Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцаа лхагва гарагт 19.5 хувиар өссөн байна.
Тус компани 2017 онд эргэн төлөгдөх 600 сая ам.долларын хүүгийн төлбөр болох 26.6 сая ам.долларыг лхагва гарагт барагдуулах ѐстой байсан ч төлбөрөө хийж чадаагүйгээс гадна, төлбөрийн хугацааг хойшлуулах болон бусад асуудлаар бонд эзэмшигчидтэй хэлцэлд хүрч чадаагүй тухайгаа Хонгконгийн Хөрөнгийн биржид мэдээлжээ. Гэхдээ бонд эзэмшигчдийн хороонд зээлийг хойшлуулах гэрээ байгуулах саналыг тавьсан аж. Энэ нь зах зээлд эерэг хүлээлтийг бий болгоод байна.
Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжааллаа. Олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын Засгийн газрын бондыг худалдан авах сонирхол, эрэлт урьдчилан төсөөлж байснаас давж 750 сая ам.долларын захиалга ирсэн байна. Энэ удаад Засгийн газар 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр Олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгож арилжжээ.
Хоѐрдугаар сард Японы аж үйлдвэрлэл нь цунами болсон 2011 оны гуравдугаар сараас хойш хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ.
Японы экспортын барааны эрэлт бууж, болд хайлуулах үйлдвэрт гарсан дэлбэрэлт Toyota Motor Corp. үйлдвэрийн ажиллагааг хэд хоногоор тасалдуулсан нь үүний гол шалтгаан болов.
Англи-Австралийн уул уурхайн “BHP Billiton” групп нь Австрали дахь нүүрсний “Mount Arthur” уурхайн 290 ажилтныг цомхотгохоор төлөвлөж байна. Энэхүү шинэчлэл, зохион байгуулалт нь 2016 он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 27%-иар буурсантай холбоотой аж. “Mount Arthur” уурхайн ажилчдыг цомхотгосны дараагаар 1,44 мянган хүн ажиллах юм байна. BHP Billiton” группын Австралийн Шинэ өмнөд Уэлс дэх нүүрсний компанийн хувьд өнгөрсөн жил 9.4 сая тонн нүүрс экспортолжээ.
Сэтгэгдэл бичих