Монгол улс олон улсын хөрөнгийн захад 5 жилийн хугацаатай, 10,87 хувийн хүүтэй 500 сая долларын бонд борлуулжээ.
2012 онд Монгол улс 4,12%, 5,12%-ын хүүтэй 1,5 тэрбум доллар олон улсын бондын захаас босгож байсан. 4,12%-ын хямд хүү бол Монголын эдийн засагт итгэх итгэл байлаа. Харин 3-хан жилийн дараа буюу өнгөрөгч Мягмар гарагт ижил төрлийн 500 сая долларын бондыг үүнээс 2,6 дахин өндөр өртөгтэй буюу 10,87 хувийн хүүтэй борлуулахад амжилт олсон байна. Энгийнээр 3 жилийн өмнө хүнээс 100,000 доллар зээлэхэд хүү нь 4120 доллар байсан бол өнөөдөр хүүнд 10870 доллар амлахгүй бол зээл олдохгүй байсан гэсэн үг.
2015 оны 5 сард Засгийн газар 1 тэрбум ам.долларын гадаад бонд арилжих эрх Сангийн сайд Ж.Эрдэнэбатад өгсөн байдаг(энд). Шинэ бонд босгох төлөвтэй байгаа талаар бид энд мэдээлж байсан. Үүнийг ажил болгох оролдлогыг 2 сар гаруй хугацаанд үргэлжлүүлсний эцэст удаан дуншсан Мазаалай бонд (нэр нь өөрчлөгдөх магадлалтай) ийнхүү нооройж гүйцсэн төлбөрийн тэнцэл, төсвийн хармаанд доллар авчирж байна. 10,87 хувь гэдэг нь энэ оны хоёрдугаар сард 13,76 хувь хүртэл өссөн хүүтэй харьцуулахад арай хямд агаад бондын эргэн төлөлтийн хугацаа 5 жил байна.
Finance Asia сэтгүүлд нэгэн цагт хөрөнгө оруулагчдын “хайртай охин” байсан Монгол одоо моодноос гарсныг тайлбарлахдаа 2018 онд хугацаа нь дуусах Пакистаны бонд Монголын бондоос хямд(илүү эрэлттэй) буюу 5,5% хүүтэй арилжаалагдаж байгаа
г эш татсан байв.
Бонд гаргахад Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын банкнууд, дотоодоос Голомт банк, ТДБ капитал хамтран ажиллажээ.
ЗӨВ ШҮҮ
omg