Нийтлэл 04 сарын 07, 2016

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оноос 23 дахин буурна

Монгол Улсын эдийн засаг энэ онд 0.1 хувиар өснө гэж Aзийн Хөгжлийн банк тооцоолсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн оноос 23 дахин буурна гэж үзжээ.

7 дахь удаагийн “Монголын эдийн засгийн чуулган” "Сургамж, Сорилт, Шийдэл" сэдвийн дор болж байна. “Монголын эдийн засгийн чуулган”-ы хоѐр дахь өдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлнэ. Бизнесийн орчин, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого сэдвийн хүрээнд нэгдсэн хоѐр хуралдаан, 9 салбар хуралдаан болох товтой байна.

Аж ахуй нэгжүүдэд орох гадаадын шууд хөрөнгө оруулалт хоёрдугаар сард өссөн нь төлбөрийн тэнцлийн хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал буурах эерэг нөлөө үзүүлсэн байна. Монголбанкны мэдээлснээр урьдчилсан гүйцэтгэлээр хоёрдугаар сард хөрөнгө ба санхүүгийн дансны алдагдал 147.4 сая ам.доллар болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 42 хувиар буюу 108 сая ам.доллараар буурсан дүн болжээ.

Хонгконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани “Southgobi Sands” компанийн татвараас зайлсхийсэн хэргийн торгууль болох 35.3 тэрбум төгрөгийн тодорхой хэсгийг Монгол дахь данснаасаа суутгуулсан тухайгаа тайлагналаа.

Монгол Улсын 21 аймгийн 330 сумын геодези, зураг зүйн мэдээллийг нэгдсэн санд оруулах ажил хийгдэж байна. Улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байгаа энэ ажилд "Геомастер" компани ерөнхий гүйцэтгэгчээр, 25 компани туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа аж.

Нүүрс олборлолтоороо тэргүүлэгч БНХАУ-ын “Shenhua Energy” компани экспортоо 8 дахин нэмэгдүүлж болзошгүй байна. Тус компанийн орлогч захирлын мэдэгдсэнээр энэ онд Япон, БНСУ-д 5-10 сая тонн өндөр чанарын нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа аж.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon