Нийтлэл 04 сарын 07, 2016

Жагсаалд оролцогч гуталнууд юу өгүүлнэ вэ ?

Дэлхийн олон оронд зохион байгуулагдаж байсан гутлын чимээгүй жагсаалыг МЗХ-оос анх удаа зохион байгууллаа.  Өнгөрсөн онд Францын Парис хотноо олон зуун мянган иргэд гутлын тайван жагсаал зохион байгуулсан нь дэлхийн нийтийн анхаарлыг нэлээд татаж чадсан.

Монголын нийгэмд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх улам бүр хумигдаж, хүний эрх зөрчигдөж, иргэдийн амьдрал улам бүр доройтож, түүний оронд цагдах, хорих, баривчлах, эрх хасах, ажлаас халах, торгууль ногдуулах зэрэг үгс л илүү хүчтэй сонсогдох болсон нь хатуу үнэн. Харин энэ бүх айдас гуталд байхгүй гэж МЗХ-аас зохион байгууллаж буй “Гутлын жагсаал”-д оролцогчид хэллээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon