юм байна тийм үү. Техникийн хувьд. Ямар ч байсан нөгөө хардаад элдэв янзаар худлаа бичээд байдаг юм бол хууль болчих юм бол амар болно л доо.
М.Сономпил: -Асуулт асууж дууслаа. Санал хэлэх гишүүд. Дэмбэрэл гишүүн. Өөр санал хэлэх гишүүн алга байна. Дэмбэрэл гишүүнээр тасалъя.
Д.Дэмбэрэл: -Би түрүүн асуултаараа голдуу ямар ямар зүйл дээр Засгийн газар цаашдаа анхаарах вэ гэсэн санаагаа гаргасан гэж бодож байгаа юм. Тийм учраас миний асуултын үед тавигдсан асуудлуудыг Засгийн газар энэ гэрээ хэлэлцээр хийх гарын үсэг зурах энэ асуудал дээр их анхаарал тавиарай гэж. Яагаад гэвэл зүй нь энэ асуудлыг бол Улсын Их Хурал дээр ярихдаа бид нар ажлын хэсэг байгуулаад өөрийнхөө өнөөдрийн ярьж байгаа эргэлзээгээ бүрэн тайлах ёстой байсан юм. Тэгэхээр нэгэнт цаг хугацааны хувьд бол боломж муу байгаа юм байна. Тэгээд гол найдлагыг бол Засгийн газарт бид нар үлдээх байдлаар л дэмжиж байгаа гэдгээ юуны өмнө илэрхийлье. Түрүүчийн олон нийтийн зүгээс цөмийн энергийн хууль гарсны дараа тавьж байсан тэр олон нийтийн эргэлзээний асуудлыг Засгийн газар жич өөрсдөө бас Засгийн газрын гишүүд бүр хариуцаж шалгаж үзэж байж гарын үсэг зурах ёсчлох тийм зүйл байвал хийж Улсын Их Хуралд оруулж ирэхдээ тооцоотой оруулж ирээрэй. Энэ асуудлууд бүгдэд нь хариу хэлэхээр асуудлыг энэ Их Хурлын чуулганаар ёсчлох асуудлыг оруулж ирэхдээ оруулж ирээрэй гэдгийг хэлье.
Ер нь бол асуудал бол нийтийн зүгээс бол гаргаж тавьдаг шүү. Энэ ямар асуудлууд байгаа юм бэ гэхээр нэгдүгээрт энэ цөмийн материал гэдэг асуудлын хүрээнд бид нар ер нь юу ойлгоод байгаа юм бэ. Тэр нь энэ гэрээнүүдэд яаж тусгаж байгаа юм бэ. Цөмийн материалтай олон улсын гэрээнд бид нар орсноороо өөрсдөө ямар байдлын эрх зүйн актуудыг гаргах яаж үүнийг авч явж байгаа юм бэ гэдэг ойлголтыг бол зааглаж хэлж өгмөөр байна.
Хоёрдугаарт энэ цөмийн хаягдал гэдэг ойлголтыг бол бүр тодорхой болгож Засгийн газар энийгээ авч үзмээр байгаа
юм. Ингэж байж Улсын Их Хурлын дараагийн Засгийн газар оруулж ирэхдээ энийгээ ёсчлуулах асуудлыг оруулж байхдаа бодлоготой оруулж ирэх хэрэгтэй. Хариуцлагыг бол Засгийн газар үүрнэ шүү.
Чуулган болоогүй байхад нэг хугацааны тэр эхний нэг 10-аад орон дутуу байгаа тэрийг нэг олон улсын түвшинд баталгаатай болгоё гэж байгаа зүйлийн бол манайх бол тэнд нь оролцох тэр хугацаатай зүйлийг нь бол би бүрэн дэмжиж байна. Наад асуудал нь бол эргэлзээтэй учраас Засгийн газар энийгээ сайн боловсруулаарай. Ер нь болгоомжтойгоор энэ гарын үсэг зурах ажилдаа ороорой
гэдгийг л хэлж байгаа юм. Баярлалаа.
М.Сономпил:-Гишүүд санал хэлж дууслаа. Санал хураалт явуулъя. Монгол Улс цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох асуудлыг дэмжих, Засгийн газарт нэгдэн орохыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалтад 10 гишүүн оролцож, 7 гишүүн дэмжиж 70 хувийн саналаар дэмжигдлээ. Санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлнэ.
- Монгол Улс ашигласан болон түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг дэмжих Засгийн газарт нэгдэн орохыг зөвшөөрье гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалтад 10 гишүүн оролцож, 7 гишүүн дэмжиж 70 хувийн саналаар дэмжигдлээ. Засгийн газарт санал, дүгнэлтийг хүргүүлнэ.
3 дугаар асуудал дээр санал хураалт явуулъя. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг дэмжиж гарын үсэг зурахыг Засгийн газар зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалтад 10 гишүүн оролцож, 7 гишүүн дэмжиж 70 хувийн саналаар дэмжигдлээ. Санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ.
4 дэх асуудал дээр санал хураалт явуулъя. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг дэмжиж гарын үсэг зурахыг Засгийн газар зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалтад 10 гишүүн оролцож, 7 гишүүн дэмжиж 70 хувийн саналаар дэмжигдлээ
. Санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлнэ. Хуулиудын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар дараа нь оруулж ирэх юм байна. Хамт өргөн бариарай гэж чиглэл өгч байна. Өнөөдрийн хуралдаан өндөрлөж байна. Гишүүдэд маш их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Дууны бичлэгээс буулгасан:
ПРОТОКОЛЫН АЛБАНЫ
ШИНЖЭЭЧ П.МЯДАГМАА
google translate ашиглаж орчуулсан юмуу да энэ Манлайжав гэдэг хүний үгийг юун утгагүй тайлбар вэ. Юу ярьж байгаагаа ер нь мэдэж байсан юмуу энэ хүн. Энэ арай биш ээ
2 үзүүртэй зүү шиг сонин яриа болжээ. Цөмийн хог, хаягдал булшлахгүй гэсэн зүйл огт алга. Харин ч аюулгүй тээвэрлэх, булшилж болох талаар л ярьсан юм шив дээ? Ер нь тэгээд барууны том гүрнүүд чинь олборлосон газар нь булшлах хууль гаргачихаад байгаа ш дээ. Тиймээс монголоос Уран олборлож л байвал булшилна л гэсэн үг дээ.
Iim protokol unshij suudag garuud l sumtai baidag baih :)
ene site ch bosoo guh mongoliinhnii arga barilaar unhurchih shivdee. ordnii gadna heden urviisun nuhud jagsaad araas n iim article bichigsed support hiih mayagaar. mongolsky technology unerteed baina unerteed baina hehe.
Ene manlaijav ter OUATOMIIN Energiin gazriin ajiltan yumuu mongoliin erh ashgiig hamgaalah ystoi mongoliin toriin alban tushaaltan yumuu etssiin etsest...washingtond ochij tailbar hiih ystoi, gadnaas alban bichig irlee geed l uhchih geed baihiin durak chin