Нийтлэл 03 сарын 31, 2016

Твиттер трэнд : З.Энхболд руу шидсэн #оймс буюу   #freeNaba 

Дарханы гэгдэх Ардчилсан намын гишүүн Л.Наранбаатар Монголын Эдийн Засгийн Чуулган 2016 арга хэмжээний үеэр үг хэлж байсан  УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд руу оймс байж болзошгүй зүйл шидэхийн хамт эдийн засгийн алуурчин гэж цоллож  эсэргүүцлээ илэрхийлсэн үйл явдал твиттер олон нийтийн сүлжээнд  #оймс,  #freeNaba   мега трэнд төрүүлээд байна.  Дөрөвдүгээр сарын 1 болж, жиргээчид нэрээ хольж сольсны дээр ийм асуудал нэмэгдэж 'оймстой' хөл, 'малгайтай' толгой нь олдохгүй трэнд үүслээ.

Википедиа хуудсан дахь гутал шидсэн тохиолдлуудын жагсаалтыг  үзвэл гутал шидэх нь  улстөрийн тэмцэлд өргөн ашиглагддаг арга агаад,  2008 онд Иракийн сэтгүүлч Аль-Заиди АНУ-ын ерөнхийлөгч Жорж У.Буш рүү Иракт хэвлэлийн бага хурал хийж байхад нь  “Май, Иракийн ард түмнээс үдэж өгч байгаа үнсэлт шүү, муу нохой” гэж арабаар хашгираад гутал шидсэн дуулиант үйл явдлаас хойш  Австрали, Энэтхэг, Тайвань, Пакистан, Их Британи, АНУ, Арабын ертөнц гээд олон улсаар ихэд түгэж, түгээмэл хэрэглэгдэх болжээ.  Спикерийн зүгээс "ийшээ ийм өвчтэй хүмүүсийг бас оруулдаг юм уу, манайд ийм мэдрэлийн өвчтэй хүмүүс олон байдгийшт" гэсэн хэрүүлийн үг чулуудахтай зэрэгцэн чуулганы танхимаас хүчээр дамжлуулж гарсан Л.Наранбаатар байцаалт өгч байгаа агаад фэисбүүк пэйждээ дараах тэмдэглэлийг оруулжээ. 

 

Ардчилсан Монгол улсын иргэн би төрийн хуулиа дээдлэнэ. Оймсны хэргээр өнөөдөр үргэлжлүүлэн байцаалт өгнө. Санаа тавьсан та бүхэндээ баярлалаа. Монгол эдийн засгийн алуурчдаасаа салах цаг удахгүй ирнэ.

Posted by Naranbaatar Lundeg on Thursday, 31 March 2016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аижл дээрээ ирээд гутлаа тайлаад таавчигаа өмссөн чинь хоёр өөр оймс өмссөнөө баригдуулчлаа. Амьдрал барзгар байшдээ.Т...

Posted by Артаньян Артгаа on Thursday, 31 March 2016

 

 

Даргыгаа хүлээж байна...

Posted by Артаньян Артгаа on Thursday, 31 March 2016

 

Сэтгэгдэл бичих

arrow icon