Global Risk Insights онлаин сэтгүүлд гарсан Монгол улсын тухай тойм нийтлэлээс орчуулан хүргэж байна.
ТӨРӨЛЖИЛТ МОНГОЛЫГ ХЯМРАЛААС СЭРГИЙЛНЭ!
Түүхийн эдийн үнийн огцом өсөлт, өндөр түвшинд буй Хятадын эрэлт Монголд таатай боломжийг олгож эдийн засгийн хурдтай өсөлтийн үзүүлээд байсан цаг саяхан. Харин одоо нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. 2016 онд Хятадын эдийн засгийн 6 орчим хувиар, Монголын эдийн засаг уналтын ирмэгт хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
Монгол санхүүгийн эх үүсвэр хайж байна
Түүхий эдийн экспорт буурснаар орлого мөн дагаж буурдаг. 3 дугаар сарын 14-нд засгийн газар Credit Suisse-с 250 сая ам.долларын зээл авсан. Улмаар нэмэлт шаардлагатай хөрөнгө босгохын тулд 500 сая ам.долларын засгийн газрын бонд гаргаад байгаа юм. Эдгээрийг нийлүүлж харвал ДНБ-ийн 6.5 хувьтай тэнцэх хөрөнгө босгосон байна.
17.5 хувийн эдийн засгийн өсөлт гайхуулж асан Монголын эдийн засгийг Азийн Хөгжлийн Банкнаас 2016 онд 0.1 хувь, 2017 онд 0.6 хувь өснө гэж таамагласан
байна. АХБ-ны зүүн Азийн хэлтсийг хариуцсан захирал Ayumi Konishi Монголыг дүгнэхдээ:
“Монгол тогтвортой сангийн бодлого, эдийн засгийг төрөлжүүлэх тууштай хүчин чармайлт, нийгмийн хамгаалалтыг сайжруулах гэсэн эдийн засгийн чухал сорилтуудтай тулгараад байна. Тухайлбал, 2014 онд ДНБ-н 11.4 хувьтай тэнцэх төсвийн алдагдалтай байсан бол 2015 онд 7.9 хувь болж ахиц гарсан. Гэхдээ цаашид үргэлжлүүлэн арга хэмжээ авах шаардлагатай”
гэжээ.
Уул уурхайн салбар дахь асуудлууд
Монгол бол уул уурхайн баялаг ихтэй орон. Нийт экспортын 94 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уул уурхайгаас хэт хамааралтай байх нь түүхий эдийн үнийн өсөж, Хятадын эдийн засаг 2 оронтой тоогоор тэлж байх үед таатай нөхцөл байдал байсан юм. Харамсалтай нь түүхий эдийн үнэ унахад гадаад шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дагаж буурч, нөхцөл байдал хүндэрсэн. Үүнээс гадна улс төр, олон нийтийн хандлага нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.
2015 онд олон улсын уул уурхайн консорциумын (Хятадын Shenhua болон Японы Sumitomo) хөрөнгө оруулалтын төсөлд улс төрийн зүгээс хориг хязгаар тавьсан. Засгийн газар болон эрх мэдэл бүхий цөөн хүмүүсээс шалтгаалж уул уурхайн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн асуудлыг гацааж, улам хүндрүүлж байна хэмээн улс төрчид, олон нийт жагсаал цуглаан гарах болов. 5.4 тэрбум ам.долларын Оюу Толгойн далд уурхайн өргөтгөлийн ажил, Таван толгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх ажлуудыг засгийн газар, хэсэг бүлэг эрх мэдэлтэй хүмүүс гацаасан хэмээн эсэргүүцэгчид үзэж байгаа юм.
Үүнтэй төстэй эсэргүүцэлтэй учраад байгаа Монголын уул уурхай дахь нэг асуудал бол засгийн газрын ураны олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө юм. 2015 онд Засгийн газар үйл ажиллагаа нь 2017 оноос эхлэхээр төлөвлөгдсөн 3 ураны олборлолтын лицензийг Францын уул уурхайн Арева компанид олгоод байгаа.
Засгийн газар 1994 оны Цөмийн аюулгүй байдлын тухай конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэх гэж байгааг байгаль хамгаалагчид, орон нутгийнхан эсэргүүцэж байна. Хэрэв Монгол эдгээр гэрээ хэлцэлд нэгдвэл Монголоос гаралтай цөмийн хаягдлыг хариуцах, булшлах ёстой болно. Эсэргүүцэгчдийн үзэж буйгаар Монголд хангалттай хэмжээний нөөц, хүчин чадал байхгүй аж.
Эдгээр гэрээ хэлцэл, конвенцид нэгдэж байгаа цаад шалтгаан нь цөмийн эрчим хүчний томоохон хэрэглэгч болох Хятад болон Оросыг татах зорилготой хэмээн таамаглаж байна. Улмаар Монгол орон өөрөө цөмийн хорт хаягдлыг булшлах, устгах газар болж, нэмэлт орлого авах бодолтой байж болох юм. Энэ нь хорт хаягдалаа гадагш гарга гэсэн Хятадын иргэдийн эсэргүүцэлтэй холбоотой байх магадлалтай.
Төрөлжсөн эдийн засаг, тулгамдах бэрхшээлүүд
Түүхий эдийн үнийн хэлбэлзэл Монголд төрөлжилт хэрэгтэй гэдгийг санууллаа. Төрөлжилтийг нэмэгдүүлэхийн тулд Монгол Азийн Хөгжлийн Банкнаас 60 сая ам.долларын зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулах зорилгоор авчээ. Монгол дахь АХБ захирал Robert Schoellhammer хэлж буйгаар
“Энэхүү төсөл нь Монгол дахь жижиг дунд үйлдвэрлэлийг санхүүгийн эх үүсвэр авах боломжийг нэмэгдүүлж эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.”
Уг төслийн хүрээнд Монголын зээлийн батлан даалтын сан нь 432 сая ам.долларыг ЖДҮ-г дэмжихэд зарцуулах юм.
Жижиг дунд үйлдвэрлэл санхүүжилтээс гадна өөр саад бэрхшээлүүдтэй тулгарч байна. Тухайлбал, 2016 оны 1 сараас эхлэн НӨАТ хууль өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Уг өөрчлөлтөөр худалдан авагчид НӨАТ-н 20 хувийг буцаан авах боломжтой ба үүний тулд бизнесүүд бүртгэгдсэн кассын баримтыг худалдан авагчид өгөх ёстой. Гэхдээ олон жижиг бизнес эрхлэгчид уг баримтыг гаргадаггүй, гаргах чадваргүй хэвээр байна.
Аялал жуулчлалын салбар Монголын ДНБ-ний 9 хувийг эзэлдэг. Гэхдээ дорвитой дэмжлэг хэрэгтэй. Монголд ирсэн жуулчлагчдын тоо 1997 онд 55,000 байсан бол 2014 онд 386,000 болж өссөн. Засгийн газрын зүгээс 2020 он гэхэд ирэх жуулчдын тоог 1 саяд хүргэхээр зорьж байгаа. Гэвч улсын хүн ам 3 сая дөнгөж давж байна.
Одоогоор Монголын аялал жуулчлалын салбар хүнд үетэй тулгараад байна. Учир нь жуулчид голлон ирдэг Орос, Хятадын эдийн засаг саарч, иргэд гадагш аялахаа багасгасан. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын хүчин чадал хязгаарлагдмал байсаар байна. Чингис Олон Улсыг нисэх буудал нь зөвхөн 9 чиглэлд шууд холбогддог. МИАТ Boeing 737-800 гэсэн 2 нисэх онгоц нэмснээр нислэгийн цар хүрээг 40 хувиар тэлж байгаа юм.
Эцэст нь, Монголд тулгараад буй бас нэг бэрхшээл бол Хөдөө аж ахуйн салбар дахь зуд. Тооцооллоор 2015-2016 онд шилжих өвөл нийт 1.2 сая мал хорогдсон байна
. Үүний улмаас Нэгдсэн Үндсэн Байгууллагаас орон нутгийн иргэдэд тусламж үзүүлсэн.
Монголын уул уурхайн баялгийг хүн амд харьцуулбал хангалтай хүрэлцэх эерэг ирээдүйн хөгжил харагдаж байна. Гэхдээ хүртээмжтэй хөгжлийг тогтвортой эдийн засгийн өсөлт, эрсдэлээс төрөлжилтөөр зайлсхийж байж бий болгоно.
Сэтгэгдэл бичих